Хулан өдөртөө хvvгээ асарсаар завгvй өнжинө. Хэдийгээр Ананд "Памперс" живхийг уут, уутаар нь авчраад даавуу угаах гэгчийг мэдэхгvй байсан ч хvvхэд асарна гэдэг амаргvй ажээ. Дvv нь хичээлээс ирээд овоо туслах боловч хөгжим, хэлний хичээлдээ явчих тул эгчдээ бараг олдохгvй.
Гэрийнхнийгээ бvгдийг нь явсны дараа нэг өдөр хvvгээ усанд оруулчихаад хэсэг дугхийх гэтэл Америкаас Тvвшин ярьжээ. Харин Хулан хvvгээ төрvvлсэн тэр өдрийнх шиг догдолсонгvй, нэлээд тайван байгаадаа өөрөө их л гайхаж байлаа.
-Сайн уу? Хулаан. Би Тvвшин байнаа. Хvv чинь том болж байна уу?
-Сайн. Ямар сонин хvн бэ? Миний хvv том болж л байна. Одоо нэг сартай. Чамаар сонин юу байна?
-Би хэлний курсээ удахгvй төгсөх гэж байгаа. Одоо пицца зөөгчийн ажил хийж байгаа. Тэгэхгvй бол ээжийгээ өрөнд оруулаад энд ирчихсэн юм чинь. Мөнгө явуулахгvй бол болохгvй ш дээ. За, энэ ч яахав. Чамд сонин биш байх л даа. Хvv чинь хэнтэй адилхан юм бэ? Анандтай юу, чамтай юу?
-Нvд нь л надтай адилхан юм байна.
-Тэгвэл хөөрхөн нvдтэй хvvхэд гэсэн vг. Би чамд илгээмж явуулсан шvv.
-Яах нь вэ дээ. Ээждээ л мөнгөө явуулсан нь дээр байлгvй.
-Тийм их юм биш ээ. Харин Анандаар битгий авахуулаарай. Бөртэгээ явуулчихгvй юу.
-Яагаад Ананд авч болдоггvй юм бэ? Арай Анандыг хvрвэл дэлбэрчих юм биш биз дээ?
-За, юу гэж дээ. Би чиний Анандыг яах ч vгvй. Зvгээр чамд, бас хvvд чинь бэлэг явуулсан юм. Бас...бас чамд ноднин явахдаа өгөх гээд чадаагvй нэг захиа байгаа юм. Чи ноднин яагаад намайг гаргаж өгөөгvй юм бэ? Би чамайг хvрээд ирэх байх гэж нисэх дээр зөндөө харсан.
-Би бvр жаахан бацаан байхдаа л чамд хайртай байсан. Харин чамайг хамар доороосоо ингээд Анандад алдчихна гэж ёстой бодоогvй. Чи хэнийг ч тоодоггvй тийм ихэмсэг охин байсан ш дээ. Тэгээд л би чамд хайртайгаа хэлж зvрхлээгvй байхгvй юу.
-Би ч чамайг надад сайн гэж бодож яваагvй. Эртvvд намайг төрөхөд байхад утасдахад чинь ... vгvй, хайртай гэж хэлэхэд чинь гайхсан л даа.
-Би та хоёрыг vймvvлэхгvй ээ. Зvгээр п енгөрсөн хойно ч гэсэн сэтгэлийг минь мэдэг гэж утасдсан юм. Харин миний тэр захиаг уншчихаад урчихаарай, за юу. За баяртай. Биеэ бодоорой. Баяртай. Хуланг хариу хэлж ч чадаагvй байтал Тvвшин утсаа тавьчихлаа. Утас тасран хэдэн мянган км-ийн алсаас дэргэд юм шиг сонсогдож байсан хайртынх нь дуу хоолойн оронд дийд ... дийд гэсэн чихэнд чийртэй дуу сонсогдлоо. Цонхоороо харахад ганц ч навчгvй нvцгэн улиас дэндvv уйтай. Хөгжим сонсох гээд гарт тааралдсан нэг цомгийг тавьсан ч чих шуугихаас өөр ямар ч нэмэр болсонгvй. Бvсгvй толгойгоо боосон цагаан алчуураа аваад нvvрэндээ нааж байгаад асгаруулан уйллаа. Орой нvд нь хавдчихсан байхыг хараад Ананд их л санаа нь зовон аргадангуй байхад ч Хулан нvvр өгсөнгvй. Анандад сайн байя гэж хичнээн хичээгээд ч нэг л болж өгөхгvй байлаа. Сvvлдээ цаадхийнх нь ч тэсвэр барагдаад:
-Хулаан, би чамайг гомдоогоогvй байх аа? Тэгээд яагаад надад ингэж муухай аашлаад байгаа юм бэ? гэж хvvгээ тэврэн өрөөнийхөө хаалгыг хааж байгаад асуухад нь ч дуугарсангvй. Хэдийгээр ямар ч гэм хийгээгvй тvvнийг өрөвдөж байсан ч угийн гөжvvд зан нь хөдлөөд хvvгээ шvvрч аван ээж, дvv хоёрынхоо инээлдэн цайлж суусан гал тогооны өрөө рvv зvглэв.
-Тэгвэл би харилаа. Яагаа ч vгvй байж чамайг царайчилж айлын тогоо өнгийж сууж чадах ч vгvй гэж залуу хэлээд хувцсаа шvvрэн гарчээ. Ананд vvнээс илvv хатуу vг хэлж чадах ч vгvй хvн билээ. Айлын тогоо өнгийх гэдэг нь өөрийнх нь vг ч биш. Өдөр аав нь уулзаад "Цаад эрх охин чинь хэзээ манайд ирэх гэж байна даа? Эр хvн айлын тогоо өнгийх муухай байдаг юм. Эцэг нь болохоор зун хуримыг чинь хийе гэж байсан. Тэр болтол хvvгээ айлд байлгамааргvй л байна. Эсвэл миний хvv тусдаа гарах уу? Өвөөгийн чинь байр сул байж л байгаа шvv дээ" гэж хэлсэн нь хэрvvлийн vеэр толгойд орж ирснийх билээ. Хулан тэр хоёрын тийнхvv анх удаа тар турхийснийг ээж нь гадарласан ч охиноо зовоочихно гэж бодоод асууж чадахгvй дэмий л хадам ээж рvvгээ утасдаж хэлжээ. Аав нь гадаад явчихсан, Ананд тэр чигтээ ирээгvй болохоор тэр шөнө гурван эмэгтэй ганц нярайтай эл хуль оргиод их л эвгvй байлаа.
Харин маргааш нь тvvнийг хvvтэйгээ хоёулхнаа байж байтал эмээ нь иржээ. Сэтгэл нь хоосрон гансарч тайвшрах гэж ядахдаа уйлахгvй байхад нь хvvгээ тэврэн сууж байтал хонх дуугарав. "Ийм эрт хэн байдаг байнаа. Бөртэ ирэх болоогvй баймаар юм" гэж бодсоор тvvнийг хаалгаа тайлтал эмээ нь инээчихсэн зогсч байв. Хулан өөрийн эрхгvй "эмээ" гээд тэврээд авчээ. Эмээ нь тvvний духан дээр vнэрлээд "Хvv нь зvгээр vv? Эмээ нь хvvдээ дэм болж чадахгvй байж хий л санаа зовох юм. Энэ муу улаан амьтан чинь бvр хvн дvрсэндээ орчихож. Зун гэхэд борви нь тэнийчихнээ" гэж ганцаараа шахуу ярин хvvг аваад буйдан дээр суув. Эмгэн ачийгаа нэг л уравгар байгааг нvдний булангаар хараад мэдсэн ч эхлээд өөр юм ярьсаар байлаа. Шууд асуух юм бол гөжvvд зан нь хөдөлчихнө гэж мэдэж байгаа болоод тэр билээ.
-Vгvй, ийм жаахан байж хувцаслачихсан. Бидний vед чинь ой өнгөртөл нь л өлгийдчихдөг байлаа шvv дээ. Чамайг лав эмээ нь таван сар болгож байж дөнгөж цээжийг нь гаргаж өлгийдөж байсан юм даа гэж эмгэн ярьсаар. Хулан эмээдээ цай хийж өгөөд хажууд нь сууснаа өөрийн эрхгvй уйлчихлаа.
-За, миний охин битгий усан нvдэл. Толгой нь өвдчихне. Залуу улс аль сайдаж муудахыг тэр гэхэв. Ананд хvv өнөө орой л хvрээд ирнэ. Нялх биетэй хvн их уйлж болдоггvй юм хэмээн бага байхад нь аргаддаг байсан шигээ vсийг нь илэн ярьсаар Хулан ч овоо тайвширчээ.
-Эмээ, би...би Анандтай суумааргvй байна. Аав, ээжид болохоор хэлж чадахгvй юм. Бvр Анандад өөрт нь ч хэлж чадахгvй юм. Би яах вэ?
-Юу болж байгаа нь энэ вэ? Охин минь. Эмээдээ сайхан яриад өгөөч.
-Би анхнаасаа Анандтай сууна гэж ерөөсөө бодоогvй. Та мэднэ ш дээ. Манай хуучин байрны Тvвшин гээд нэг хvvхэд байсныг. Яагаав, миний төрсөн өдрөөр аавын өгсөн цас оруулдаг шилэн бөмбөлгийг хагалаад тосыг нь гоожуулчихдаг.
-Аа, тийм. Нөгөө айхтар дэггvй золиг уу?
-Харин тийм. Би уг нь тэрэнд сайн байсан байхгvй юу. Тэгээд Тvвшин ноднин Америк явчихсан юм. Намайг бvр жаахан байхаас л дандаа шоглож байдаг ч гэсэн аягvй ухаантай, сайн хvvхэд. Чив чимээгvй байсаар байгаад явчихсан болохоор нь би тэрийг намайг тоодоггvй л юм байна гэж бодсон. Тэгсэн чинь намайг төрөхөд байхад Америкаас утасдаад "Чамд сайн байсан" гэдэг байгаа. Өчигдөр бас утасдсан. Би Анандыг хуурмааргvй байна, эмээ. Одоо яах вэ? Надад танаас өөр хэлж ярих ч хvн алга. Аав бол ойлгох л байх. Ээж бол ёстой боож vхнэ биз. Намайг хvн амьтан эцэггvй хvvхэд гаргачихаж гэж бодно гээд төрөхөес Анандынд аваачих гээд байсан хvн шvv дээ.
-Яадаг юм билээ дээ, охин минь. Сэтгэлгvй байж хvнтэй сууж болохгvй ээ. Ядаж тэр золигийн хvv ингээд хvний сэтгэл vймvvлээд өнгөрсөн хойно утасддаг нь юу вэ? Уг нь Ананд маань сайн л хvvхэд. Охиноо яльгvй эрт л болохоос сайн нөхөртэй болчихлоо гээд эмээ нь баярлаад байсныг яана. Охин минь дахиад тvргэдэвзэй. Сайн бод. Хvн бодох тусам ухаан суудаг юм. Яаран шийдэж л болохгvй.
-Тэгвэл эмээ, миний ярьсныг хэнд ч битгий хэлээрэй. За юу. Ялангуяа ээжид.
-Эмээ нь юу гэж хvнд хэлэхэв. Харин охин минь сайн бодоорой. Хvvхэд эцэггvй болгох муу ч гэсэн өөрийнхөө ч, хvний ч амьдралыг vрээд хэрэггvй шvv. Эмээ нь энийг л хэлье дээ. Хvнд зөн совин гэж байдаг юм. Бод гэж ухаан заяадаг. Сайн бодож хөдөлсөн хvн хий бага гаргадаг юм. Эмээ, ач охин хоёрын хооронд ийм нэг аминчхан яриа болж өнгөрснийг хэн ч мэдсэнгvй. Хулан нууцаа эмээдээ ярьж, бага ч гэсэн сэтгэлээ онгойлгожээ. Маргааш нь Уянга Анандыг дагуулаад ирэв.
-Та хоёр чинь юу болоод маяглаад байгаа амьтад вэ? Суугаагvй байж салж байгаа юм уу, хайшаа юм? Энэ хvvхэд чинь тэгээд эцэггvй өсөх юм уу? Та хоёр одоо зvгээр нэг vерхэж байгаа хvvхдvvд биш. За юу хэмээн босго давангуут л тэр тачигнаж гарав. Ананд юу ч хэлсэнгvй. Хувцсаа өлгөөд шууд хvvхэд унтаж байсан өрөө рvv алхжээ.
Хулан, Уянга хоёр зочны өрөөнд орлоо. Тэр найзыгаа горьдчихно гээд Хулангийн дуртай интоорын компот авчирчээ.
-Май. Нандийгаас ирсэн мэйл. Би чам дээр ирэх гээд завгvй байсаар зөндөө удчихлаа. Манай шалгалтууд эхэлчихсэн. Ядаж бvх хичээлдээ 80-аас дээш оноо авчихвал ээж Бээжингийн Анагаахад явуулна гэсэн юм. Анагаах ч над шиг толгой муутай хvнд барахгvй даваа юм аа. Ингэхэд та хоёр яагаад хэрэлдчихээв?
-Юу ч гэх юм дээ. Нэг л мэдэхэд муудчих юм байна ш дээ,
-Худлаа яриад л. Чи нэг л юм нуугаад байна даа. За, за. Чи нэг л ярихгvй гэж бодсон бол vхэр шиг зөрvvд хvнтэй юу ярихав. Харин Очироогоо vнсье гээд бослоо.
Ананд хvvгээ тэвэрчихсэн цонхны дэргэд зогсч байв. Хvv нь сэрчихсэн нvvрээ эцгийнхээ хацарт учиргvй vрчиж байв.
-Аагий, уур чинь гарсан уу? Компот ид гэж Хуланг хэлэхэд
-Уг нь би ерөөсөө уурлаагvй юм сан. Асуухаар асга гэдэг биз дээ. Тийм ээ, миний хvv? Энэ чинь эр хvн болохоор аавыгаа ойлгоод байгаа юм гээд инээмсэглэв. Уржигдрын бяцхан хэрvvлийг мартчихсан нь царайнаас нь илт. Хулан vvнийг ажиглаад санаа алдан хvvгийн орноос зvvлттэй цаасан vнэгийг харлаа. Хvvгээ vнэг хайчлах эцэггvй болгох, сэтгэлдээ нууцалсан нvцгэн vнэнийг хадгалсаар явах хоёр зам өмнө нь байлаа. Анандын хувьд ч уржигдрын хэрvvл бас л бага ч гэсэн ул мөрөө vлдээснийг өөрөө мэдрээд байв. Хуланд хайртайдаа, бас хvvгээ гэсэндээ өнөөдөр ирээдvйн хадмындаа буцаад ирсэн ч гэсэн сэтгэлдээ байгаа эргэлзээг vлдэн хөөж чадсангvй. Өчигдөр шалгалтаа өгчихөөд гарч явтал Золтуяа утасдаж:
-Хvv чинь том болж байна уу? Чи өнөөдөр шалгалтаа хэд өгөв? Нялх хvvхэд, авгай хоёроо асраад, хичээлдээ яваад ядарч байна уу? гээд л өөрт нь нэг л санаа тавьсан өнгөөр ярьсан нь их л сайхан санагджээ. Одоо бодоход бvтэн жилийн турш өөрөө л Хуланг гээд нvдээ аваад өгөх шахан гvйснээс биш тэр охин хvний урманд тvvнд ганц удаа санаа тавьж байсныг санах гээд чадсангvй билээ. Тэгэхэд л анх удаа Хулан ер нь надад хайртай юм гэж vv? гэсэн эргэлзээ төрсөн. Ялангуяа хvvгээ гаргаснаас хойш хуримын тухай ярихаас байнга бултах болсон нь ямар учиртай юм бол? Тэр хоёр хэдий болтол ингэж өөх ч биш булчирхай ч биш явахыг бvv мэд. Өөрийнх найзууд орой болгон интернетэд суугаад, эсвэл биллиард, диско хэсээд гоё, гоё охин эргvvлээд хичээл номоос өөр санаа зовох юмгvй явахад дөнгөж арван есөн насандаа хадмын хаяа бараадан хvvхэн царайчилж суух нь зөв vv? гэсэн бодол Анандын зvрхэнд нь хургажээ. Магадгvй хэдийгээр Хулан палхийтэл хэлээгvй ч гэсэн тvvний хайхрамжгvй хvйтэн харьцаанаас өөртөө хайргvйг нь мэдэрч эхэлсэн ч юм уу.
Ананд Хулантай муудалцаад гэртээ харьж хоёр хонохдоо эцэг эхдээ болсон явдлын талаар юу ч хэлсэнгvй. Гэвч аав нь тvvнийг хараад л тэр хоёрын хооронд нэг юм болсныг шууд гадарлажээ. Тэр гадаадын төслийн байгууллагад ажилладаг тул орой их эрт тарна. Хувийн эмнэлэгтээ хамаг цагаа зориулдаг авгай нь бол мөд гэрийн бараа харахгvй. Мань эр багадаа эхээсээ өнчин хоцорсон тул гэрийн ажилд муухан авгай нараас хамаагvй дээр, Ганц хvv нь хадмындаа суух болсон тул хоол хийж ядах ч юм vгvй. Тэр нэгэн орой эхнэрийнхээ дуртай хоол тахианы гуя шарчихаад, интернетэд холбогдчихсон ертөнцөөс тасарсан мэт таг сууж байтал хvv нь иржээ. Ананд өөрийнхөө тvлхvvрээр бvргэд хаалгаа тархийтэл онгойлгон, өрөө рvvгээ гэтэн явтал Ганхуяг:
-Сайн уу, миний хvv? Ганцаараа юу хийж яваа юм гэхэд нь аавынхаа дуунд цочих шахсан хvv нь:
-Өө, аав. Сайн уу? Би нэг ном авах санаатай. Хоноод явдаг юм бил vv гэж илт худал хэлэв.
-Хоол идсэн vv? Хаанаас яваа юм бэ дээ? гээд аав нь гал тогооны өрөө рvv оров.
-Vгvй. Сургууль дээрээс шууд ирлээ.
-За. Тэгээд ач хvv сайн уу?
-Сайн. Тоглоом шажигнуулахаар хараад байдаг болсон.
-Энэ хагас сайнд ээж бид хоёр чинь очих санаатай. Ер нь ч Хулан та хоёрын тухай ярилцъя, энэ чинь гэж ярингаа шарах шvvгээнд тахианы гуя халаан, хvvдээ “Еdwin” цай аягалж өгөв. Ананд таг дуугvй цай оочлон сууна.
-Юу болоов? Цаад охин чинь элдвийн ааш гаргаа юу?
-Юу гэж дээ гээд Ананд ОО руу орчихов. Энэ нь тийм сэдвээр ярилцах дургvй байна гэсэн vг. Хонх дуугарлаа. Эхнэр нь ирсэн тул хvvгээ цааш нь шалгаасангvй. Авгайнхаа хувцсыг авч өлгөн:
-Хөгшин чинь чамд тахиа шараад. Аа, бас хvv ирсэн гэж байдлыг илтгэв. Дуу цөөнтэй, юманд нэлээд нуруутай ханддаг авгай нь:
-Ананд ганцаараа ирээ юу? гээд хувцсаа солихоор өрөө рvvгээ орлоо.
-Ганцаараа л явна. Сургууль дээрээс явна. Ном авах гэж ирлээ гэнэ. Харваас худлаа. Аягvй бол цаадхитайгаа муудалцаа биз. Тэр Хулан ч ааштай охин шиг харагддаг юм.
-За, муудалцаад юу л шалив гэж. Харин ч Хулан чинь эвдрээгvй гайгvй л хvvхэд харагддаг юм.
-Муу хvvгий минь хөөгөөд явуулсан юм биш vv? Ер нь ганц хvvгээ алийн болгон айлын тогоо өнгийлгөх юм. Манай бэр л болох гэж байгаа юм бол Хуланг ач хvvтэйгээ авчирвал яасан юм бэ?
-За, яахав, яахав. Ананд тэдний тогоог өнгийгеөд байх ч юу байхав. Хулан биеэ тэнхэртэл аавындаа баймаар байгаа байх. Манай энэ ч гэсэн амьдрал vзээгvй хvн ш дээ.
-За, за. Хоолоо идэж vз гээд нөхөр нь нэлээд дургvйцсэн янзтай яриаг нь таслаад гал тогоо руугаа оров.
Аав, ээж, хvv гурав урьдынх шигээ ширээ тойрч суугаад хооллов. Ээж нь ирснээр яриа эгзэгтэй сэдэв рvv дахин хазайсангvй. Нярай ач хvvгийнхээ тухай ярилцсаар нэг мэдэхэд унтах цаг болчихжээ.
Харин маргааш өглөө нь Анандыг явсан хойгуур эцэг, эх хоёр нь нухацтай ярилцав. Ээж нь хэзээний өөрийг нь байхад хvvгийнхээ тухай ярих дургvй зантай. Цагаан сараар хадаг тавин бэр гуйж, Хуланг ач хvvтэйгээ хамт гэртээ авчран зун хуримыг нь хийх нь зvгээр юм гэж тэр хоёр шийджээ. Ийнхvv авгайтайгаа зөвлөж байж Ганхуягийн дотор онгойдог ажээ.
Тэр боловсролгvй, гэртээ суудаг авгайтай хvмvvсийг vл ойлгоно. Муу авгай эр хvнд чиргvvл болдог гэж ярих дуртай. Тиймдээ ч шvдний нэртэй эмч авгайгаараа их бахархана, Vзэл бодлоо хуваалцахад ч, албан тушаал дээшлэхэд ч өөртэй нь эн тэнцvv эхнэр эр хvнд тvшиг болдог гэдэгт бат итгэнэ. Дотооддоо төгссөн жирийн нэг инженер залуу Лондонд мастер хамгаалан өдий зэрэгтэй яваад танил тал нөлөө ихтэй эхнэрийнх нь дэмжлэг vнэхээр их байсан билээ. Уг нь мань эр оюутан байхдаа хоёр ч удаа эхнэр авахаа дөхөөд тэр хvvхнvvд сэтгэлд нь хvрээгvй тул тэгэс ингэс хийж байгаад л больчихсон юм. Гуч дөхсөн хойноо оройтож ургасан агт араа нь өвдөж авгайтайгаа танилцаж билээ. Гуниглангуй нvдтэй өндөр цагаан хvvхэн шvдийг нь огт өвтгөлгvй авч өгсөн нь Цэрэнханд байлаа. Ийм аятайхан хvvхэн аль хэдийн ханьтай болчихсон биз гэж эхлээд бодсон ч гараад сувилагчаас нь ганц бие гэдгийг нь мэдээд авчээ.
Тэгээд л маргаашаас нь эхлээд шvдний эмнэлгийн хоёр давхар цагаан байшинг сахисаар тэр хvvхнээ авч суусан сан. Харин ээжийгээ дууриасан охинтой болох сон гэсэн ганц мөрөөдөл нь л биелээгvй. Эрчvvд дандаа л хvv хvсдэг атал мань эр л охин мөрөөдөж байсан нь сонин.
Анандыг гэр рvvгээ гvйчихээд буцаж ирсний маргааш нь Хуланд Америкаас илгээмжийн бичиг ирэв, Тэр бичгийг аваад Хулан баярлахаасаа илvv сэтгэл нь бага зэрэг тvгшив, Хэдийгээр хайргvй ч гэсэн муудалцаад дөнгөж эвлэрсэн болохоор Тvвшингээс илгээмж ирсэн гэхээр Анандыг гомдчих вий гэж болгоомжилж байлаа, Тэгээд дvv охиндоо тэр бичгийг өгч шуудан явуулав. Тvвшингээс жижигхэн хайрцагтай юм иржээ, Дvvгээсээ тэр бяцхан илгээмжийг авах гэж гараа сунгахдаа зvрх нь хачин их догдлон тvг тvг цохилж байлаа. Хvvхэд насны гэнэхэн шохоорхол нь хайр болон дэлбээлсэн ч хоёр биенээ ойлголцоогvй нь дэндvv харамсмаар. Сэтгэлээ нээлгvй алсад одчихсон хайртаас нь юу ирсэн бол гэж яаран өрөөндеө ч оролгvй илгээмжийн боодлыг задаллаа.
Хайрцаг дотроос Хулангийн багын хайртай тоглоом гарч ирлээ. Дотроо бяцхан хөөрхөн байшингуудтай, дээшээ доошоо хааш нь ч харуулсан цас будардаг тэр шилэн бөмбөлгийг аав нь охиндоо Америкаас авчирч өгч билээ. Гэтэл гадаа хvvхдvvдэд бөмбөлгөө vзvvлж зогсоход нь Тvвшин чулуугаар хага цохичихсон юм. "Миний цас оруулдаг бөмбөлөг" гээд Хулан санаа алдлаа. Тvвшин vнэхээр санаанд оромгvй нандин бэлэг явуулжээ. Тэртээ багынх нь олон дурсамжийг санагдуулсан энэ тоглоомыг эвдэлсэн хvнээс нь өчнөөн олон жилийн дараа дахин авах юм гэж хэн санах билээ дээ. "Энэ олон жил өнгөрчихсөн хойно мартаагvй байна. Тvвшин надад vнэхээр хайртай юм байна." гэж бодохоос гол харлам харуусал зvрхийг нь зvснэ. Бөмбөлгийн хажууд нь жижигхэн тоглоомон машин хийжээ. Хvний алганд багтмаар жижигхэн мөртөө бvх хаалга, цонх нь онгойдог тэр "Хаммер" жийпийг хvvд нь явуулсан бололтой.
Тvвшин багадаа янз бvрийн загварын машин цуглуулдаг хvv байж билээ. Хэзээний л гадаа сvvдрэвчний хажууд нэг шинэ машин бариад зогсчихсон, банди нар тэрнийг нь шохоорхон шавчихсан байдгийг санаад Хулан инээд алдчихав. Тvвшингийн аав нь салаад явчихсан тул ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм. Одоо бодоход юм ховор тэр vед ээж нь хаанаас тийм гоё гоё машин олж хvvгээ эрхлvvлдэг байсан юм бvv мэд. Хайрцагийн ёроолд дөрөв нугалчихсан цаас байсан нь товчхон захиа байлаа.
"Сайн уу? Хулаан. Чамд энэ өдрийн мэнд хvргэе. Чамтай уулзаад яривал хэзээ ч барагдахааргvй юм шиг санагддаг мөртөө бичих гэхээр санаанд юу ч орж ирэхгvй юм. Би өдөр бvр чиний тухай боддог, Монголд байхдаа л чамд хайртай гэдгээ эртхэн хэлчихгvй яав даа гэж харамсах юм. Одоо яая гэхэв.
Би чамайг хvvтэй болсныг чинь сонсоод ёстой шоконд орсон шvv. Уг нь би чамд өгөх гээд аль эрт энэ бөмбөлгийг авчихсан байсан юм. Одоо бол хvvтэй болсонд чинь баяр хvргээд өгсөн бэлэг гэж л бодоорой. Найман жилийн өмнөх тэнэг дvрсгvй явдалдаа уучлал гуйгаад хайртай тоглоомыг чинь явууллаа. Харин хvvд чинь өгөх юм олдохгvй их зовсон шvv. Би бацаан байхдаа ийм америк цэргийн машинтай болохыг мөрөөддөг байлаа. За, баяртай. Ангийн охин минь чамдаа аз жаргал хvсье, Тvвшин " гэжээ.
Дvv нь дэргэд нь ирчихсэн нэлээд гайхсан байдалтай: -Америкаас авсан бэлэг чинь энэ vv? Энэ чинь танай ангид байсан нөгөө өрөвгөр vстэй ах мөн vv? Танд хvvхдийн тоглоом явуулчихаж гэчихсэн хажууд нь зогсч байв. Хулан юу ч хэлсэнгvй юмаа аваад өрөөндөө оров. Дvv нь гайхсаар хоцров
Хvv нь хоёр сар хvрч, vс нь инээдтэй өрвийн ургаж эхэлжээ. Хvv сэрээд суниан тамшаалж дэрнийхээ даавууг ховдоглон хөхөх аж. Хулан хvvгээ орноос нь авч хөхvvлэнгээ толинд харлаа. Төрснөөс хойш тэр их л турж нvд нь улам ч том болчихсон юм шиг харагдана. Тvвшингийн захидлыг гэрийн халатныхаа халаасанд хийгээд хvvгийнхээ бяцхан гараас барин бодлогошров. Тvвшингээс илгээмж ирснийг Анандад юу гэж тайлбарлах вэ? Хулангийн өөрийнх нь хамгийн сайн найз Нандингаас бэлэг ирсэн бол өөр хэрэг. Гэтэл жил гаруйн өмнө Америк явчихсан ангийн нэг хөвгvvнээс Хуланд илгээмж яагаад ирэв гэж Ананд мэдээж гайхна. Гайхахаар ч барахгvй хардана. Хулан өөрөө хэзээ ч Анандыг хардаж байгаагvй билээ. Хайртай бол хартай гэж vйлийн vргvй vнэн vг. Хулан ямар тvvнд хайртай биш. Харин Ананд бол хайртай ч, хартай ч хvн. Жирэмсэн байхад нь хvртэл эрэгтэй эмчид vзvvлэх дургvй байсан билээ. Хулан худлаа хэлж сураагvй тул шилэн бөмбөлгөе дээш нь доош нь харуулан цас будрахыг харж сууснаа нэг л мэдэхэд:
-За яадаг юм. Тvвшин надад хvнээр юм явуулжээ гээд л хэлчихье. Юу гэж бодвол бодог хэмээн ганцаараа ярьчихжээ.
Золтуяа хоёр найзтайгаа нийлэн Анандыг булаах "Мастер төлөвлөгөө" гэдгээ ярьж суулаа. Золтуяагийн хамгийн их санаа нийлдэг найз найз Урнаа хэмээх охин гаднаа хөнгөмсөг царайлдаг ч цаанаа толгой нь элдэв юманд сайн ажиллана. Золтуяа кофе балгангаа:
-За, Урнаа чиний толгой бид хоёрын хажууд л компьютер гэсэн vг шvv дээ. Нэг санаа гаргаж тусал л даа. Муу Золоо ингээд л дандаа авгайтай хvн сахиад суумааргvй л байна шvv гэхэд Урнаа:
-Золоо, чи эхлээд тайван бай. Бодъё. Учрыг нь олъё. Энэ чинь к>хэд Заяа:
-Хулан ёстой их зантай хамраа сөхсөн амьтан байгаа юм. Цаадхи чинь тэгэхдээ манай Золоог Анандад сайн гэдгийг мэднэ. Тэгэхээр цаагуураа бол хардаж л байгаа. Тэр талаас нь л нэг юм бод л доо гэхэд Урнаа:
-За, та хоёр эхлээд чимээгvй байж бай. За юу, Миний бодлоор бол Золоо чи тэр хоёрын хооронд юу болж байгааг сайн мэддэг байх хэрэгтэй.
-Би тэгээд тэдний гэрт нь дандаа очоод байлтай нь биш дээ.
-Vгvй ээ, Мэдээлэгчтэй болохгvй юу. Тэгээд Анандын эцэг эхтэй танилцаад болж өгвөл талдаа татах хэрэгтэй, Хулан тэднийд биш, тусдаа биш, гэртээ байгаад байна гэдэг чинь нэг юм хэлээд байнаа даа. Тэгж байгаад л нэг шанс гарангуут цаадхийгаа өвөртөө оруулаад ав. Мэдээж сексийн ур чадвараараа миний найз тэр муу Хуланг бут цохино биз дээ гээд тас тас хөхрөв.
-За болиоч дээ. Юун аальгvй юм бэ. Чи ч гэсэн секс машин биздээ.
-Хvvш, машин техник болгоод байгаарай, Ингэхэд чи заавал тэр жулдрай юмаар яах гээд байгаа юм бэ? Эрчvvд мундсан биш дээ. Vе насны банди нар надад лав таалагддаггvй юм. Шал дэмий гэхэд Золтуяа инээхээ больж царай нь хувьсхийгээд явчихав. Тэгээд кофегоо дуустал нь уучихаад хөмхийгөө зууснаа:
-Яадаг юм. Надад бол Анандаас өөр хэн ч хэрэггvй. Та хоёр хvнд дурлахаараа ойлгоноо.
-За дурлал мурлал ч гэх шиг. Чи тэгвэл Бадралтай яагаад явдаг юм бэ?
-Энд Бадрал ямар ч хамаагvй. Тэр чинь надтай суухгvй. Би ч Бадралтай суухгvй. Зvгээр л миний ивээн тэтгэгч байхгvй юу. Хvvе vйлчлэгч ээ, тооцоогоо хийе. Өөр өөрсдийнхеө тооцоог хийчихээрэй. Тэр нь шударга, зvгээр гээд таван зуун төгрөг гарган ширээн дээр тавиад босчээ. Тэр кафенээс гараад харьж явахдаа "Нээрээ Урнаагийн хэлдэг vнэн. Мэдээлэгчтэй болох хэрэгтэй юм байна. Харин хэн байхав. Хуланд хvvхэд асрахад нь туслах хvн ирэх юм гэсэн. Тэр асрагчийг нь элсvvлээд авчих юм байна..." гэж бодсоор автобусанд суулаа.
Ананд тэр орой их л сайхан ааштай, урамтай байлаа. Японд сурдаг найзтайгаа нийлж оруулж ирсэн хоёр жийпээ санаанд оромгvй vнэ хvргээд зарчихсан болохоор тэр. "Да хvрээ" зах дээр хvн хөлсөлж зогсоогоод хэзээ ч тийм vнэ хvргэж чадахгvй. Гэтэл ээжийнх нь нэг найз тэр машинуудыг Монголд ажилладаг гадаадын төслийн нэг байгууллагад зарж өгчээ.
Хулантай дөнгөж эвлэрчихээд л маргааш нь ажил хэрэг нь шууд бvтсэнд хөл нь газар хvрэхгvй баяртай амьтан хvрч ирлээ.
-Хулаан, миний хайрт хаана байна? Би машинуудаа зарчихлаа гэсээр гэгээ татуулан инээмсээр орж ирсэн Ананд Хуланг vгийн солиогvй тэврэн vнсэв. Тvвшингээс захидал, илгээмж хvлээн авч сэтгэлд нь хар муур гvйчихсэн Хулан Анандын тэр их баяр хөөрөнд балмагдан:
-Хvvе, тавиач ээ. Миний гар нойтон байхад чинь гээд өөдөөс нь vнссэн ч vгvй,
-Чи баярлахvй байна гэж vv? Бид гурав яг таван сая төгрөгтэй болчихлоо ш дээ. Миний хvv хаана байна? гээд Ананд хvvгийн ор руу очлоо. Хvv нь сэрчихсэн тарвалзаж хэвтэнэ. Гараа сарвалзуулахдаа орноосоо өлгөсөн тоглоомыг цохин шажигнуулаад цочсондоо нvд нь өхөөрдмөөр хөөрхөн бvлтэлзэнэ. Дэрнийх нь хажууд Тvвшингээс явуулсан тоглоомон машиныг тавьжээ.
-Миний хvv аавдаа ир. Алив гэснээ Ананд гэнэт тэр тоглоомыг хараад:
-Энэ чинь юу вэ? Яг жинхэнэ "Хаммер" жийп шиг ямар "чка" эд вэ энэ чинь. Хэн өгөө вэ? гээд асуучихав.
Хулангийн зvрх тvг тvг цохилон нvvр рvv нь халуун юм мэлсхийх шиг л болжээ. Бvсгvй vсээ илж, хvзvvнийхээ гинжээр оролдсоноо:
-Манай ангийн Тvвшин байна ш дээ. Тvвшин Америкаас хvнээр явуулсан юм.
-Тэр чи бид хоёртой хэзээ тийм лаг найз болчихсон юм бэ? Сонин юм аа.
-Яахав дээ... Бид хоёрыг ангиасаа хамгийн тvрvvнд аав, ээж боллоо гээд л хvvд маань бэлэг явуулж болохгvй юу. Чи тэгээд хардаад байгаа юм уу, хаашаа юм? гэж Хулангийн дуунд илэрсэн ундууцангуй өнгө Анандыг дор нь буулгаж авлаа.
-За, за. Болноо, болно. Тэгээд хэн авчирч өгөөв? Шуудангаар ирсэн юм уу?
-Юу ..., юу л даа. Тvвшингийн ээж нь утасдаад, тэгээд би Бөртэг явуулчихсан юм. Хөөрхөн машин байгаа биз дээ. Энэ удаа Хулангийн хоолой сааралтан бага зэрэг сандарч тvргэн тvргэн хариулж байгааг залуу анзаарсангvй.
-Тийм байна. Ёстой эр хvний машин байна даа. Хоёулаа энэ машинаа давхиулж vзэх vv? гээд Ананд хvvгээ өрөөсөн гартаа тэврэн тэр бяцхан машиныг хивсэн дээгvvр давхиулж сууснаа:
-Хулаан, хоёулаа өнөө орой "Сөvл"-д хоол идэх vv? гэлээ. Хvvгээ төрснөөс хойш гэрээсээ бараг гараагvй Хулан:
-Тэгье л дээ. Харин Очироог яах вэ? гэж асуугаад баярласандаа:
-Ёстой сайн хvv шvv гээд Анандын vсийг сөргvvлэн илж хамар дээр нь vнслээ. Энэ бол Анандыг баярлуулахад хангалттай шагнал билээ. Тэр хоёрын харилцаа анхнаасаа л тэгш байгаагvй. Бvр тавдугаар ангиасаа эхлэн Хуланд сайн байсан Ананд өсөх тусмаа сэтгэл нь хайраар шатаж явсан. Харин ихэмсэг бардам, эрх танхил, ёстой л талын хурдан хулан шиг омголон Хулан охин Анандад хэзээ ч хайртай байгаагvй. Хулангийн хайрыг татах гэж энэ залуу хичээхийн дээдээр хичээж яваа нь өрөвдмөөр. Бvсгvй хvний зөөлөн сэтгэлээр, ёстой амыг нь бодсондоо л хааяа шахуу хонгорхон аашлахад нь Ананд ухаангvй баярладаг билээ. Тэр хоёрыг машин зарсан, эвлэрснээ тэмдэглэхээр "Сөvл"-д суухад Хулангийн аав, ээж хоёр нь бяцхан зээгээ саатуулж vлджээ. Энэ нь ч завшаан болж цаашид бяцхан хvvд асрагч олж өгөх бодлыг Хулангийн ав, ээжид төрvvлсэн ажээ, Бодсоноо дор нь хэрэгжvvлдэг зантай Батболд маргааш нь гэхэд хөдөө байдаг авгынх руугаа ярьж, найм төгсөөд мал дээр гарчихсан нэг охиныг нь асрагчаар авчрахаар болжээ.

Цагаан сар ч болов. Батболд, Цэцэгмаа хоёр хэзээний ууц, сvvл авьж цагаан сар гэж сvр болдоггvй улс. Гэтэл юу болсон юм, гэрийн эзний ээж Должин хөгшин ганц хvvгийндээ шинэлнэ гээд бөөн хөл хөөр болгочихов. Хулан цагаан сараар эмээдээ очиж нархамба, нанжин чавга атгаар нь идэн эрхэлдэг асан бага насаа дурсах дуртай. Аавынх нь дvv нар "Ээж зөнөчихсөн юм уу? Нялх хvvхэдтэй айлд амьтан цуглуулж яах нь вэ?" гэж загнасан ч хөгшин дийлдсэнгvй. Хулан "Яадаг юм. Эмээ дураараа л болог. Ирэх жил байх ч юм бил vv, vгvй ч юм бил vv?" гэж эмээгээ зад өмгөөлсөн тул цагаан сарын маргаан дарагдсан билээ. Ийнхvv идэш ч бэлтгэж vзээгvй энэ айл анх удаа бvдvvн ирэгийн ууц тавьж, есөн vе таваг засан, монгол ёсоор шинэллээ.
Шинийн нэгний орой. Анандын аав, ээж хоёр хадаг тавьж, Хуланг бэр болгохоор гуйлаа.
Ууган охиноо ёстой төртэй хадамд гаргана гэсэн vгээр хаацайлан дотроо харамласаар суусан Батболд яг тэр мөчид өөрийн эрхгvй хоолой зангируулав. Гал дөлтэй хорин хоёр насанд нь төрсөн ууган охиндоо тэр vйлийн vргvй хайртай. Киевт оюутан байхад нь Хулан төрсөн. Эмээ дээрээ vлдсэн тохойн чинээ охиндоо яаран яарсаар галт тэрэг Наушки дээр ирэхэд тоглоом дvvрэн чихсэн чемоданаа бариад хот явган гvйчихмээр яардагсан.
Хажуу газар ургана аа гэдэг нээ хө
Хайлаас модны жам юм аа хө
Харийн газар очно оо гэдэг нээ хөө
Бvсгvй хvний заяа юм аа хө...
Айлын хуримд уригдан очоод хуучны энэ гунигтай дууг сонсох бvрдээ элэгнээс уяатай хоёр жаахан охиноо ингээд л явуулна даа гэж бодохоор л зvрх нь хөндvvрлэдэг байсан. Өнөөдөр тэр өдөр ирлээ гэж vv? Одоо чинь орчин vе. Охин хvvхэд хадмын газар очно гэж юу байдаг юм гэж бодсон ч өр дээр нь нэг юм хөндvvрлэсээр байлаа.
Ганхуяг авгайтайгаа ижилсvvлэн, vйтэнхуар дээл өмсөөд, бэр гуйж сурсан хэлэмгий нэг нөхөр дагуулчихсэн иржээ. Харин өрөөндөө хvvгээ тэврэн суусан Хулан нэг л удаа зочны өрөөндөө орж, ирээдvйн хадмуудтайгаа золгоод гарчээ, Сэтгэл нь дэнслэн нэг vе юу ч бодохоо больж, нэг vе "Би Анандтай суухгvй. Наад жvжгээ зогсоо." гэж хашгирмаар санагдаж байвч Аав нь охиноо айлын бэр болно гэж бодохоос дотроо харамлан, сэтгэл нь хямарч, ээж нь зочдод vйлчлэн гvйгээд Хуланг анхаарах сөхөөтэй хvн ганц ч байсангvй. Торгон дээл өмсөн, улаан гамбир малгай толгой дээрээ тавьж, хоймроо донхойтол суусан эмээ нь л ач охин руугаа асуусан харцаар харж байлаа.
"За яахав. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. Ананд хvvгийн минь эцэг юм чинь. Ээж аавдаа, бас энэ хvмvvст "Би өөр хvнд хайртай" гэж хэлбэл яаж ойлгох юм бэ? Энэ тоглоомыг дуусгаад л vзье" гэж Хулан эцэст нь шийдлээ. Анандын эцэг Ганхуяг явахдаа:
-За, энэ хоёр хvн манай хvмvvс боллоо. Цагаан сарын дараа ач, бэр хоёроо аваачна шvv гэжээ.
Цагаан сарын хөл vймээн намжсан шинийн гурванд Хулан хvvтэйгээ хадмындаа амьдрахаар очлоо. Хvv нь нярай тул зун хуримыг нь хийтэл тэр гурав Ганхуягийнд амьдрах болжээ. Удалгvй аавынх нь хамаатны улаан хацарт Цэндээ гэдэг охин хөдөөнөөс асрагчаар ирэв. Хулан тvvнд хvvхдийн живх солих, хооллох, угаалгын мшин ажиллуулах гээд нэлээд юм зааж зааварлаад эхэндээ ч ажил нь улам нэмэгджээ. Асрагчийн тухай Золтуяа Анандаас аль хэдийн мэдчихээд “Мастер” төлөвлөгөө одоо л хэрэгжих нь гэж их л баярлав,
Эрх танхил Хулан хадмындаа дасах гэж их хичээж байлаа. Энэ айлын амьдрал тэднийхээс шал өөр, Гэрийн эзэн нь эзэгтэйн ажлаа эрхэлнэ. Харин Хуланд анхнаасаа л таалагдсан дуу цөөтэй, ухаалаг зантай эзэгтэй гэртээ байх нь ховор. Ихэвчлэн оройтож л гэрийн бараа харах ажээ. Тэгэхдээ Цэрэнханд хичнээн ч орой ирсэн бэртэйгээ өдрийн болсон явдлыг ярилцан цай ууж суудаг нь Хуланд их л таалагдана.
Ер нь эднийд ирснээс хойш Хулан Ананд хоёрын харилцаа ч сайжирч байлаа. Амьдралдаа хийсэн алдаагаа засчих гэсэн сэтгэл ч бvсгvйд сэргэжээ. Тэгээд ч хvн гэдэг амьтан юманд амархан дасдаг. Сэтгэлд нь нууцхан гарэлтэж байдаг хайрын оч Тvвшин тvvнд амьдралыг нь чимдэг нэгэн гэрэл л болсон шиг санагдах болжээ. Тэгээд ч Анандад тэр багагvй дассан байлаа. Золтуяа нэгэн өдөр Анандынх руу утасдан асрагч Цэндээ охинтой ярив.
-Сайн уу? Миний дvv. Ананд Хулан хоёр байгаа юу?
-Байхгvй. Хvvхдээ салхинд гаргаж байна.
-Аан. Миний дvvг хэн гэдэг юм? Асрагч охин нь мөн vv?
-Намайг Цэндээ гэдэг. Та хэн бэ?
-Эгч нь ангийнх нь хvvхэд байна. Цаад хоёр чинь маргааш завтай болов уу?
-Мэдэхгvйээ. Ананд ах хичээлээ тараад ажил хөөцөлдөөд явчих байх. Хулан эгч дvvгийнхээ эцэг, эхийн хуралд сууна гэсэн,
-Аан, за за. Баяртай, миний дvv. Утсаа тавьчихаад Золтуяа баярлан алга ташив. "За, маргааш хонгорхон асрагч охинтой нь танилцаад талдаа татчихдаг хэрэг ээ. Тэгсэн цагт эгчийнхээ гарт ороод ирэхгvй хаачихав" гэж ганцаараа ярин утасныхаа дээр өлгөсөн толинд харж өөрийнхөө дvрстэй ирмэлцэн сэтгэл тун ханамжтай босчээ.
Маргааш нь Золтуяа, Ананд, Хулан хоёрын эзгvйд тэднийхээр чихэр жимс барьчихсан очоод Цэндээд:
-Эгч нь энэ хоёрын сайн найз байгаа юм. Манай ангиас төрсөн сайхан хос байхгvй юу, энэ хоёр. За тэгээд манай хоёр чинь хоёулаа зөрvvд зантай. Заримдаа хөөрхөн муудалцчих гээд байдаг юм. Хэрэв цаадуулыгаа тvр тар хийвэл эгчдээ хэлчихэж байгаарай, Гэхдээ намайг ингэж ярьсныг битгий хэлээрэй. Би л цаад хоёрыг чинь эвлэрvvлдэг юм хэмээн хөдөөний гэнэн охиныг итгvvлж дөнгөөд явжээ. Ийнхvv Урнаа найзынхаа зөвлөснөөр өөрийн гэсэн мэдээлэгчтэй болж авлаа.
Бяцхан хvv нь өдрөөс өдөрт торнисоор Хулан туслагчтай болсон болохоор хичээл номондоо салхи оруулж эхлэв. Тэр аавынхаа мэргэжлийг өвлөхөер их сургуулийн хуулийн ангид сурдаг билээ.
Гэтэл нэг өдөр Тvвшингээс ирсэн захианаас болж хэрэг мандав. Усанд орж байсан Хуланд Ананд халадыг нь аваачиж өгөхөөр шvvрч автал тэр захиа унаад иржээ. Хэнд ч байдаг хэрэгт дурлах зангаас илvv бага зэрэг хардсан Ананд өнөе захидлыг нь аваад уншчихжээ.
Аирунаагийн "Чамтай бас чамгvй"-г FМ-ээр сонсож, дагаж дуулаад их л хөгжилтэй байсан Ананд тэр богинохон захиаг уншаад хөшчихсөн мэт болов. Тархи руу нь цус дvvрэх шиг мэнэрэн, зvрх нь ёгхийж:
-Тvвшин Хуланд ийм хандтай байжээ. Тэгэхэд би мэддэггvй. Мал шиг л амьтан явах гэж хэмээн амандаа шивнэн толгойгоо барйв. Нэг л мэдэхэд Хулан гараад ирчихсэн:
-Чи халад авчрахгvй яав аа? Би алчуураар ороогоод гарчихлаа гээд зогсч байв. Хар, хор уурандаа царай нь цайсан Ананд:
-Энэ юув? гэж сөөнгөдvv хоолойгоор арай ядан асуулаа. Хулан эхэндээ балмагдсанаа:
-Захиа гэж бас л сааралтсан хоолойгоор хариулав.