Тvвшинтэй хөтлөлцөн мөсөн хотхонд тоглож байсан нь, нvд нvд рvvгээ ширтэлцэн инээлдэж байсан нь зvгээр л зvvд байжээ. Орон дээрээ арай ядан өндийж уа уа орилсон жижигхэн vрчгэр амьтныг гар дээрээ авлаа. Сувилагч:
-Их бvтэлттэй төрсөн болохоор хvчилтөрөгч залгаж байгаад авчирлаа. Хvvхдээ удаан орилуулж болохгvй шvv, тархиндаа даралттай гээд эргэхдээ “Ээж нь гэж бас хvvхдээрээ амьтан шив дээ” хэмээн vглэх нь чих дэлсэв. Аргагvй ш дээ, Хулан одоо дөнгөж арван наймтай. Мики Маусын зурагтай хөшиг, дэртэй, өрөөгөөр нь дvvрэн Барби хvvхэлдэй, зөөлөн тоглоомтой, бас Бритни Спирсийн фен ээж. Төрөх газрын цонхоор шинэ жилийн гэрлэн чимэглэл гялалзсан дэлгvvрийн цонх харагдана.
Цамцныхаа энгэрийг яран тэр жижигхэн амьтныг амлууллаа. “Яг Ананд дvрээрээ. Ингээд ангиасаа хамгийн тvрvvнд ээж болдог байжээ. Дөнгөж гарсан хvvхэд ямар царай муутай байдаг юм бэ? Vгvй ээ, гэхдээ хөөрхөн ч юм уу гэж бодон суутал дэрний хажууд тавьсан утас нь жингэнэлээв Анандаас мессеж иржээ. “Aagii bid hoior tsonhnii dor baina, Hurdan tsonhooroo haraach huuteigee shuu” гэжээ. Бvсгvй мээмээ шов шов хийлгэж ховдоглон хөхөх тэр жаахан амьтныг энгэрээсээ салгалгvйгээр цонхоор харлаа. Гадаа идэр есийн хvйтэн тачигнаж байв. Харин Ананд найзыгаа дагуулаад ирчихсэн толгой нvцгэн гар даллан зогсох аж. Тэгснээ гараа амандаа барьж байгаад.
-Хулаан, халуун савтай хоол унталгын хувцас авчирсан шvv гэж хашгирахад амнаас нь бөөн уур дэгдэв. Хулан тvvнд хайртай эсэхээ мэдэхгvй. Наймдугаар ангиас нь хойш vргэлж халамжлах болсон энэ хvvг зvгээр л ангийн хvvхэд гэж боддог байсан юм. Мартын наймнаар ангийнх нь хөвгvvд аль охинд бэлэг өгөхөө сугалахад Ананд дандаа Хуланд бэлэг өгч таарна. Бас даалгавар авах нэрээр дандаа утастдаг, шалгалт дээр сайн дураараа Хулангийн вариантын бодлогыг бодож өгнө. Харин Хулан зэргэлдээ орцныхоо Тvвшинд хайртай. Бvр хар багаасаа шvv. Тэр Тvвшин нь байрандаа бvv хэл тэр хавьдаа нэртэй дvрсгvй амьтан. Бvр цэцэрлэгт байхын л өвөлд нь цасаар нvvрийг нь угаах, зун усан буугаараа шалбайтал нь норгох зэргээр Хуланг илvvтэй шоглоно. Гэтэл наймаа төгсөөд есөд ордог жилээ есөн сарын нэгэнд өнөө дvрсгvй гайхал чинь Хулангийн ангид шилжээд ирчихсэн байв. Тааралдах бvртээ шоглуулдаг мөртөө Хулан бvр жаахан байхаасаа л гадаа гарах бvртээ Тvвшинг сэм харуулдаж явдаг. Аавынхаа гадаадаас авчирсан хувцасаар Тvвшинд л зориулж гоёдогсон. Хvссэн юм хvзvvгээр гэгчээр ингээд мөрөөдлийн хөвгvvнтэйгээ vргэлж хамт байх болсондоо ямар их баярласан гэх вэ? Дунд зэргийн нуруутай, нvдээрээ инээсэн, өтгөн хөмсөгтэй хэзээ ч ам хуурай байдаггvй хөгжилтэй энэ хvvд ангийн охид их талтай. Харин Тvвшин тэдний дундаас Хуланг хэзээ ч онцолж байсангvй. Ай хөөрхий задгай хvрэн vс намируулсан янзаган нvдтэй Хулан гэж хөвгvvдийн харцыг булаасан л охин юмсан даа. Гэгээн валинтены өдрөөр Тvвшингээс зvрхэн хэлбэртэй шоколад авахсан, хичээл тараад хөтлөлцөн алхахсан” гэж Хулан битvvхэн мөрөөдсөөр аравдугаар ангид оржээ.
-Хулангийн гэрээс юм ирсэн байна, гэх асрагч авгайн дуу нандин дурсамжийн болор хэлхээг нь тасалчихлаа. Хvv нь vнэгчлэн vрчигнэнэ. Хулан нэг аяга шар будаатай цай уугаад хөлс нь асгарч, хvvгийнхээ хажууд хэвтэн зvvрмэглэв. Нэвсийсэн цастай цав цагаан тал. Байшин ч vгvй гэр ч vгvй. Тэр хоосон тал дундуур Хулан Тvвшинтэй зэрэгцэн алхаж, цас чахран дуугарна. Тэгсэн мөртлөө яагаад ч юм, тэр хоёр нэг ч vг дуугарахгvй хаашаа ч юм яваад, яваад л байх юм.”
Хажуугийн орон дээр хэвтэж байсан хvvхний хvvхэд часхийн уйлах дуунаар Хулан сэрчихлээ. Харин хvv нь унтсаар. Тийнхvv тайван унтаж байгаад нь баярлан бяцхан улаан нvvр рvv нь харж хэвттэл гэнэт vгээр илэрхийлэмгvй их хайр гарч, нимгэн зөөлөн зулайд нь уруулаа аяархан наав. Аравдугаар ангид орсных нь өвөл охины хайрын бурхан гадаадад сурахаар яваад өгчээ. Ангийнхан нь Тvвшинг гаргаж өгөхөөр бөөнөөрөө нисэх рvv явахад Хулан “ханиадтай” гэж шалтаглаад очоогvй. Тэгээд нөгөө Микки хулганы зурагтай том дэрэндээ нvvрээ наагаад асгартал уйлж билээ. Орой нь Ананд шилтэй аньс барьчихсан иржээ. Сарын дараа Хулан Гэгээн валентины өдөр Анандаас ягаан туузаар боосон бэлэг авч хамт шоу vзсэн. Ингээд нэг л мэдэхэд тэр хоёр vерхэж эхлэв. Гэтэл хаврын шалгалт эхлэх vеэр Хулан жирэмсэн болчихсоноо мэдсэн юм. Тvвшинг мартах л гэж Анандтай vерхсэн нь ямар том алдаа болсныг гэнэхэн охин дэндvv хожуу ухаарчээ.
Яанаа дөнгөж аравдугаар ангиа ч төгсөөгvй байж. Би ямар тэнэг юм хийчихэв ээ! Аав ээжджж юу гэж хэлнээ! “Хатагтай” эмнэлгээс гарахдаа Хулан ингэж бодон бөөн бөөн нулимс унаган явсан. Улиасны унгирал хийссэн тэр өдөр шиг их уйлсан удаа тvvний амьдралд байсан гэж vv.
Хvv төрснөөсөө хойш хэдэн цагийн тvрш Хулангийн хувьд хариулт олдохгvй байгаа нэг асуулт бол Ананд тvvний хувьд хэн юм бэ? Нөхөр, сvйт залуу, хайртай хvн ... аль нь ч биш. Зvгээр л хvvхдийн эцэг.
Маргааш нь ээж болсны дараах анхны өглөө. Хvv нь шөнө их уйлсан тул залуухан ээж өчигдрийнхөөсөө илvv ядарчээ. Орных нь хажууд тавиастай гурван ширхэг час улаан сарнай гундаж эхэлсэн нь нэг л уйтай. Гэнэт утас нь дуугарав.
-Байна уу? Хулан уу? Hi, Тvвшин байнаа. Чамайг бэбитэй болсонд баяр хvргэе. Цаг vргэлж бодож явсан хvнийхээ дууг сонсоод балмагдсан бvсгvй эхлээд дуугарч чадсангvй. Зvдэргээнт энэ хоёр хоногт сульдсан зvрх нь тогтож ядан булиглав. Нэг сайн амьсгаа аваад:
-Сайн ... баярлалаа. Ямар сонин хvн бэ? Чи намайг... vгvй энэ тухай хэнээс мэдээ вэ?
-Ангийнханаас и-мэйл аваад. Хулаан би чамайг л гэж танай сургуульд шилжиж очсон юм ш дээ. Даанч хайртай гэж хэлж амжаагvй юм. Уг нь ...
Гэтэл хvv нь сэрж нярай хонгор дуу нь часхийн яриаг нь тасалчихав.
-Хvvхэд чинь vv? За за баяртай дараа нь ярья даа. Утас тасран дийд дийд... Хулан хvvгээ хөхvvлэн сууж байхдаа гучхан секундын энэ яриа зvvд л байгаасай гэж ямар их хvсч байв аа. Сvvнд нэвтэрч норсон энгэр лvv нь харууслын хар нулимс бөмбөрөн урссаар хvv хөхөө ховдоглон хөхсөөр л байв.
Ай хөөрхий Хулан гэж ...
Хулан төрөхөөс гарахаар боллоо. Анандын аав, ээж хоёр ач хvvдээ нэр өгнө, гэртээ гаргаж авна гээд бөөн баяр хөөр. Харин Хулан урьд нь хэдхэн удаа л очиж vзсэн танихгvй шахуу айлд шууд эмнэлгээс гараад очно гэхээр санаанд нь багтахгvй байв. Тvвшин утасдсанаас хойш хоёр өдөр өнгөрчээ. “Яг төр өдрийн орой хөхөнд нь сvv орж” нам унтчих юм бол зангирчихдаг юм гэж эмээ нь захисан тул Хулан хөхөө саасаар цурамхийлгvй хонов. Гадаа цас будран, жавар тачигнасан дvн өвлийн шөнө байсан. Шинэ жил дөхсөн байр хөөртэй шөнvvдийн нэг. Гэрт дvv нь сvлд модоо засчихсан байгаа даа.
Өнгөрсөн жилийн өдийд шинэ жилээр юу хийж байлаа даа байз. Бvх найз нартаа мессэж явуулаад л, дискодоод д хөгжилтэй байжээ. Мессэж гэснээс утсаа унтраачихсанаа гэнэт санав. Хvvгээ унтах хооронд тvр цурамхийх гээд л унтраачихсан. Одоо асаавал хариу нэхсэн баахан меесж байгаа даа. Гэвч одоо мессеж шидэлцэж суух зав ч байхгvй, чадал ч байхгvй болжээ. Ээж болсон энэхэн гурван өдөрт Хулан ямар их өөрчлөгдөө вэ?
Хөхөө сааж нойргvй хоносон тэр шөнө Хулан ээжийгээ хайрлах ёстойгоо эх хvн гэж ямар их энгvй ачтан байдгийг ойлгосон. Урьд нь шvvдрийн усаар цай чанаж өгвөл эхийнхээ нэг л шөнө өндийж хөхvvлсэн ачийг нь хариулдаг юм гэж сонсч л байсан ч тэгж орой руу орж байсан нь vгvй.
Хулангийн ээж гэж тас тас инээсэн идэрхэн хvvхэн болохоор дуунд гардаг сэгсгэр буурал ээж мээж гэсэн vг инээдтэй санагддагсан. Гэтэл охин өөрөө ясаа яйртал, голоо тасартал өвдөн байж, хvv төрvvлж, нялхарсан биетэй нойргvй хонож байж ээж болохын зовлонг ойлгож ээжийгээ өрөвдсөн нь энэ. Төрсөнөөсөө хойш хvv нь их уйлав. Өнөөдөр ч уйлагнасаар Хулангийн угийн цагаан царай улам шингэрэн цонхийж, сормуус нь сvvдэртэн тун ч ядрангуй харагдана. Энгэсэгнийхээ толинд нvvрээ нэг харчихаад халуун савнаас шар будаатай цай аягалан орон дээрээ өнцөгдөн суулаа.
Өрөөнийх нь хоёр хvvхэн нэг нь орон дээрээ сандайлж, нөгөө нь хажуулдан хэвтээд хvvхдээ хөхvvлэнгээ нөхөр, хадам, ажлынхаа тухай ам хамхилгvй ярих ажээ. Нэг нь олон оёдол тавиулсан тул сууж болохгvй хажуулдан хэвтсэн нь тэр.
-Хvv гарах байх гэж горьдоод гурван охинтой болчихлоо. Ёстой шатлаа. Манай хvн эхлээд жаахан
гонсгор байх шиг байсан. Өөрийнх нь буруу юм чинь яахав дээ.
-Зvгээр ээ. Охин хvvхдvvд алсдаа эцэг, эхдээ ээлтэй.
-Чи ч яахав. Азтай хvн. Хvv, охин хоёртой юм чинь, Би одоо гучин тавтай, Дахин төрнө гэж байхгvй. Уг нь хvvтэй болчихсон бол... Эрчvvд чинь заавал хvv гээд мөрөөдөөд, яриад ядаргаатай ш дээ гэхчлэн хvvхэд нь уйлах юм уу, унтахаас бусад vед далан долоон vг дэлгэх нь яршигтай.
Энэ өдрийн өглөө нь ээж, аав хоёр нь тvvнийг төрөхөөс гаргах тухай халуухан ярилцсаныг Хулан мэдээгvй. Хэлээгvй юм чинь яаж ч мэдэх вэ. Анандын ээж шинэ хvнээ гэртээ гаргаж авна гэж тэднийх рvv утасдсанаас бvх юм эхэлжээ. Хулангийн ээж Цэцэгмаа ирээдvйн худдаа тоймтой хариу хэлж чадалгvй өвгөнөөсөе асууя гээд утсаа тавьсан. Гэтэл нөхөр нь энэ тухай сонсохыг ч хvссэнгvй.
-Чи чинь юу яриад байна аа. Тэднийх миний охиныг хадаг тавьж гуйгаад ёсолж төрлөөд авсан биш, би охиноо айлд зvгээр нэг өгөөд явуулах юм уу. Би өөрөө очиж гэртээ авчирна гэж Батболд тvс тас хэлжээ. Батболд гэж Хулангийн аав.
-Өвгөн нэгэнт охины хадмууд гэртээ гаргая гэж байхад. Тэгээд ч нөхөргvй хvvхэд гаргасан юм шиг. Хvн амьтан юу ч гэх юм билээ.
-Хэн, юу ярьдаг юм. Тэр банди нь ч ямар зан ааштай юм билээ. Зангий нь мэдэхгvй. Ёс төрөөр нь аваагvй улсад охиноо даатгахгvй ээ. Чи эртхэн ирж, гэр орноо янзал. Би охин, зээ хоёроо гаргаж авна.
Ингээд л Хулан хvvтэйгээ хамт төрсөн гэртээ гарч ирэхээр болов.
Өдрийн гурван цагт аавынх нь саарал "Соната" төрөхийн гадаа ирж зогслоо. Ананд баглаа сарнай барьчихсан гартаа том боодолтой юмтай хvлээлгийн өрөөнд зогсож байв. Нvд нь баяр хөөрөөр гэрэлтсэн Анандыг хараад яг тэр мөчид л Хулан тvvнийг хайрлахын төлөө бvхнийг хийхээр шийдлээ. Ананд гоё ногоон цаас, торон чимэглэлтэй ягаан сарнайн баглаагаа тvvнд өгөөд уруул дээр нь vнсэв. Цаанаас нь бас Хулангийн ээж гарч ирээд өлгийтэй хvvг авчээ.
-За. миний охин ээж нь vнсье. Гадаа аав чинь машиндаа бий. Яасан хөөрхөн амьтан бэ? гэж ээж нь хэлж, Анандтай булаацалдан нярай хvvгийн духыг vнэрлэлээ.
-Гэртээ харина биз дээ гэж Хулан эрхлэнгvй дуугарав.
-Ямар ч байсан 45 хоног гэртээ байлга гэж аав чинь хэлсэн.
Хулангийн сэтгэл баяр хөөрөөр дvvрлээ. Амаржих газрын хvлээлгийн өрөөнөөс гарангуут өвлийн жавар хацар хайрах ажээ. Аав нь машинаасаа гарчихсан тамхи татаж зогссоноо шидчихээд ухасхийн хvрч ирлээ. -Зvгээр ээ. Охин хvvхдvvд алсдаа эцэг, эхдээ ээлтэй.
-Чи ч яахав. Азтай хvн. Хvv, охин хоёртой юм чинь, Би одоо гучин тавтай, Дахин төрнө гэж байхгvй. Уг нь хvvтэй болчихсон бол... Эрчvvд чинь заавал хvv гээд мөрөөдөөд, яриад ядаргаатай ш дээ гэхчлэн хvvхэд нь уйлах юм уу, унтахаас бусад vед далан долоон vг дэлгэх нь яршигтай.
Энэ өдрийн өглөө нь ээж, аав хоёр нь тvvнийг төрөхөөс гаргах тухай халуухан ярилцсаныг Хулан мэдээгvй. Хэлээгvй юм чинь яаж ч мэдэх вэ. Анандын ээж шинэ хvнээ гэртээ гаргаж авна гэж тэднийх рvv утасдсанаас бvх юм эхэлжээ. Хулангийн ээж Цэцэгмаа ирээдvйн худдаа тоймтой хариу хэлж чадалгvй өвгөнөөсөе асууя гээд утсаа тавьсан. Гэтэл нөхөр нь энэ тухай сонсохыг ч хvссэнгvй.
-Чи чинь юу яриад байна аа. Тэднийх миний охиныг хадаг тавьж гуйгаад ёсолж төрлөөд авсан биш, би охиноо айлд зvгээр нэг өгөөд явуулах юм уу. Би өөрөө очиж гэртээ авчирна гэж Батболд тvс тас хэлжээ. Батболд гэж Хулангийн аав.
-Өвгөн нэгэнт охины хадмууд гэртээ гаргая гэж байхад. Тэгээд ч нөхөргvй хvvхэд гаргасан юм шиг. Хvн амьтан юу ч гэх юм билээ.
-Хэн, юу ярьдаг юм. Тэр банди нь ч ямар зан ааштай юм билээ. Зангий нь мэдэхгvй. Ёс төрөөр нь аваагvй улсад охиноо даатгахгvй ээ. Чи эртхэн ирж, гэр орноо янзал. Би охин, зээ хоёроо гаргаж авна.
Ингээд л Хулан хvvтэйгээ хамт төрсөн гэртээ гарч ирэхээр болов.
Өдрийн гурван цагт аавынх нь саарал "Соната" төрөхийн гадаа ирж зогслоо. Ананд баглаа сарнай барьчихсан гартаа том боодолтой юмтай хvлээлгийн өрөөнд зогсож байв. Нvд нь баяр хөөрөөр гэрэлтсэн Анандыг хараад яг тэр мөчид л Хулан тvvнийг хайрлахын төлөө бvхнийг хийхээр шийдлээ. Ананд гоё ногоон цаас, торон чимэглэлтэй ягаан сарнайн баглаагаа тvvнд өгөөд уруул дээр нь vнсэв. Цаанаас нь бас Хулангийн ээж гарч ирээд өлгийтэй хvvг авчээ.
-За. миний охин ээж нь vнсье. Гадаа аав чинь машиндаа бий. Яасан хөөрхөн амьтан бэ? гэж ээж нь хэлж, Анандтай булаацалдан нярай хvvгийн духыг vнэрлэлээ.
-Гэртээ харина биз дээ гэж Хулан эрхлэнгvй дуугарав.
-Ямар ч байсан 45 хоног гэртээ байлга гэж аав чинь хэлсэн.
-За, ингээд аавыгаа өвөө болгочихов уу? гээд духан дээр нь vнэсэхэд нь аавынхаа хурц нvдэнд уярал хайр, бас өрөвдсөн харц гялхийхийг Хулан мэдэрлээ. Хvv өвөөгийнхөө машин дотор часхийн уйллаа.
-Эр хvн гэсэндээ дуу нь өөр байна шvv. Одоохон өвөөгийндөө очлоо доо. Гал зээ болох нь дээ гэж ярингаа аав нь байрныхаа урд ирж зөөлхөн зогсов.
-Танай найз Уянга, Золоо хоёр ирж гэр цэвэрлэхэд тусалж байгаа. Худууд ч одоо ирж байгаа байх. Миний охин малгайгаа сайн дарж өмс. Салхи авчихав гэсээр ээж нь тvрvvлэн буулаа. Хулан Анандын гарыг тvшин буухдаа дахин Тvвшинг бодохгvй юм шvv гэж сэтгэл дотроо андгайлж байв.
Золтуяа ирснийг сонсоод Хулан багагvй гайхлаа. Дэндvv хор шартай, хэр хэмжээнээсээ илvv юманд санаархаж явдаг тэр охинтой Хулан хэзээ ч дотно найз байгаагvй. Гэтэл төрөхөөс гэртээ гарч ирсэн энэ өдөр нь Золоо гэнэт өөрийнх нь сайн найз болчихсон гэр цэвэрлэлцэх гэж ирдэг ямар сонин хэрэг вэ. Харин Уянга бол тvvний хамгмйн сайн найз нь билээ.
-Нээрээ, Золоо чиний биеийг асууж над руу зөндөө ярьсан. Би чамд хэлэхээ мартчихаж. Тэгээд өнөөдөр чамайг эмнэлгээс гарна гэсэн чинь өөрөө тусалъя гээд танайд ирчихсэн гэж Ананд хэлээд Хулангийн малгайг дарж, ороолтыг иь битvvлэн халамжлав.
-Ямар сонин юм бэ? Золоо яагаад гэнэт надад тийм сайн болчихоо вэ гээд Хулан орцныхоо хаалгыг татав.
-Алив тэр улаан амьтныг өндөр эмэг нь vнэрлэе гэсээр эмээ нь хаалга тайлж:
-Миний муу шар бvлтгэр охин ингээд ээж болчих гэж. Ядрав уу гэсээр Хулангийн духыг vнэрлэлээ. Эмээдээ vнсvvлэхдээ л бvсгvй нялхамсам уйлмаар санагдсан ч дорхиноо биеэ барьжээ. Аавынх нь ээж энэ хөгшний өвөрт өссөн болохоор Хулан нөгөө эмээгээсээ илvv элгэмсvv. Эмээгийнх нь цаана зогссон ангийнх нь хоёр охин
-За баяр хvргэе. Хvvхэд чинь хэнтэй нь адилхан юм бэ.
-Ингээд манай ангийнхан аав, ээж болоод эхэлдэг байжээ гэж дуу шуу болон тэврэлдлээ. Золоо Анандыг vнсэх хооронд Уянга Хулан руу нvд ирмээд авчээ. Энэ бол Золоо яагаад энд байгааг жичдээ ярина гэсэн vг. Золоо хэзээний зангаараа нvvрээ япон кабуки театрын жvжигчин шиг хачин их будсан нь дөнгөж төрөхөөс гарч ирсэн Хулангийн хажууд дэндvv хөгийн харагдах ажээ. Тэдний ангийн хөвгvvд Золтуяагийн нvvрийг хусуураар малтвал хэдэн кг пудр гарах бол гэж шоолдог байсныг санаад Хулан их л инээд нь хvрлээ.
Уянга сурлага муутай ч гэсэн хөөрхөн ааштай дажгvй зvс царайтай охин билээ. Хулан тэр хоёр аль нэгдvгээр ангиасаа vерхсэн багын найзууд. Одоо Швейцарт сурч байгаа Нандин тэр гурав салшгvй гурван найз байсан юм.
-Нандийгаас мэйл ирсэн. Баяр хvргэх гэж чам руу хэд хэд залгаад холбогдож чадаагvй гэж байна лээ. Одоо крисмас болчихсон амарч байгаа гэсэн гэж Уянга зориуд чанга хэллээ.
-Өө тийм vv. Би ядраад утсаа унтраачихсан байсан байх аа гэх зуур Хулан хувцсаа Анандад өгөөд өрөө рvvгээ зvтгэх зуур
-Аагий, нааш нь өгчих. Би өлгөчихье гэж Золоо хачин нялуун хэлэх нь сонсогдсон ч Хулан юм санасан ч vгvй. Өрөөг нь цэмцийтэл нь цэвэрлэж салхивч нээснээс гадна орных нь дэргэд хvvхдийи шинэхэн модон ор тавьжээ. Тоглоом, торон чимэглэл болсон тэр чамин эдийг хараад баярласан Хулан:
-Ямар хөөрхөн ор вэ гэж дуу алдав.
-Салхивчийг нь хаагаарай. Ананд аа, хvvгээ оронд нь тавья гэсээр ээж нь шурхийн орж ирэв. Энэ vеэр нярай хvv vрчигнэн уйллаа.
-Миний хvv гэхэд сураагvй болохоор эвгvй юм. Ямар хөөрхөн vнэртэй юм дээ. Хэнтэй ч адилхан юм бэ дээ. Хамар, хөмсөг нь надтай адилхан юм уу даа гэж хvvг задлах зуур хажууд нь зогссоор байгаа Ананд ганцаараа шахуу ярина. Хулан хvvгээ хуурайлаад аманд нь хөхөө хийж орон дээрээ сандайллаа.
-Яг л чи дvрээрээ байгаа биз дээ. Хөөрхөн байгаа биз. Би анх хvvгээ харсан чинь эхлээд аягvй царай муутай харагдсаан. Тэгээд мөөмөө хөхvvлсэн чинь нээх өрөвдмөөр. Тэгэхэд нь л аймаар хайр хvрсэн гэж Хуланг ярихад вааранд цэцгийг нь хийн, хvvгийн орыг -Хөх нь сvvтэй юм. Яамай, яамай гээд
-Нялх хvvхдийн өрөө агааргvй болчихно. Энэ гурваас бусад нь тийшээ орцгооё гээд vvд хавиар хэрэгт дvрлагсдыг гаргаж хаалга
-Миний хайрт, ядарсан уу. Аймаар өвдсөн байх даа гээд Ананд vсийг нь илэн уруулыг шимэн vнсэв. Ядарч нялхарсан бие нь тэр янаг vнсэлтэнд сэрэх шиг ямар нэг юм нуруугаар нь гvйх шиг сонин мэдрэмж төрөхөд бvсгvй өөрийн мэдэлгvй хариу vнсээд санаа алджээ.
-Төрнө гэдэг чинь ёстой аймаар юм аа. Өнөөдөр оёдлоо авахуулсан. Бас л эвгvй юм билээ гэснээ
-Хараач. Манай хvv аягvй ховдог байгаа биз гэснээ ярвайлаа.
-Яасан?
-Зvгээр ээ. Хvvхэд хөхөхөөр сав агшиж ингэж их өвддөг юм гэсэн.
-Аан. Эмэгтэй хvн ч хэцvv юм аа.
-Аагий, хvvдээ хэн гэж нэр өгөх вэ?
-Би бvр бодоод бодоод гоё нэр олдоггvй ээ.
Цонхоор харахад цас чив чимээгvйхэн будрах нь цаг хугацаа зогсчихсон ч юм шиг. Өөрт нь хайртай энэ залууг тvшин хvvгээ хөхvvлж суугаа яг энэхэн мөчид vгээр хэлж боломгvй аз жаргалтай байгаагаа Хулан мэдэрч байлаа.
-Би өчигдөр зах орж энэ орыг авсан юм. "Пассаж" төв, ТБДандууд" орсон чинь хамаагvй vнэтэй байсан. Харин энийг чамд. За, нvдээ аниарай гээд Ананд алган дээр нь жижигхэн бvлээхэн төмрөн хайрцаг юм тавилаа.
-Одоо харах уу? гээд Хулан нvдээ нээн харвал алган дээр нь туузаар боосон мөнгөлөг хайрцаг тавьжээ.
-Юу юм бэ, бөгж vv?
-Харин, таа л даа. Миний бэлэг шvv.
Хулан толгойгоо гилжийлгэн бөгжөө харж
-Нээрээ цагаан алт байнаа. Гоё байна гээд хацраа хонхойлгон инээмсэглэхэд нь Ананд:
-Чи ёстой хөөрхөн харагдаж байна гээд хvзvvгээр тэврэн vнсэв.

Хvv нь унтчихжээ. Бvсгvй vе vе инээдтэй гэгч нь өмөлзөн, тэгснээ инээвхийлэн vнэгчлэх тэр жаахан амьтны өчvvхэн улаан духыг зөөлөн vнэрлэн орон дээр нь тавиад :
-Vнэгчлэх нь хөөрхөн байгаа биз? гэлээ.
Энэ vеэр Хулангийн ээж хаалга тогшин
-Хvvхдvvд ээ цай ууцгаа. Худууд ч ирлээ хэмээн дуудав. Охин ч Анандын гарыг бушуухан мөрөн дээрээсээ авч хаяад:
-Хоёулаа тийшээ оръё. Нээрээ мартсанаа чи хvvдээ vнэг хайчилж өгөхгvй юм уу? гэлээ. Яг энэ мөчид "Ач хvvгээ vзнээ" гэсээр Анандын аав Ганхуяг орж ирэхэд араас нь эхнэр нь хамаагvй орж болж байгаа юм уу гэсэн шинжтэй чимээгvйхэн шагайв. Ганхуяг:
-За... бие нь сайн биз дээ? хэмээн тvгдэрснээ хvvхдийн ор руу шууд тонгойн
-Алив, Хандаа хараач. Яг эцэг шvv. За тэгээд хэзээ өвөөгийндөө очих вэ? гэхэд эр нөхрөөсөе хамаагvй намбатай авгай нь:
-За, охин минь, бие нь сайн уу? Ашгvй зовлонгvй хоёр яс саллаа гээд хацар дээр нь vнслээ. Энэ хооронд нөхөр нь эргэж хоолой засаад
-Алив гээд хацарт нь хошуу хvргэжээ.
-Хvv гарч ирснээсээ хойш нэг их уйлахгvй л байна. Тийшээ орцгоох уу гэж Хулангийн ээж өрөөний vvдэн дээрээс тэднийг дуудав. Гэтэл тэдний бага охин Бөртэ хичээлээсээ ирж vvргэвчээ vvдэнд шидчихээд
-Эгч ээ, хvvхэд чинь хаана байна? гэсээр өрөөнд дайран оров.
Ээж нь зочны өрөөндөө том ширээ засчихсан аав нь төрсөн өдрөө хийж байгаа юм шиг хоймроо сууж байв.
Хvн бvхэн ам амандаа шинэ хvний тухай ярилцан бэлэг сэлт өгч бяцхан найр шиг юм болж байтал гэрийн эзэгтэйн ээж, аав хоёр хөгшин ирж бас баахан дуу шуу болцгоов.
Хулангийн ээжийнх нь ээж, Их сургуулийн багш эрдэмтэн авгай өглөө Москвагаас нисч иржээ.
-Бид хоёр наашаа гарах гэсээр оройтчихлоо. Охин гайгvй юу, бvр цонхийчихож. Хvргэн хаа байна гэсээр эмээ нь өрөөнд хөл тавилаа. Эмээ нь хуралд суусаар шинэ хvндээ бэлэг авч чадсангvй, Угаасаа дэлгvvр хэсэх дургvй амьтан чинь. Гэхдээ охиндоо залуу ээж нарын энциклопед авчирсан. Хулан Виза карттай бил vv? Vvнийг жич хvvдээ гээд эмээ нь арван мянгатын дэвсгэрт тавыг гарган хvvгийн өлгийд хавчуулжээ. Удалгvй хvv нь ч сэрж, Хулан ч хvмvvсийн шуугианд ядраад өрөөндөө оржээ. Аав нь Анандын эцэг Ганхуягтай тэдний хурим найрын тухай ярьсаар хоцров.
Золтуяаг явангуут Хулан тvvнийг яагаад гэнэт нь сайн найз нь болон жvжиглэж ирсний учрыг мэджээ,
-Чи одоо хvртэл мэддэггvй юм уу? Цаадхи чинь Анандад сайн ш дээ. Тэгээд л энvvгээр эргэлдээд байгаа юм. Тэр салшгvй найз Заяа нь манай Нандиатай зун Бээжинд тааралдаад ярьсан гэсэн. Ямар ч хамаагvй аргаар Анандыг Хулангаас салгаж авна гэж ярьдаг гэсэн, Золоо чамайг зажлахгvй залгих охин гэж бодоорой. Vvдэн дээр нөхрийг чинь яаж vнсэхийг чи хараагvй юмуу? гэж Уянгыг хэлэхэд Хулан балмагдсандаа:
-За боль доо гэхээс өөр юу ч хэлж чадсангvй.
-Чи Золтуяатай болгоомжтой л байгаарай гэж анхааруулах гэсэн юм. Тийм сурлага муутай юм байж тэр яаж МУИС -д орж чадав аа? Тэгсэн чинь эгч ХУ намын нэг том хvнтэй явдаг болчихсон байгаа юм чинь.
-Нээрээ ноднин хаврын шалгалтын vеэр Золоо Ардчилсан социалист залуучуудын холбоонд ангиараа элсье гээд байсан бил vv гэж Хулан хэлснээ:
-Тэгээд нууц амрагтай юм бол Анандаар яах гэсэн юм болоо? гэхэд Уянга:
-Чи юун гэнэн юм бэ? тэр нь авгайтай хvн юм чинь юу гэж Золоотой суух юм бэ. Зvгээр "холгох" гэж тэр хvнтэй явдаг байхгvй юу. Харин Ананд дажгvй царайлаг, бас аав, ээж нь овоо баян болохоор зvvгдэж байгаад алсдаа суучих санаатай байхгvй юу.
-За, за. Тийм учиртай юм бий. Золоог манай Аагийд тийм сайн гэж би ёстой төсөөлсөнгvй. Даанч манайд хvрээд ирсэн байхаар нь би гайхаад байсан юм аа гээд Хулан орныхоо хажуу дахь жижиг ширээн дээрх ваартай цэцгээр оролдон бодлогошров. Өөрөө vнэн хэрэгтээ Анандад биш Тvвшинд хайртай шvv дээ. Тийм байж Анандыг өөр охиноос харамлах, хардах эрх бий гэж vv? Хулан хэзээний шударга зантай болохоор ингэж бодохгvй байж чадсангvй. Харин Ананд өөрт нь даанч хайртайг тэр мэднэ. Ногоон өнгөнд дурладаг болохоор нь Ананд тvvнийг баярлуулах гэж Солонгос цэцгийн дэлгvvрээс ногоон цаас, ногоон торон чимэглэлтэй энэ vнэтэй баглааг авч өгсөн.
Эмэгтэй хvн дасч хайрладаг гэдэг нь vнэн болов уу даа. Хулан зvvн гарынхаа ядам хуруунд зvvсэн цагаан алтан бөгжөө харлаа. Хаа хол байгаа, өөрт нь одоо хамаагvй шахуу болсон Тvвшинг мартаж, Анандыг хайрлая гэж хэдхэн цагийн өмнө сэтгэл дотроо андгайлсан нь яалаа. Энэ бөгжтэй хамт өөрт нь зvрх сэтгэлээ өгчихсөн залууг, хvvгийнхээ эцгийг хэдий болтол хуурах юм бэ? "Амьдрал цаашдаа яаж эргэхийг бvv мэд. Анандтай суухгvй, аав, ээждээ ч дараа болохгvй, бие даагаад амьдрая гэхэд надад чадах юм ч алга. Одоо дөнгөж нэгдvгээр курсын оюутан мөртөө хvvхэдтэй. Хvн яагаад юмыг дандаа өнгөрсөн хойно ухаардаг юм болоо" гэж бодон бvсгvйн сэтгэл хаврын хуйсгануур өдөр шиг тогтож чадахгvй vймрэн байлаа, Гэтэл хаалганы цаана Анандын дуу гарч:
-Надад эсгий олдохгvй юм байнаа. Ер нь тэгээд орчин vед заавал эсгий vнэг хайчлах албатай юм уу? гэсээр орж ирээд:
-Хулаан, энэ болох уу? Лаг гоё vнэг байгаа биз дээ. Аав нь бол дажгvй зураач ш дээ хэмээн ярих зуур хvvхдийнхээ оронд цаасан vнэг уяж байлаа.
Золтуяа тэр орой гэр рvvгээ ихэд бодлогошрон харьж явлаа. Хэдийгээр мөнгөндөө их нарийн ч гэсэн энэ удаа автобусанд суухыг хvссэнгvй. Их бодож эндээс мянган төгрөг л гарна биз гэж тооцоолоод шар такси барилаа. Хотын төвөөс гурав дөрөвдvгээр хорооллын дэнж рvv давхихад ашгvй зам тvгжрээгvй байсан нь аз. Өвлийн жихvvн орой эрт харанхуй болж, зайгvй багшралдах машин тэрэгний утаа, хvмvvсийн амнаас гарах уур, микро автобуснуудын хангинасан дохио холилдсон их хотын шөнө.
"Хулан хvvхдийг нь гаргачихсан болохоор Ананд минийх гэсэн шиг их байх шив дээ. Надаас хайртыг минь булааснаа одоо болтол мэддэггvй юм байх даа. Тэр салшгvй найз Нандинд нь манай Заяа энэ тухай хэлсэн л байх ёстой юм сан. Хуланг уурлах нь уу яах нь вэ гээд Анандын уруул дээр шимсэн чинь хараагvй дvр vзvvлж ч байх шиг. За, яахав. Би санасандаа хvрэхээс нааш зогсдоггvй хvн гэдгийг чи харнаа. Юуны өмнө Урнаа, Заяа хоёртойгоо нийлж байгаад Анандыг Хулангаас булаах мастөр төлөвлөгөө боловсруулна даа. Тэр хоёр Хулангийнд байгаа дээр л Анандад мессеж хаях хэрэгтэй." хэмээн замын турш юм бодсоор явтал такси гэрийнх нь урд талд "Тумбааш" дэлгvvрийн хажууд ирчихлээ.
-Энэ хойд талын есөн давхрын хамгийн зvvн талын орцны тэнд зогсчих доо гээд цvнхнээсээ мөнгөө гаргахад дуу цөөтэй хөдөө царайтай жолооч 1200 гээд огцом тоормослов. Золтуяа тоолуур руу хяламхийн 1150 төгрөг гарсныг хараад мөнгөө яг тааруулж өгөөд буухдаа:
-Хөдөө царайлчихаад хvнээс 50 төгрөг монжих санаатай бас. Яг надаас монжино ш дээ гэж vглэсээр буужээ. Тэдний орц гэрэлгvй таг харанхуй, бас цахилгаан шат эвдэрчихжээ. Хулангийн амьдардаг, орцондоо дөрөвхөн айлтай шинэ баячуудын тохилог цэмцгэр сууцтай харьцуулахад даанч гутармаар. Орцных нь хогийн хоолой бас л эвдэрсэн бололтой айлууд хогоо шатны хажууд овоолчихсон нь эхvvн муухай vнэртэнэ. "Бvх насаараа ийм муухай орчинд амьдрахгvй юм сан. Хулан надаас юугаар илvvдээ тийм сайхан амьдарч байгаа юм бэ? Тэрний сайных юу байгаа юм, аав, ээж нь л баян юм байгаа биз." гэж өөрийн эрхгvй Хулангийн тухай бодчихсон харанхуйд тэмтчиж явтал ээж нь залгаж "Хаана явна, манайх махгvй. Аав чинь бас л алга" гэж vглэх янзтай. "Би гэрийнхээ vvдэнд зогсч байна" гээд тэр утсаа таслав. Тэднийх аль дээр vед хонхоо алдсан тул нарийхан савхан модоор өнгөлсөн хуучин хаалгаа байдгаараа нvдэхгvй бол гэрийнхэн нь сонсдоггvй юм. Тvvний хайртай отгон дvv Амараа нь
-Аниа юу? гээд хаалгаа тайлахдаа шууд цvнх рvv нь горьдсон нvдээр харав. Золтуяа цvнхнээсээ гялгар цаастай давсалсан самар гаргаж дvvдээ өгөөд:
-Цэнгэлтэйгээ хуваана шvv. Бас Аниагийнхаа таабчикийг аваад ир гэлээ. Тэгээд гал тогооноос цухуйж буй ээждээ:
-Надад ганц хоёр мянган цаас байна. Цэнгэл, Амараа хоёрыг 24 цагийн дэлгvvр явуулчих уу гээд тvрийвчээ гаргав. Золтуяа бvр хар багаасаа мөнгө гэдэг юмны vнэ цэнийг ухаарсан хvн. Аль наймдугаар ангиасаа эхлэн хичээлийнхээ дараа хvний лангуунд сууж авсан цалингаа зарим нэг ах дvvгийнхээ өгсөн мөнгөтэй нийлvvлэн хурааж сурчээ. Тэдний ээж Пунсал цэцэрлэгийн багш, аав Дашцэрэн нь манаач хийнэ. Харин ардчилал эхлэхээс өмнө аав нь хивсний vйлдвэрт байхдаа азаар нэг өрөө байр авчээ. Энэ тарчиг амьдрал тvvнийг мөнгө байвал vрэлгvй цуглуулж, талх байхгvй бол боорцог хайрчихдаг, хоёр эрэгтэй дvvгээ ээжээсээ илvv асардаг бие даасан хvн болгоход хvргэсэн билээ.
Дvv нар нь мах авчран, ээж нь "Ингэж муу оюутан охиноо мөлжиж суух гэж дээ." хэмээн нөхөртөө vглэн хоол хийж эхэлжээ. Аав нь нэлээд vнэртvvлчихсэн ирсэндээ гэмшин гал тогоонд гурил нухаж суугаа харагдана.
Золтуяа хоёр дvvгийнхээ даалгаврыг хийлгэх зуур өөрийнхөө ширээнд суун маргаашийн семинарт бэлтгэж суулаа. Зурагтаар хэдийнээ "Гэрэлтэй цонх" эхэлчихжээ. Тэр хэзээ ч хичээлдээ онцгой сайн хvvхэд байсангvй. Гэхдээ л хэзээний гэрийн даалгавраа хамгийн тvрvvнд шалгуулж, мэдэхгvй мөртөө гар өргөн идэвх vзvvлсээр ямар ч багшийн хайрыг татаж чаддаг охин байжээ. Золтуяа эдийн засгийн онолын зузаан номоос семинарын сэдвээ гарган хэдэн гол санааг нь тэмдэглэн цээжилчихээд нууц амраг руугаа мессеж явуулав. Нэг яаманд газрын дарга хийдэг тэр хvнийг нь Бадрал гэнэ.Тэр хоёр өнгөрсөн хавар танилцжээ. МАХН-д залуучуудыг элсvvлэх шоуны vеэр Золтуяа тэр нэг ганган "ах"-ыг нvдэлж аваад танилцахаар шийдсэн. Тэгээд сэргэлэнтэж байж оройн тусгай хvлээн авалтын урилгыг олж, “Ах аа миний нэгж дуусчихлаа. Эмнэлэгт байгаа ээжийнхээ биеийг асуух гэсэн юм. Утсаар чинь нэг залгачих уу?" гэж жvжиглэж байж танилцсан билээ. Тэгээд л харилцаа нь аажимхан гvнзгийрсээр өдрийн амралтад хамт явчихдаг амрагууд болжээ. Бадралтай анх унтахдаа онгон охин болж жvжиглэснээ бодохоор одоо ч тvvний инээд хvрдэг юм.
Тийнхvv семинарын дэвтрээ дэлгэчхээд элдвийг эргэцvvлж суутал гар утас нь сулхан чичирхийлэн ширээний тавцанг дvнгэнvvлэв. Бадрал мессежийн хариуд эргээд залгаж байна. Бvсгvй хөмсгөө хөдөлгөн мушийгаад утсаа авлаа.
-Байна уу? Золоо, найз нь хуралтай байна. Маргааш залгая, тэгэх vv?
-За за. Дандаа хуралтай байх юм. Би чамайг санаад бас баярлалаа гэж хэлэх гэсэн юм.
-Би маргааш завгvй ээ, Харин хоёулаа нөгөөдөр уулзъя л даа.
-Тэгье, тэгье. Миний хөөрхөн Золоо баяртай.
-By.
Ийм товчхон яриа болно гэжсанасангvй.

((Хотын чинээлэг айлын охин Хулан нэг байр , нэгэн ангийнхаа хөвгvvн Тvвшинд унаган хайраа өгчээ. Ухаалаг , бие даасан бодолтой, шударга зантай охин Хулан сургуульдаа хөөрхнөөрөө толгой цохидог тул хөвгvvд хошууран шохоорхдог. Гэвч Тvвшин л ганцаараа тvvнийг vргэлж тохуурхан шоглосоор байгаад Америк руу явна. Анхны хайр нь бvтсэнгvйд гутарсан Хулан өөрт нь дурласан Анандтай vерхэж жирэмсэн болдог. Гэтэл Хуланг хvv төрvvлээд амаржих газарт байхад Тvвшин Америкаас утасдан тvvнд хайртай гэдгээ хэлнэ
Харин тэдний ангийн бас нэг охин Золтуяа Анандад хайртай. Хvv төрсний дараа Анандын эцэг эх нь Хуланг бэр болгохоор гуйж гэртээ аваачна. Энэ хооронд Хулан Анандтай амьдрах эсэхээ шийдэж чадахгvй эргэлзсээр байна. Харин Золтуяа тэр хоёрын дундуур орж хайртай залуугаа булаах төлөвлөгөө боловсруулна. Нэг удаа Хулан Тvвшингээс ирсэн хайрын захиаг халаасандаа мартсаныг Ананд олж уншаад хэрvvл болдог. Тvvнийг Хулантай муудалцсаныг мэдсэн Золтуяа уран аргаар Анандыг өвөртөө оруулна))
Зоптуяа утсаа бvр салгачихаад дэвтрээ хаагаад босов. Тэр гоо сайхны юм авна гэж Бадралаас мөнгө нэхээд зуун мянгыг салгаснаа бодохоор овоо сэтгэл онгойно. Өнөө өглөө картанд нь орчихсон байсан тэр мөнгөнөөс цэцэг, набор авч Хулангийнд очсон билээ. Картнаасаа авсан хорин мянган төгрөгийн ихэнх нь тvрийвчинд нь байсан мөрт ээждээ ганц хоёр мянган төгрөгтэй гээд хэлчихсэнээ бодоод эвгvйцэв. Хөөрхий ээж нь одоо дөнгөж дөч хvрч байгаа мертөө наснаасаа хамаагvй овортой, хувцас хунар муутай явдгийг бодоод их л өрөвдөж байлаа. Хуланг хvvтэйгээ төрөхөөс гарч ирсний дараа нярай хvvд нэр өгөх гэж бөөн юм болжээ. Хулан хvvдээ Хvслэн гэж нэр өгнө гэж зvтгээд, Амандын аав Мөнх хааны нэрийг ачдаа егөх санаатай байв. Хуланд энэ нэр ердөө таалагдсангvй. Харин аав, ээж хоёр нь дундыг барьж яахаа мэдэхгvй байтал эмээ нь ирж маргааныг тасалжээ.
-Хэзээ хvнийг ийм удаан нэргvй байлгаж байсийм. Заяа нь гомдох байгаа даа. Өндөр эмэг нь ламаас асуугаад нэр өгчихнө гэснээр бvхнийг шийдэв. Должин эмээ Гандан орж ирээд :
-Есөн улаан мэнгэтэй буянтай хvv төрсөн байна гэж байна. Очир гэж нэр хайрлалаа гэсээр баахан арц хvж уугиулж гарчээ. Богинохон, сонсголонтой энэ нэр бvгдэд таалагдаж арав хоногтой тэр нялзрай амьтны зvvн чихэнд ээж нь Очир гэж гурав шивнэв. Хулангийн нөгөө эрдэмтэн эмээ хvvд нэр өгсөн өдөр уригдаж ирээд зээ охиноо жилийн чөлөө авах хэрэггvй гэж баахан ятгаж байгаад харьжээ.