Май хvvхдээ аваарай! гэх дуунаар Хулан хvнд нойрноос сэрлээ.
Тvвшинтэй хөтлөлцөн мөсөн хотхонд тоглож байсан нь, нvд нvд рvvгээ ширтэлцэн инээлдэж байсан нь зvгээр л зvvд байжээ. Орон дээрээ арай ядан өндийж уа уа орилсон жижигхэн vрчгэр амьтныг гар дээрээ авлаа. Сувилагч:
-Их бvтэлттэй төрсөн болохоор хvчилтөрөгч залгаж байгаад авчирлаа. Хvvхдээ удаан орилуулж болохгvй шvv, тархиндаа даралттай гээд эргэхдээ “Ээж нь гэж бас хvvхдээрээ амьтан шив дээ” хэмээн vглэх нь чих дэлсэв. Аргагvй ш дээ, Хулан одоо дөнгөж арван наймтай. Мики Маусын зурагтай хөшиг, дэртэй, өрөөгөөр нь дvvрэн Барби хvvхэлдэй, зөөлөн тоглоомтой, бас Бритни Спирсийн фен ээж. Төрөх газрын цонхоор шинэ жилийн гэрлэн чимэглэл гялалзсан дэлгvvрийн цонх харагдана.
Цамцныхаа энгэрийг яран тэр жижигхэн амьтныг амлууллаа. “Яг Ананд дvрээрээ. Ингээд ангиасаа хамгийн тvрvvнд ээж болдог байжээ. Дөнгөж гарсан хvvхэд ямар царай муутай байдаг юм бэ? Vгvй ээ, гэхдээ хөөрхөн ч юм уу гэж бодон суутал дэрний хажууд тавьсан утас нь жингэнэлээв Анандаас мессеж иржээ. “Aagii bid hoior tsonhnii dor baina, Hurdan tsonhooroo haraach huuteigee shuu” гэжээ. Бvсгvй мээмээ шов шов хийлгэж ховдоглон хөхөх тэр жаахан амьтныг энгэрээсээ салгалгvйгээр цонхоор харлаа. Гадаа идэр есийн хvйтэн тачигнаж байв. Харин Ананд найзыгаа дагуулаад ирчихсэн толгой нvцгэн гар даллан зогсох аж. Тэгснээ гараа амандаа барьж байгаад.
-Хулаан, халуун савтай хоол унталгын хувцас авчирсан шvv гэж хашгирахад амнаас нь бөөн уур Цааш унших...
Friday, 25 February 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment