Б.Шүүдэрцэцэг- Хулан хайрын тууж(Үргэлжлэл 3)

Тvvнийг замын гацаанд тvгжрэн байж найзындаа очвол авгай хvvхдvvд нь шуугилдан өөрөө гэртээ байсангvй. Ганхуяг тэдний орцноос урам муутайхан гарч машиндаа суугаад бас л хаачихаа мэдэхгvй хөдөллөө. Бусад танил найзууд нь гэхээр дандаа л эхнэрээрээ дамжин танилцсан, эсвэл гэр бvлийн хvрээний андууд байдгийг тэр өнөөдөр л анзаарчээ. Хамгийн гайхалтай нь өнөөдөр амьдралдаа анх удаа шахуу авгайтайгаа муудалцан гэрийнхээ хаалгыг саван гарахдаа л Цэрэнхандгvйгээр өөрөө хэн ч биш, юу ч биш гэдгээ ухаарав. Хvмvvс өөрийнх нь тухай ярихдаа ч авгай нь нөгөө “AG дент” шvдний эмнэлгийн эзэн ш дээ л гэцгээдэг. Өөрөө ч нэг л ажил нь бvтэхгvй бол авгайдаа даатгачихад ганц хоёрхон өдөрт жин тан болчихдог байв. Гэрийн тэжээмэл амьтан шиг нөхрийнхөө сvvдэр дор амьдардаг авгайтай хvмvvсийг тэр ойлгодоггvй. Эмэгтэй хvнд гивлvvр зvvгээд нvvрийг нь нуугаад гэртээ хашчихдаг лалын шашинтны бvдvvлэг ёсыг тэр vзэн яддаг ажээ. Хэрэв бурхан өөрт нь охин заяадаг юм бол алган дээрээ бөмбөрvvлэн өсгөж, бас ээж шиг нь боловсролтой , чадалтай, эр хvний гарыг харахааргvй хvн болгож өсгөнө гэж боддог сон. Охинтой болох нь Цэрэнханд тэр хоёрын хэн хэнийх нь мөрөөдөл байсан ч биелээгvй. Тэр ийнхvv бодолд автан явсаар драммын театрын дэргэд ирчихжээ. “Хан брой” -н уушны газрын дэргэд машинаа тавиад орлоо. Урьд нь хэзээ ч ингэж ганцаараа баар, уушны газраар хэсч vзээгvй энэ эр зөгийн vvр шиг дvнгэнэсэн шуугиант танхимыг хэсvvлэн хараад булангийн ширээнд очин суулаа. Тэгээд аяга хар пиво захиалаад сууж байхдаа л сая нэг сэтгэл тайвшран овоо юм бодохтойгоо болов. “Хандаа зvрх нь дахиад өвдчих вий дээ. Хорин хэдтэй залуу биш дээ. Би ч гэж би. Өвчтэй юм шиг хаалга саван гарч байхдаа ч яадаг юм. Би өөрөө залуу явахдаа ямар сахил хvртчихсэн гэлэн шиг байсан биш дээ.” гэж нэг бодовч эндээс гараад харихгvй гэж шийдэв. Гэнэт гар утас нь дуугарлаа. Дугаарыг нь хартал гэрээс нь залгажээ…. 
Харин Ганхуягийг гарсны дараа Цэрэнханд, Ананд хоёр нэг хэсэг бие биенээ харан чимээгvй суужээ. Хулан ч тэдний хэрэгт оролцоод яахав гэж бодоод хvгээ тэврээд
өрөөндөө орчихов. Зурагтаар vдшийн мэдээ дамжуулан нойрмоглосон Их хурлын гишvvд , хаврын тариалалтын тухай мэдээ хөврөхийг ч vзэж байгаа хvн байсангvй. Ананд буйдангийн тvшлэг налан чимээгvй сууснаа өндийж: 
-Ээж минь та надад ч байг гэхэд ааваас юунд нуусан юм бэ? Аав.. . яаж ч бодсон эр хvнд яаж аятайхан байх юм бэ? Ер нь та хоёр ямар сонин хvмvvс вэ? Аав одоо тэгээд хаачдаг байнаа гээд утсаа шvvрэн авахад нь ээж нь:
 
-Хэрэггvй ээ. Миний хvv. Аав чинь машин барьж яваа биз. Одоо залгаад хэрэггvй. Бухимдлаа тайлагдахаар хvрээд ирнэ биз. Тийм л хvн ш дээ гэснээ хvvгийнхээ толгойг илэн:
 
-Надад ч хэцvv байна. Одоо чи
өөрөө хvvтэй хvн ээжийгээ ойлгож байгаа биз дээ. Хvvдээ очиж чадахгvй vргэлж санаж явна гэдэг ямар хэцvv гэдгийг чи төсөөлөөд vз . Харин яагаад та хоёрт хэлээгvй юм бэ гэдгийг одоо хэлэхэд юу гэмээр ч юм бэ дээ. Би хэзээ нэгэн цагт хvvдээ оччих ч юм шиг санагддаг байсан. Хойд ээжтэнй болчихсоныг нь мэдсээр байж сэтгэлдээ “Бид дахиад хамт байж чадахгvй” гэдэгтэй эвлэрч чаддаггvй байсан л даа. Чамайг харах бvр би тэр хvvгээ өрөвддөг байсан. Аавд чинь анхнаасаа л хэлээгvй болохоор чимээгvй явсаар өдий хvрчихсэн юм. Аавын чинь уурлаж, гомдох нь зөв өө. Хvн ер нь юмыг дандаа өнгөрсөн хойно нь алдаа гаргаснаа, буруу юм хийснээ ойлгодог шvv дээ гээд цvнхээ аваад нэгэн хуучин жижиг дэвтрээс Оргилын зургийг гарган Анандад өгчээ. Испани цус холилдсоны тэмдэг өтгөн долгиолог vстэй, хар хөмсө арав орчим насны хvvгийн зураг байлаа. Ананд тэр зургийг ширтсээр: 
-Сонин юм. Би ийм ахтай гэдгээ арван ес хvрч байж мэдэж байдаг. Хараад байхад тантай адилхан юм аа гэхэд ээж нь тэр зургийг авч харц нь зөөлрөн: 
-Хараад байхад та хоёр адилхан юм аа.Нvvрний хэлбэр, х
өмсөг нь гэснээ инээмсэглэжээ. Ананд ээжийнхээ саран хэлбэртэй дугуй хөмсөг, гонзгойдуу царайг ааваасаа давхраатай алаг нvдийг нь дууриасан билээ. 
-Одоо энэ ах хvv маань тэгээд Кубад байдаг юм уу, тэгээд ? хэмээн тvvнийг асуухад ээж нь:
 
-Тийм ээ. Куба нэрийг нь Родриго гэдэг. Сургуулиа т
өгсөөд инженер болчихсон. Гэрлээгvй байгаа гэсэн. Бие нь гайгvй бол энэ зун урьж авчирдаг юм бил vv гээд зурагтаа унтраалаа. 
-
Өнөөдөр ямар сонин өдөр вэ.Ингээд л би гэдэг хvн куба ахтай болчих гэж. Тэгээд ахаасаа өмнө авгай хvvхэдтэй болчихсон байдаг гэснээ ээжийнхээ гарыг барин: 
- Та ямар ч гэсэн тайван л байгаарай. Элдэв юм битгий бод. Аав хvрээд л ирнэ биз. Надад бол ахтай гэж бодохоор сайхан л байна. Одоо унт даа гээд ээжийгээ тэвэрчээ. Цэрэнханд ч гэсэн хvvгийнхээ цээжинд наалдахад
өөрөө хvvхэд болчихсон юм шиг л тайвшраад ирж билээ.. 
Ганхуягийнд ийм нэгэн явдал болсны маргааш Хулангийн аав, ээж хоёр танилцсаныхаа хорин жилийг тэмдэглэхээр Эрхvv хотын зvг нисч явлаа. Оюутан ахуйдаа газраар галт тэрэгний тачигнаан дунд туулдаг байсан аяны урт зам онгоцны цонхоор зэрвэс зэрвэсхэн харагдаад
өнгөрнө. Сибирийн их тайга хөглөрөн, Байгаль далай толь мэт мэлтэгнэн залуу цагийн энхэр дурсамжийн аялгуу сэтгэлд эгшиглэх ажээ. Батболд хайртай гэргийнхээ хvслийг биелvvлэн анх танилцан хайраа илчилснийхээ ойг тэмдэглэхээр яваа нь энэ билээ. Урт цэнхэр ноолууран нөмрөг намируулан наснаасаа даруй арав дvv мэт харагдах Цэцэгмаа нөхрийнхөө мөрийг дэрлэн эрхлэнгvй суужээ. Харин хаа ч ажлаа хийж явдаг нөхөр нь гар компьютерээ гарган “Сайн засаглал” -ын олон улсын чуулганд тавих илтгэлээ засаж явлаа. Тэр хоёрын хойно суусан орос хvvхэн тав зургаан настай эрх шар хvvгээ арчлан”Саша, кушай, я говорю… “ гэхчлэн vглэх нь тэр хоёрыг орос ахуй орчинд хэдийн авааччих мэт. 
-Бvр вагонд суусан
өдрөөс эхлээд л чи намайг аймаар хараад эхэлж билээ. Би энэ банди намайг ямар их хардаг юм бэ гэж ичээд л Сараа, Тунгаа хоёр шууд л чамайг Цэцгээгийн хайрт гэж нэрлээд эхэлсэн ш дээ. 
Батболд компьютерийн дэлгэцнээс нvд салган инээмсэглээд vсийг нь илэн:
 
-Танай тэр хоёр галзуу охины чинь ачаар би чамайг гуйж барихаасаа
өмнө өөрийгөө бараг ойлгуулчихсан биз дээ. Цаг хугацаа ямар хурдан юм бэ. Оюутан болоод бэлтгэлд явж байсан vе өчигдөр л юм шиг санагдах юм гээд санаа алдан нvд нь дурсамжийн мананд автав 
Хулан интернэтэд холбогдоод и-мэйл хаягаа шалгангаа хvvдээ бантан
өгч суулаа. Хэдийгээр vнэнч туслагч нь болсон Цэндээ охинд даатгаж болох ч гэсэн Хулан хvvгээ өөрөө хооллох дуртай. Хvvгээ өвөр дээрээ суулгаад биеийнх нь дулаахан илчийг мэдрэн, хонгорхон зөөлөн даахийг нь vнэрлэн суух шиг жаргал vгvй. Одоо дөрвөн сар хvрсэн жаалхан Очир булцгар гараараа ээжийнхээ vснээс зулгаадаг, харагдсан бvхнээ авах гэж сарвалздаг болжээ. 
Швейцарид сурдаг хамгийн дотны найз Нандингаас нь, аав, ээж хоёроос нь, бас Тvвшингээс нь мэйл иржээ. Тvвшингээс мэйл ирснийг vзээд Хулан тогонд цохиулсан мэт давхийж, хамаг биеэр нь нэгэн сонин мэдрэмжийн долгио гvйх шиг болжээ. Хулан компьютерийн хулганыг тавиад сандлаа налан нvдээ анив. Зvрхнийх нь булгилах цохилт, алсад байгаа хайртынх нь тухай бодлыг аягатай бантангаа татан асгасан бяцхан хvv нь сарниулчихлаа. Хvvеэ, миний хvv яаж байгаа юм бэ? Ба, ба гэх чимээнээр Цэндээ гvйн орж ирээд асгарсан бантанг цэвэрлэж, хадам нь хvvг авч “Эмээг нь дуудчихгvй дээ. Миний сахилгагvй ач. Яаж байгаа юм бэ?” хэмээн
өхөөрдсөөр гарсны дараа л Хулан сая сэхээ оров. 
“Сайн уу? Хулан минь. Чамайг н
өхөртэй болсон гэдэг бодолтой би ердөө ч эвлэрч чадахгvй юм. Ананд та хоёрыг энэ зун хуримаа хийх гэж байгаа гэж сонссон. Дандаа чамайг бодож явсаар би өдий хvртэл нэг ч охинтой vерхээгvй. Саяхан Лхагваа гэж охинтой танилцсан ч чамайг мартаж чадахгvй л явна. Хvv чинь том болж байна уу? Саяхан манай ангийн Болдоо, Тэмvvлэн хоёр “TV-5”-аар надад мэндчилгээ явуулсан чинь vнэхээр гоё санагдсан. Ариунаагийн “Би” гэдэг дууг захиалсан байна лээ. 6 дугаар сард би чиний төрсөн өдрөөр мэндчилгээ захиалнаа. Харин чамаас ганц vгтэй ч хамаагvй мэйл авах юмсан гэж хvсдэг шvv. 
Баяртай. Чамд хайртай Тvвшингээс
 
Хулан хайртынхаа и-мэйлийг уншаад тvмэн бодолд дарагдчихав. Ялангуяа “нэг охинтой танилцсан” гэсэн vг сэтгэл зvрхийг нь хvйтнээс хvйтэн хойд туйлын шуургаар тас ороолгох шиг шаналгах аж. Хулан нvдээ алгуурхан анихад том том нулимс хацар дээгvvр нь б
өмбөрөхөв. Бvсгvй уруулаа тас зуун нvvрээ дарлаа. Ай хөөрхий Хулан… Тэр сургуулийнхаа хамгийн хөөрхөн охин байсан сан. Мөрөө шvргэсэн шулуухан хар vсээ ихэнхдээ шуучихдаг. Бусад охид шиг vсээ, шар, бороор буддаггvй, сор тавьж задгай орхидоггvй. Урт сормуус, цоргисон харцтай тунгалаг хархан нvд, гонзгой царай, шулуун хамар, жимбэгэр уруул, жижигхэн чихтэй охин байлаа. Баруун нvднийхээ дор бяцхан хар мэнгэтэй. Эмээ нь “Миний охин нулимс тоссон мэнгэтэй юм. Зовох вий дээ.” гэдэгсэн. 
“Бvх юм надаас л болсон. Би л Тvвшинг явангуут Анандтай vерхэж, тэнэг юм шиг жирэмсэн болсон.
Өөрөө хvний хvvхэд гаргачихаад Тvвшинг тэр Лхагваа гэдэг охиноос нь яаж харамлах юм бэ?” гэж тэр бодоод гvнзгий санаа алдав. Урьд нь Тvвшингээс ирсэн захиаг хадгалж яваад Анандад баригдаж, бөөн хэрvvл болсноо санаад тэр и-мэйлийг устгах гэснээ больчихлоо. Хөөрхий Ананд одоо хvртэл тэр захидлын нарийн учрыг мэдэхгvй л яваа билээ. Ананд миний и-мэйл хаяг руу орох пин кодыг мэдэхгvй юм чинь. Ер нь ч би Анандад долоон булчирхайгаа дэлгэх ёстой юм уу.” гэж бодоод устгахаа больчихлоо. Тvвшин “Лхагваа гэдэг охинтой танилцсан.” гэдгийн араас “чамайг мартаж чадахгvй л явна.” гэсэн нь бvсгvйд зvйрлэшгvй сайхан vг шиг санагдаж байлаа. Энэ нь өөр ямар ч бvсгvй байсан Хуланд хайртай. Тvvнээс өөр хэнд ч Тvвшин хайраа, сэтгэл зvрхээ өгч чадахгvй гэсэн vг. Тvм тvмэн бээрийн алс зай, хvнд л байдаг дур хvсэл, физиологийн хэрэгцээ нь тvvний Хуланд тэмvvлэх их хайрын дэргэд юу ч биш гэсэн vг билээ. Энэ бодол нь бvсгvйн сэтгэлийг хачин их тайвшруулав. Одоо тэр ааваасаа ирсэн и-мэйлийг нээлээ. “Миний охин сайн уу? аав, ээж хоёр нь Эрхvvд ирээд “Интурист” буудалд буусан. 303 тоот өрөө авсан. Ээжийг чинь усанд орох зуур аав нь vvнийг бичиж сууна. Дvv, эмээ хоёроо эргэж байгаарай. Бид хоёр тав хоноод очно. Эрхvvгийн хавар их сайхан байна. Зээг минь миний өмнөөс vнсээрэй. Ээж чинь бас Очироог санаж байна гэсэн. Хадмууддаа мэнд хvргээрэй. Аав нь илтгэлээ явууллаа. Миний охин англи орчуулгыг н ь хяначихаарай. 
Баяртай. Охиноо vнсье. Аав нь.” гээд Эрхvvд буунгуут татуулсан бололтой Ангар м
өрний эрэг дээр ээжтэй нь авахуулсан, бас ээж нь зочид буудлын өрөөндөө толины өмнө суугаа, өөрөө Очир, Бөртэ, Хулан гурвын зургийг хацартаа наагаад инээсэн хэдэн зургаа явуулсан байв. Аав нь зурганд хоббитой хvн билээ. Тэр ердийн болон дижитал хоёр аппарат заавал авч явна. Тэгээд гадаад явахдаа дижитал аппаратаар авсан зургуудаа заавал и-мэйлээр гэрийнхэндээ явуулдаг заншилтай. 
Хоёр охин, зээгийнхээ зургийг хацартаа наасан зургийг нь хараад Хулан
өөрийн эрхгvй инээчихлээ. Аав нь ингээд л хаана ч явсан охиноо сэргээж, зоригжуулж, инээлгэж явдаг билээ. 
Дараа нь Швейцарьт байгаа Нандин найзынхаа и-мэйлийг уншлаа.
 
Найз охидын л хоорондоо бичдэг байгаа газрын сонин хачин, ангийнхан, шинэ танил, сvvлийн vеийн моодны тухай урт захидлынхаа т
өгсгөлд “Хулаан, чи нэг л юм нуугаад байх шиг санагдах юм. Бодоод л байхад чи Анандад хайргvй юм шиг. Урьд нь огт тоодоггvй байснаа яг ноднин өвөл чи яагаад гэнэт Анадтай vерхэх болов оо? Хvvхэдтэй болсноо яагаад хvмvvсээс нуув? Бас чамайг “Энэ зун хурим хийх болсондоо ерөөсөө баярлахгvй байна лээ.” гэж Уянгаа бичсэн байсан. Яагаад? Миний энэ асуултуудад заавал хариулаач гэж би албадах эрхгvй. Гэхдээ бие биенээсээ юугаа ч нууж vзээгvй ганц найзын чинь хувьд санаа зовсондоо л асуусан юм. 
Бvр эцэст нь ганцхан юм асууя. Чи аз жаргалтай байна уу? Vvнд л эргэлзэх юм.
 
Хариулахыг бодоорой.
 
Ву, ву Nandin. Geneva” гэсэн байлаа.
 
Анандтай vерхэх болсноос хойш Хулан
өөрийгөө ч ойлгохоо больсон vе бий. Сурагч насны сvvлчийн өвөл. Тvвшинг явангуут юу ч бодож эргэцvvлэлгvйгээр Анандыг сонгосон нь ямар том алдаа боллоо доо. Алдаа нь томорсоор одоо засах нь ч өнгөрч, харин яаж зөв шийдэх вэ? гэдэг асуултанд Хулан хариулт олж чадахгvй яваа билээ. Гэтэл ойр дотныхноос нь хэн нэг нь тvvнээс асуух л ёстой байсан асуулт тулгарах нь тэр. Амьдралд гашуун vнэн нэг л байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт сарнай шиг анхилуун биш, шарилж мэт гашуун тэр vнэнд гvйцэгдэх л болно гэдгийг Хулан ойлгох цаг иржээ. 
Нандин бол Уянга биш. Тvvнд vнэнээ хэлэх л хэрэгтэй. Тэгээд ч эмээгээсээ
өөр хэнд ч хэлээгvй, сэтгэл зvрхэндээ бул чулуу мэт тээсээр яваа энэ vнэнийг ядаж Нандинд бичиж дотроо онгойлгох хэрэгтэй байлаа. Дараа нь аавдаа хэлэх хэрэгтэй. Тэгээд бvх хvнд, ялангуяа хайртай бvсгvйтэйгээ хуримлан аз жаргалтай амьдрах мөрөөдөлдөө автчихсан яваа Анандад хэлэх л хэрэгтэй. Нээрээ Ананд. Тvvнд тэр нvцгэн vнэнийг, өөрт нь хайргvй гэдгээ, Тvвшинг мартах гэж, хоосорч гvйцсэн сэтгэлээ тайвшруулах гэж, хар амиа бодсондоо л хайрыг нь хvлээж авснаа хэлнэ гэдэг л Хуланд хамгийн аймшигтай санагдаж байлаа. 
Хулангийн
өөрийнх нь тэнэглэл, амьдралдаа хийсэн алдааных нь золиос болж хохирох хvн Ананд болж vлдэнэ. Тэнгэр минь. Хуланг хайрласан нь нvгэл биш юм бол өөр ямар ч буруугvй, охидын харцыг унаган явдаг энэ сайхан залуу л зvрхээ шархлуулан vлдэх болно гэж бодоход дэндvv шударга биш санагдана. 
Гэтэл хаалганы хонх дуугарав. “Хулан эгч нь бий юу?” гэсээр Ананд орж ирэх нь дуулдав. Удалгvй Ананд сурсан зангаараа гэрийн шаахайгаа углан, гараа угаачихаад хvvгээ тэвэрчихсэн:
 
-Хоёулаа ээж дээрээ очъё гэж хvvдээ хэлэн Хулан, чи юу хийж байна гэсээр орж ирэв. Ананд ширээнд д
өхөж ирэн инээмсэглэж, “За, нvдээ аниарай.” гээд гар дээр нь юм тавилаа… 
_________________
 
-Хулаан , одоо нvдээ нээ гэхэд бvсгvй алган дээр нь тавьсан тэр х
өнгөхөн хvйтэн, гөлгөр юм нь хийлч Дээгийгийн CD байсныг харжээ. Энэ бэлэг Хуланг vнэхээр их баярлуулав. Тэр ийм цомог гарсныг ч сонсоогvй, хэрэв сонссон бол авах гээд шууд “HI FI “ руу гvйх байсан нь мэдээж хэрэг. Тэр Анандын энэ сюрпризэнд баярласандаа:

-
Өө, ямар гоё юм бэ? Баярлалаа, хайрт минь гээд хэлчихэв. Харин Ананд тэр санамсаргvй хэлсэн “Хайрт минь” гэсэн vгэнд нь vгээр илэрхийлшгvй их баярлан нvд нь гялалзаад явчихыг хараад бvсгvйн сэтгэлийг тvрvvчийн гэмшил дахин нөмрөн авлаа. 
-Би чамайг баярлана гэж мэдээд байсан юм аа. Одоо задлаад х
өгжимд тавьчих уу? гээд Ананд тvvнээс дискийг авахдаа нvдэн дээр нь vнсээд авчээ. Аавдаа тэврvvлж явсан хvv нь ээжээ харчихаад шvдгvй амаараа маасайн инээж, хоёр гараа сарвалзуулан эх рvvгээ тэмvvлэв. Ээждээ оччих санаатай хачин хөөрхнөөр хамраа зангидан инээж шvлсээ гоожуулан зvтгэх хvvгээ авахаар Хулан гар сарвайн: 
-Хараач, миний муухай хvvг. Ээждээ ирэх гээд налж унаж байгааг нь. За нааш ир гээд авахад нь Ананд “
Өө, яасан өөдгvй эр вэ? Аав нь дөнгөж ирж байхад чинь ээж рvvгээ яваад өгдөг гээд хvvг өгчихөөд хөгжим асаан тохируулах зуур “ Энэ аав одоо гэр орондоо ирэхгvй хааччихдаг юм бол оо? Ямар арван найм естэй залуучууд биш дээ. Өвөө болчихоод гэрээсээ гvйж гэнэ. Шал онигооны юм. Утасдсан чинь ажил дээрээ байж л байна лээ. Би ямар та гэртээ ирээч гэлтэй нь биш” хэмээн vглэхэд Хулан “Залуу хөгшиндөө ч биш байх аа. урьд нь хvvтэй байснаа, урдын амьдралаа яриагvйд нь л ээжид чинь гомдсон байх…” гээд шанаа тулан чимээгvй болов. Ананд ч “Харин тийм ээ, өчнөөн олон жил хамт амьдарсан хойноо би урьд нь хvvхэдтэй байсан юм аа гээд хэлж л байдаг. Ээж ч гэж ээж“ гэж их л бухимдангуй хэллээ. Яг энэхэн агшинд Анандын vгийг сонсоод Хулан “Хэрэв Тvвшинд хайртай гэдгээ нэг л өдөр ингээд Анандад палхийтэл хэлбэл яах” бол гэж бодохдоо дуугаа хураасан нь тэр байжээ. Нөгөөтэйгvvр амьдралдаа анх удаа аав нь гэрээ орхин явсанд шаналсан Анандыг их л өрөвдөж байлаа. Харин Ананд бол “Золтуяатай болсон тэр явдлыг Хулан мэдвэл надад яасан их гомдох бол оо“ гэж бодох зуур хөгжимд “Хэнтийн өндөр ууланд “ намуухан эгшиглэв. Хулан сэтгэл vймрээсэн олон бодлоо vргээн нvдээ хагас аниад сандлын тvшлэг налан “Өө ямар гоё юм бэ” гэхэд хvv нь урдаа байгаа компьютерийн гарыг “Баа баа “ хэмээн балбаж гарчээ. 
Ганхуяг тэр нэгэн орой гэрээсээ хаалга саван гарснаас хойш хоёр хонож байв. Тэр орой ер
өөсөө гэрийнхээ хувцсан дээрээсээ цув нөмрөн гарсан хvн чинь буудалд очиж хоночихоод өглөө нь Цэндээг байхад ирж ойр зуурын хэдэн юмаа аваад явчихсан байв. Хэдийгээр нэлээд зэрэглэл сайтай буудалд хоносон боловч маргааш нь буудлаас гарахад хvн амьтан харчихвал юу гэж бодох ч юм билээ гэж бодохоос яггvй эвгvйцэж байжээ. Тэгээд маргааш нь зун Анандыг хуримаа хийхээр нь тусад нь гаргахаар бэлтгээд хөлсөлж байсан айлыг нь гаргачихсан хоосон байрандаа очихоор шийдлээ. Хэдэн жилийн өмнө аав нь нас барснаас хойш дандаа өөр айл суулгаж байсан тэр байрандаа хоёр хонохдоо Ганхуяг их юм боджээ. Ганцаараа өнгөрөөсөн тэр хоёр хоногт Цэрэнхандыг л хачин их vгvйлж байгаагаа мэдрэхдээ улам ч их гомдож байлаа. Мань эрийг ажил дээрээ байхад нь Ананд нэг удаа утасдан “Та чинь амьд уу? Хаашаа алга болчихдог юм бэ? Ядаж ганц утасдчихаж болдоггvй юм уу?” гэж зэмлэнгvй хэлэхэд нь “Аав нь зvгээр, зvгээр. Ажил дээрээ л сууж байна. 
Очироо гайгvй юу? Ач хvv зvгээр л бол яахав.” гэхчлэн дvйвvvлж байгаад
өнгөрөөсөн билээ. Тэгээд дотроо Цэрэнхандыг утсаар ганц залгаагvйд хачин их гомдмоор санагдан “Өдий олон жил ханилчихаад бид хоёрын байж байгааг дээ. 
Би л тvргэдчихлээ. Эмэгтэй хvн н
өхөртөө урьдын амьдралаа яриад байх юу нь тийм сайхан байгааж дээ“ гэж нэг бодон өөрийгөө буруутгаж, нэг болохоор “Очиж очиж куба хар юмтай шvv. Миний ханилсан хань гэж байх. Тэрнийгээ аягvй бол одоо ч бодож явдаг болоод л надаас нууж өдий хvрээ биз. Би муу ч гэсэн эр хvн. Аятайхан хvvхнvvд зөндөө л байхад …” гэсэн адын бодол төрөх аж. Vнэндээ Цэрэнхандтай амьдарсан хорин жилд мань хvн хааяа нэг томилолтоор явахдаа аятайхан хvvхэн таарах юм бол энгэр зөрөөд өнгөрсөн явдал байгаагvй биш байсан. Харин тэр хvvхнvvдтэйгээ хэзээ ч дахин уулзаж харилцаагаа гvнзгийрvvлж байгаагvй билээ. 
Одоо ч авгайтайгаа тар тvр хийснээ далимдуулъя гэвэл ганц утасдахад л гvйгээд ирэх бэлэн хvvхэн байж л байлаа. Гэвч тvvнд энэ удаа авгайгаасаа
өөр хvvхэн шуухан эргvvлж гvйх сонирхол өчvvхэн ч байсангvй. 
Одоо бодоход тэр явдлууд нь эр хvний саваагvй зан, х
өнгөн зугаа төдий л байснаас биш vр хvvхдийнх нь эх, амьдралын нэг багана болсон хань нь гэж ямар эрхэм хvн байсныг энэ өдрvvдэд л тэр ухаарч vгvйлж, ганцаардаж, энэлж шаналж байлаа. Тэгээд эхнэртэйгээ хамаг сэтгэл зvрхээ уудлан ярья, хvv, бэр, ач хvvдээ ер нь халуун дулаан гал голомтондоо харья гэхээр эр хvний нэг муу хор шар нь хөдөлгөдөггvй. Хэрэв Цэрэнханд өөрөө уулзаж ч юм уу, утсаар ярьж “Чи минь эргээд ирээч. Хоёулаа ямар дөнгөж сууж байгаа залуус биш дээ. Анхны амьдралаа чамаас нууж явсан нь миний буруу. Уучлаач“ энэ тэр гэх юм бол гэртээ харимаар байдаг. Гэтэл Цэрэнханд шиг өөрийн бодолтой гөжvvд хvн хэзээ ч тэгж нөхрөө гуйж явахгvй гэдгийг ман эр даанч сайн мэдэж байлаа 











Харин Цэрэнхандын хувьд эр н
өхрийнх нь эзгvй энэ хэдхэн хоног өөрөө өөрийгөө таних гэж оролдон өнгөрсөн амьдралаа эргэн дурссан, Ганхуягийг vгvйлэн дурлал дөнгөж амсаж буй ор залуу бvсгvй шиг сэтгэл vйрэн дэгэлзсэн өдрvvд болжээ. Тэр саяхан хvнд өвдсөний дараа сэтгэлээ тайван байлгах гэж хичээхийн хажуугаар урьд нь хэзээ ч vзээгvйгээрээ ганцаардлын гунигийг зvрхэндээ мэдэрчээ. 

Хvн
өөртөө байгаа бvхнийхээ vнэ цэнийг хэзээ ч мэддэггvй. Харин солонготой хөөцөлдсөн хvvхэд мэт аль байхгvй юмныхаа хойноос л санааширч өөрийгөө зовоож амьдардаг аж. Анхны хайраа, хамаг нандин бvхнээ харамгvй зориулсан Хосегоо гэж л гансарч явахдаа тэр анх Ганхуягтай учирсан. Өөрт нь нvд хөмсөг болсон хэтэрхий царайлаг эрчvvд хэзээ ч таалагдаж байсангvй. Харин “Хаврын арван долоон учрал”-ын Штерлиц, эсвэл “Наймаалж”-ийн комиссар Каттани шиг цоргисон харцтай хурц нvдтэй эрчvvд л илvv таалагддаг билээ. Гэтэл бvсгvй 18-хан насандаа куба залууд хайраа өгчихсөн. Хосе бол испани цустай сайхан залуу байсан. Монгол эрд гоёдмоор урт хар сормуус, давирхай шиг гялтганасан өтгөн vс, хөмсөгтэй тэр залуу одоогийн поп од Энрике Иглесиастай их адилхан залуу байсан. Хvv нь ч эцгийнхээ тэр испани төрхийг илvv дууриаж тун хөөрхөн нvд хөмсөгтэй төрсөн билээ. 
Гэтэл тэр сайхан хайр нь амьдрал болж чадаагvй. Хосегоос нэг л
өдөр хуримаа хийх гэж байгаа гэсэн захиа авсан. Тэгээд хайртай хvнтэйгээ хэзээ ч хамт амьдрахгvй нь, алаг vрээ ч vvрд алдлаа гэдгээ мэдээд элэг зvрх нь өмөрч явахад нь Ганхуяг гэнэт зам дээр нь гараад ирсэн. Ганхуяг бас л хvvхнvvдийн харц булаасан сайхан алаг нvдтэй залуу байсан. Байсан ч гэж дээ, одоо ч байгаа юм чинь. Хорин жилийн өмнөх өвлийн нэгэн өдөр. Нэг эмээд өвчин намдаагч тарьчихаад байж байтал хамт ажилладаг Алтаа гэдэг эгчмэд хvvхэн шагайж: 
-Цээгий чи тэр аймхай амьтныг аргалаад
өгөөч гэхээр нь өрөөнд нь дагаад орж билээ. Тvvнийг Алтаагийн өрөөнд орвол техникч хvvхэн нь цаашаа хараад гараа угаан”Гадаа өчнөөн хvн хvлээгээд байхад маягтай амьтан бэ” гэчихсэн эмчилгээний сандал дээр суугаа нvд хөмсөг болсон туранхай залуу загнаж байв. Яг тэрхэн агшинд Цэрэнханд тэр залуутай харц тулгарсан сан. Ааш муутай, хатуу гартай Алтанцэцэг хvvхэнтэй хэл ам хийдэг хvн олон . Тэр бvрд нь Цэрэнханд зохицуулагчаар дуудагдана. Vнэндээ Москвад төгссөний хувьд мэргэжилдээ ч Цэрэнханд Алтаагаас илvv чадварлаг байв. 
-Яадаг юм. Чам шиг юманд загнуулдаг юм уу. Би багаасаа та нар шиг муусайн шvдний эмч нараас айдаг болчихсон хvн. Чи
өвчтөнтэйгээ эхлээд эвтэйхэн харилцаад сурчих. Тэгээд хvний өмхий шvд ухаж бай. За юу хэмээн дvрэлзэж байсан залуу ч дөлгөөн зантай, бас залуухан аятайхан эмч хvvхэн ороод ирэхээр чимээгvй болчихож билээ. Цэрэнханд ч оронгуут нөгөө заргач залууг: 
-Та наад х
өлөө энэ дөрөөн дээр тавьчих. Алив, амаа том ангай. Биеэ битгий чангалаарай. Агт араа учраас заавал авах хэрэгтэй юм байна. Би буйл руу чинь тарилаа. Өвдөхгvй л байгаа биз дээ. За шvлсээ хаяарай.” гэхчлэн командалсаар шvдийг нь авчихсан. 
Маргааш
өглөө нь тvvнийг ажилдаа ирэхэд нь техникч Цэвэлмаа гэдэг дуу муутай хvvхэн бvр яриа хөөрөөтэй болоод нvд нь сэргэчихсэн: 
-Сайн байна уу, эмч ээ. З
өндөө сонинтой. Өчигдөр Алтаа эмчтэй хэрэлдээд танаар шvдээ авахуулдаг залуу чинь таныг нөхөртэй юу, хэдэн анстай юм бэ энэ тээр гээд хэл ам сугалчих гээд л байна лээ. Танд дурлачихсан байх аа. Тэгэхдээ тийм аятайхан залуу юу гэж авгайгvй байхав дээ. Тийм ээ? гээд л далан хэл дэлгэжээ. Мань залуугийн тухай бvр мартчихсан байсан бvсгvйд энэ яриа төдий л сонин санагдаагvй ч их л зугаатай байлаа. Тэр халаадаа өмсөөд толинд харснаа: 
-
Өө тийм vv. Чи тэгээд намайг юу гэж хэлэв? гээд ариутгасан багажуудаа шалгах зуур, эмэгтэй л хvн болсон хойно илvv vгэнд дурласан Цэвэлмаа хийж байсан ажлаа орхичихоод: 
-Би таныг н
өхөргvй гээд vнэнийг нь хэлчихсэн. Яадаг юм тийм ээ? Аягvй бол ажил тарахад хvрээд ирнэ дээ. Та болгоомжтой л байгаарай. Тийм залуучууд чинь хvvхнvvдийг жирэмсэн болгоод хаячихдаг гэмтэй шvv гэхэд Цэрэнхандын “элэг нь хатах “ дөхөж тас тас хөхрөөд 
-За за. Бvр элэг авах нь. Алив, ариутгалын
өрөөнд очоод багаж дутуу байна гэж хэлээд аваад ир гэжээ. Өөрт нь дурласан залуугийн тухай яриа ингээд тасарч, нэг л мэдэхэд цайны цаг болсон байлаа. Бvсгvй халаадаа тайлан ажлын газраас нь хэдхэн алхмын цаана байдаг пончикны мухлаг руу гарч явтал өглөөний ярианы “баатар” өнөө алаг нvдэн залуу яг тулгарчихав. Гэнэт улаан нvvр тулан тааралдсандаа бантаад хэн хэн нь эг маг хийн таг зогссоноо эр хvний хувьд Ганхуяг эхлэн ам нээж: 
-Сайн байна уу? Эмч ээ. Би
өчигдөр шvдээ авахуулсан.. хvн байна… Таньж байна уу? Өөрөөс чинь зөвлөгөө авах гэсэн юм гээд өөдөөс нь их л нухацтай ширтсэн сэн. Мэдээж тэр хоёр авахуулсан шvдний тухай ярилцсан ч vгvй. Хамтдаа пончикны газар орж цайлаад инээлдсээр гарахдаа орой нь Ленин клубт шинээр ирсэн кино vзэхээр болзжээ. Тэр нь “Сvрлэн бvрх “ гэдэг япон кино байсныг Цэрэнханд тодхон санаж байлаа. Тэр vед такси бараг олдох биш. Өвлийн тэсгим хvйтэн жаварт хацар нь хайрагдан улайсан хоёр Ленин клубийн гадаа бишvvрхэсхийн уулзаж билээ. Тэгээд Ганхуяг уулзангуутаа “Чи бvр даарчихаж:. Би гарыг чинь дулаацуулаад өгье “ гээд бvсгvйн бээрсэн жижигхэн гарыг дулаахан том алгандаа атгасан. тэгэхэд л ээжийгээ алдаад, хайртаасаа хагацаад байсан бvсгvй эр хvний хайр халамжийн халуун дулааныг мэдэрсэн нь өнөд мартагдаагvй сэн. 
Цэрэнханд ийнхvv хорин жилийн
өмнөх учралаа дурсан бодолд дарагдан ажил дээрээ сууж байлаа. 
Тэр амьдралын эрхээр Ганхуягтай нэг дээвэр дорр орсон гэж бодож явсан нь эндvvрэл байжээ. Эр н
өхөртөө хайртай, бvр хязгаарргvй хайртай гэдгээ энэ өдрvvдэд л ойлгов. Тийм ээ, өөрөө л мэддэггvй болохоос хайртай байж. Тэр оюутан байхдаа тоосгон заводод 14 хоног ажиллаж билээ. Тэгэхэд нэгэн хэвд цутгасан хэдэн мянган тоосго туузан дамжлага даган урсдаг байсан. Бvр нvд эрээлжилмээр. Яг л тэрр тоосгонууд шиг нэг нэгнээсээ vл ялгарах өдөрр хоногийн хэлхээнд хvн гэдэг амьтан зvрх сэтгэлийн шивнээгээ сонсох завгvй явсаар өнгөрдөг бололтой. 
-Эмч ээ, н
өгөө сонины менежер залуу ирчихсэн. Рекламын гэрээгээ хийх vv гэнээ , яах вэ? гэж туслах нь шагайгаад бодлыг нь тасалчихав. Нээрээ туслах гэдэг нь нөгөө хэрэгт дуртай техникч Цэвэлмаа нь шvv дээ. 
-Наашаа орулчих гээд Цэрэнханд х
өвөррсөн их бодол , дурсамжийн ертөнцөөс ажил хэрэг рvvгээ дуртай гэгч нь орж явчихлаа. 
Тvvнийг орой болсон хойно харихад нь Хулан эзгvй , Ананд хvvтэйгээ хоёулхнаа байж байлаа.
 
-
Өө, миний хөгшин иррлээ. Алив хувцсаа нааш нь гээд угтдаг хань байхгvй болохоор гэр нь тvvнд хачин эл хуль санагдаж байлаа. Хулангийн эмээгийн бие гэнэт муудаж Цэндээг дагуулан гэр рvvгээ явчихсан байлаа. Гэрийн эзэн нь явчихсан , хэррvvлтэй байгаа айлын шинж нь хvйтэн агаар vлээсэн энэ гэрт таван сартай жаахан ач хvv нь л гэрэл гэгээ болж байлаа. Цэрэнханд ач хvvгээ авч даахийг нь vнэрлэнгээ Хулангийн гар утас руу утасдлаа. Бvсгvй утасны цаанаас их л сандарсан дуугаар “Эмээгийн хамраас цус алдаад тvргэний эмч хэвтvvл гэхээр нь нэгдvгээр эмнэлэгт авчирчихсан байна” гэв. Цэрэнханд утсаа тавиад: 
-Должин гуай их муу байх шиг байна. Нэгдvгээр эмнэлэг явахаас. Би Цэндээг нааш нь явуулчихъя. Чи хойноос хvрээд очоорой гээд гарчээ.
 
Хаврын дулаахан орой. Гадаа гудамжинд хvvхэд шуугилдан тоглож, тэнгэрийн хаяа улайран нар жаргаж байлаа. Богд уулын мод ногоорох болоогvй, сааралтан байх боловч ирж яваа цагийн энхэр з
өөлөн салхи vлээсэн сайхан орой байв.Тэр хоёр хаалгатай “Suzuki” маркийн цагаан жийпээ асаан аажуухан хөдлөв. Тэр гэрлэн дохион дээр саатан зогсч байхдаа “Хамраасаа цус их алдана гэдэг чинь элэг нь л болохоо байж дээ. Эмээ нь “явчихав” муу Хулан минь хэцvvдэх нь дээ. Ээ, хөөрхий, хvний амьдрал гэдэг яасан ч богинохон, хvний амь ч гэж яасан хэврэг юм дээ. Хэрэв элэгний хавдар мөн бол хоёрдугаар vедээ орсон байх” хэмээн эмч хvний ёсоор …




г сормуустай,