Б.Шүүдэрцэцэг- Хулан хайрын тууж(Үргэлжлэл 2)

Харин Хулан байгаа юм байгаагаараа гэсэн шулуун зантай хvн болохоор "Яадаг юм. Yнэн юмыг хайш нь нуухав." гэсэн шинжтэй байсан нь Анандад дэндvv гомдолтой санагджээ. Хаалга савах чимээнээр угаалгын өрөөнд байсан Цэндээ хаалгаар айсан туулайн нvд гарган болгоомжтой шагайж байна. Ананд: -Миний дvv , ээжийг асуувал намайг оройтно гэсэн гэж хэлээрэй гэчихээд гарах гэснээ орон дээр лагхийн суув. Хуланг сэтгэл тайвшруулах ямар нэг аятайхан vг хэлэх байх гэж хий горьдсондоо тvvн шиг хаалга саван гараад явчихаж чадсангvй. Гэтэл өрөөнд салхи татуулан орж ирсэн Хулан хvний урманд тvvнрvv ганц аятайхан харц ч шидэлгvй гоёлын ширээндээ суун vсээ сэнсдэж гарлаа. Орон дээр толгойгоо барин суугаад хулгай нvдээр тvvн рvv хялам хийн харж байсан Ананд сэнсний шунгинах дуунд тэвчээр алдаж vсрэн босоод "Би өнөө орой ирэх ч vгvй" гэхэд Хулан "Дураараа л болтугай" гэж хэнэггvй дуугарчээ.Уур нь гарахад бэлэн байсан залуугийн сэтгэлрvv энэ vг хувин дvvрэн хvйтэн ус цацчих ши г л санагдав. Ананд хvрмээ шvvрч аваад хаалга саван гарч одлоо. Гадаа хаврын хавсаргатавин улаан шороо шуурч байлаа. Залуу гараашнаас машинаагаргаад хаачихаа ч мэдэхгvй мөртөө ухасхийн хөдлөв. Сэтгэл нь хоосрон цээжин дээр нь нэг юм тээглэчихээд байлаа. "Хайр гээч нь намайгаа бас л дахин зовоохоор.. " гэж нэгэн яруу найрагчийн шvлэг байдагсан. Нээрээ л хайр гэдэг юм хvнд жаргалаас илvv зовлон авчирдаг ажээ. Сарын өмнө Хулангийнд байхад сэтгэлд нь бугшсан тэр шарх сэдэрсэн ч юм уу, амьдрал тvvнд даанч утгагvй санагдаж байлаа. "Энэ охин надад vнэхээр сэтгэлгvй юм байна даа. Би л дандаа өмнө хойно нь ороод л доошоо ороод байдгаас биш Хулан хэзээ намайг гэж байлаа. Гэтэл одоо элдвийн юмнуудын захиа махиа ч гарч ирж байх шиг. Би ер нь өөртөө хайргvй хvнийг хичнээн царайчлах юм бэ. "Больё. Больё" гэж бодсоор хотын төв гудамжаар давхиж явлаа. Гэтэл аз болж Батхаан гэдэг найзаас нь мессеж ирэв. "Aagii manaid hureed irj chadah uu?" гэжээ. Хулантайгаа муудалцчихаад юу хийх, хаачихаа мэдэхгvй ёстой л гудамж метрлэж явсан залууд татгалзах юу байхав. Батхааных Их дэлгvvрийн хажууханд дөчин мянгатын нэг хуучны байранд суудаг билээ. Анандыг тэднийд ороход Батхаан өрөөндөө бас нэг найзтайгаа хамт тамхины утаанд живчихсэн сууж байв. -Hy . -Hy .Come on, come on. /Ороод ир / Эр хvн. Авгайтай хvн гэхэд гуравхан минутын дотор ингээд хvрээд ирдэг. За юу уух вэ? гэсээр Батхаан өрөөнөөсөө гарч ирлээ. Ийнхvv монгол англиар хольж ярьдаг нь тvvний имиж билээ. -"Cass" байна уу? -Yes гээд Батхаан галт тогооны өрөө рvvгээ алхав. Ананд тvvнийг зvгээр л Баагий гэж дуудна. Тэр бол багын найзуудынх нь нэг. Баагий өөртэй нь адилхан сэхээтэн айлын эрх банди нарын нэг билээ. Анандыг Хулантай vерхэхэд хамгийн их дургvйцсэн хvний нэг бол Баагий. "Чам шиг номын хvнд Хулан шиг ихэмсэг охин дэмий дээ. Галтай дөлтэй нээлттэй охин л чамд таарна" гэж тэр хэлж байсан юм. Гэвч хайр гэдэг юм хvнд хэлж ирэх биш дээ. Дараа нь бас тvvнийг хvvтэй болоход нь хvн бvр баяр хvргэж байхад Баагйи л ганцаараа "За найз минь чи ингээд өөрөө хvvхдээрээ байж хvvхэдтэй болоод ёстой дөнгөнд орлоо доо" гэж палхийтэл хэлж билээ. Батхаан рок хөгжмийн улаан хорхойтон. Тvvнээсээ ч болдог юмуу. Хvмvvсээс дандаа этгээд гажууд зан гаргана. Хvмvvс инээж байвал тэр хөмсөг зангидаад зогсч байна. Амьтны дургvйцэн ярвайхаар юм тvvнд болохоор таалагдаж байх жишээтэй. Ямар сайндаа л өрөөнийхөө ханын цаасыг хуулж хаяад улаан будгаар Курт Кобейн, Рок-2000 гэх мэт элдвийн юм сараачин чимэглэж байхав.Тэр Курт Кобейнтэй адил хэдийгээр тийм этгээд зантай ч найзууддаа vнэнч, хvч доройчуудад дээрэлхдэггvй зөөлөн сэтгэлтэй хvн. Энэ чанар нь Анандад их таалагдана. Хэдийгээр эрт хvvхэдтэй болсныг нь шууд буруутгасан ч Хуланг эргэх бvрд нь Анандад хань болж төрөх рvv шогшин, бас хvvг нь гэртээ гарахад хамгийн тvрvvнд эргэж очсон хvн Баагий билээ. Хамгийн инээдтэй нь хорьхон хоносон нялзрай хvvд бялтаар бууддаг, бараг дэлэм хэрийн том тоглоомон буу бэлэг болгон өгсөнийг Хулан шоолж, элгээ хөштөл инээжээ. Хөргөгчнөөс цэв хvйтэн пиво авч ирсэн Баагий: -За найз аа. Чиний нөгөө зарах гээд байгаа машиныг миний найз сонирхоод байна. Танилц, Мөөгий гэдэг юм гэхэд тvvний найз гэхээргvй цэмцгэр хувцасласан туранхай залуу: -Мөнхжин гээд гар барив. -Ананд -Тэр машинаа хэд гэж байгаа юм? -Хэдхэн хоногийн өмнө зарчихлаа гэхэд нь. Баагий: -Өө за за. Би чамд машинаа зарахад чинь туслая гэж бодсон юм. Тэднийг ийнхvv пиво ууж ам халан суух vеэр Золтуяа Анандынх руу утасдав. Цэндээ охин утас авчээ. -Анандтай ярья. -Ах байхгvй. -Өө, Золтуяа эгч нь байна. Ах нь хэзээ ирэх бол? -Та гар руу нь залгахгvй юу. Хэзээ ирэхийг нь мэдэхгvй. Уурлаад л гараад явчихсан ш дээ. Бодсон санаснаа нууж сураагvй хөдөөний охин энэ vгээрээ, Золтуяаг ямар их баярлуулснаа мэдсэнгvй. Хvсэн хvлээсэн мөч нь иржээ. "Хулан гуайтай хэрэлдчихэж. Одоо миний хөдөлдөг цаг. Урнаагийн өрөө олдох болов уу." гэж хоромхон зуурт элдвийг гялсхийтэл эргэцvvлээд Золтуяа утсаа шvvрч авлаа. Цаг оройн долоо өнгөрч байв. Анандын гар руу залгалаа. Дуугаа зөөлрvvлж тун энхрийхэн өнгөөр: -Сайн уу? Золоо байнаа. Утасны цаанаас хайртай залуу нь урьдынхаасаа илvv уриалгахан дуугарч байнаа: -Хvvе, ямар сонин хvн бэ? Юу байна? Золтуяа эхлээд бяцхан Очироо хvvг нь, дараа нь Хуланг асуун тойруулсаар: -Аагий чи завтай бол тус хvргээч. Манай нэг найзын төрсөн өдөр "Драгон"-д болох юм аа. Намайг гучин минутын дараа хvрээд ир гэсэн. Жоохон бэлэг авчихсан чинь таксины мөнгөгvй болчихлоо. Намайг "Драгон" хvргээд өгч чадахгvй биз? Нялх хvvхэдтэй хvн амжихгvй бол яахав ээ. Эр хvн гэдэг ийм vедээ энхрийхэн аашилсан эмэгтэй хvнийг цаашаа гэдэггvйг Золтуяа мэдэлгvй дээ. Хориод минутын дараа "Цэцэг" төвийн vvдэнд Анандын хар "Benz-200" ирж зогслоо. Золтуяа энэ уулзалтанд сайн бэлтгэжээ. Будаг шунхаа багасгаж, тамхи vнэртэхээс сэргийлж, амаа угаан "Dirol" бохь хvртэл зажлав. Ананд будмал охидод дургvйг тэр сайн мэднэ. Тэр хоёр ойр зуурын юм ярилцсаар "Драгон" дээр ирэв. Ананд бvсгvйг найзуудад нь хvргэж өгөхөөр хамт орлоо. Золтуяа найзуудаа эрсэн хvн болж жаахан явснаа ийш тийш хэдэн мессеж бичиж vзээд: -Өө, яасан өөдгvй амьтад вэ. "Жулиана" дээр хvрээд ир гэнээ. Ёо, ёо толгой өвдчихлөө. Ер нь больдог ч юм уу. Уучлаарай найз аа. Чамайг дэмий баахан явуулчихлаа. Би автобусаар харьчихъя. Тэр найздаа бие муудсан гэж хэлээд бэлгийг нь маргааш өгчихөөс хэмээн хоромхон зуур шалтгаан зохиочихлоо. Ананд мэдээж Золтуяаг гэрт нь хvргэж өгөхөөр боллоо. Тэгснээ нэг л мэдэхэд тэр хоёр хvн цөөтэй аятайхан зоогийн газар ирчихэв. Золтуяа юу ч мэдээгvй царайлан "Хулан уурлах байх. Чи харь харь" гэж байсан ч vдшийн 11 цаг өнгөрч байхад тэр хоёр тэндээс гарлаа. Хуланд гомдож "Би ер нь яасан ч яадаг юм" гэж бодсон Анандын уусан пиво толгойд нь гарчээ. Золтуяа "ОО"-ийн өрөөнд очиж Урнаа найзтайгаа яриад, хөлсөлдөг байрных нь тvлхvvрийг авчруулжээ. -Чи манайхаар ороод гарахгvй юм уу гэж нvд нь тормолзон эрхлэнгvй хэлсэн Золтуяад Ананд татгалзаж чадсангvй. Гэрт нь орох юм байх гэтэл хvнгvй ганц өрөө байр байх ажээ. Золтуяа vнэхээр хөгжилтэй яриа өрнvvлж чаддаг бvсгvй байлаа. Тэр өрөөний ганц өөдтэй хогшил болсон том зөөлөн диван дээр нэг л мэдэхэд тэр хоёр vнсэлцээд хэвтэж байлаа. Золтуяагаас нэлээд нялуун vнэртэй духи анхилж зузаан уруулаараа туйлын шуналтайгаар озно. Ананд Хулангаас ийм халуун янаглал хvртэж байсан эсэхээ мэдэхгvй юм. Бvсгvй зvгээр л vнсэлцээд тvvнийг хvлээж тэнгэр харан хэвтсэнгvй. Yс толгойг нь нэг гараараа энхрийлэн илж, нөгөө гар нь хувцаснуудыг нь шалмаг тайчсаар залууг нvцгэлчихлээ 
Харин Анандыг хаалга саван гарсны дараа толинд харан vсээ сэнсдэж суусан Хулан босч цонхоор сэмхэн харжээ. Зориуд хойноос нь дуудахгvй юм шvv гэж гvрийсээр гараад явсан хойно нь болохоор тэссэнгvй харсан нь тэр. Мань эр гараашны хаалгаа хvртэл саван их л бухимдуу байгаа харагдах аж. Бvсгvй санаа алдаад цонхноос холдов. Анандын аав, ээж хоёрыг тэднийд очиж бэр гуйсан орой “Энэ тоглоомыг дуусгаад vзье” гэж шийдсэн нь зөвдсөн vv, буруудсан уу гэдэгт тэр эргэлзсээр байлаа. Эмэгтэй хvн өөрийнхөө хайртай хvнтэй биш өөртөө хайртай хvнтэй суувал жаргадаг гэж олон хvнээс сонссон нь худлаа юм гэж vv? Ананд тvvнд vнэхээр хайртай. Харин өөрөө тvvнд тэр их харйынх нь хариуд өгөх юм бийсэн бил vv? Хэзээ ч олны дунд урсгалаараа аялдан дагаж явах дургvй өөрийн гэсэн бодолтой өссөн атал амьдралаа шийдэхдээ дэндvv тэнэг болчимгvй алдаа гаргасныгаа яах вэ? Уг нь Хулан Анандтай сууна гэж анхандаа огт бодож яваагvй. Сэтгэлдээ эртнээс хайрлаж , хvлээж явсан хөвгvvн нь гэнэт холын холд яваад өгөхөд нь ганцаардсандаа л Анандыг цаашаа гээгvй. Тэгээд ч эмэгтэй хvний сэтгэл хаврын хайлмаг цас шиг уяхан байдаг болохоор олон жил хойноос нь гvйсэн тvvнийг бас өрөвдсөн ч биз. Тэгээд дэндvv халуунаар өөрт нь тэмvvлсэн Анандыг хорьж дийлэлгvй өвөртөө оруулчихсан. Уг нь Хулан анхнаасаа халгаахгvй цааш нь тvлхээд байсан бол ч Ананд хvлээгээд л тэвчээд л явах байсан. Гэтэл тэр өөрөө л нэгэнт анхны хайр минь бvтээгvй юм чинь яадаг юм гэсэн хэнэггvй зангаар, бас сониучхан хvсэлдээ хөтлөгдөөд ч юм уу, охин биеэ тvvнд өгчихсөн. Анхандаа ч “Trust” энэ тэр хэрэглээд жирэмсэн болчих вий гэж сvрхий хамгаалдаг байснаа нэг удаа тооцоо алдаад гэнэдчихсэн юм. Хvvхэдтэй болсон нь Анандад “Одоо л Хулан минийх боллоо” гэсэн бөөн баяр хөөр авчирсан бол бvсгvй харин яахаа мэдэхгvй ацан шалаанд орсоор өдий хvрсэн нь энэ. Уг нь Монголд Их сургуулиа төгсчихөөд бусад залуусын л адил Америкт ч юм уу европт очиж сурах далдын бодолтой, аав нь ч Англид байдаг андтайгаа ярилцаад охиноо тийш нь явуулахаар тохирчихсон байсан юм. Гэтэл өөрөө нялхаараа шахуу байж хvvхэдтэй болж гэрийнхэн нь бөөн сандралд ороход Должин эмээ нь “За яадаг юм, эцэггvй хvvхэдтэй болчихсон биш. Та нар өөрсдөө бас л 20 хvрээд шахуу л Хуланг гаргаад надад орхиод хойшоо явцгаасан биз дээ” гэж ач охиноо ёстой л Матросов шиг цээжээрээ хамгаалж билээ. Харин хvvхэдтэй болсноо сонсоод цаглашгvй их баярласан Ананд тvvнийг япон ресторанд урин шарсан хавчаар дайлж “Одоо хоёулаа тусдаа гаръя. Манай өвөөгийн байр миний нэр дээр хоосон байдаг юм” гэж шалахад нь Хулан “Гэрээсээ ийм хурдан явмааргvй байна. Тусдаа гаръя гэвэл надад ч байр бий .Хvvхдээ гарсан хойно болъё” гэж аргалаад өнгөрөөсөн билээ. Шуудхан хэлэхэд тvvнд Анандтай хоёулхнаа байх хvсэл огтхон ч төрөхгvй байсан юм. Гэтэл хvv төрөнгvvт Анандын аав нь ачийгаа гэртээ гаргаж асарна гээд Хуланг бас сандаргасан. Анандад vнэндээ бол ямар ч сэтгэлгvй байж яаж гэрт нь очоод яаж айлд амьдрах юм бэ гэж дотроо нэлээд тvгшиж байснаа бодоход их инээдтэй. Гэтэл өөр хvний хvvхдийг гаргачихаад төрөхөд байхад нь хожимох гэхэд дэндvv хожимдсон хойно Тvвшин гэнэт Америкаас утасдсан нь, хайртай гэдгээ хэлж чадаагvй явснаа ярьсан нь тvvний зvрх сэтгэлийнх луужинг Анандын зvг эгнэгт эргэх аргагvй болгочихсон билээ. Тэгсэн мөртөө одоо л Анандаас больчихъё гэхээр нэгэнт алсад явчихсан, т эгээд ч тvvнийг хvнтэй суучихсан гэж бодож байгаа Тvвшинд өөрийгөө юу гэж ойлгуулах юм бэ. Хvний хvvхэд гаргачихсан Хуланг тэр хvлээж авах ч юм уу, vгvй ч юм уу. Аав, ээждээ юу гэж ч хэлэх юм бэ? Би Анандад хайргvй юм аа , тэгэхээр одоо тэрэнтэй суухаа болилоо , жинхэнэ хайртай залуу маань Америкт байгаа юм, тэр надад хайртай гэдгийг нь сая л мэдлээ гэх vv? Солиотой юм. Хулангийн хувьд бодоод бодоод ямар ч өөдтэй гарц олж чадалгvй, “галт тэрэг” vнэхээр хөдөлчихсөн байсан болохоор Анандынд ирж суусан. Хоёр талаас эцэг эх нь ярилцаад зун хуримыг нь хийж тусад нь гаргахаар болсон. Гэтэл нөгөө захиа гараад ирдэг. Анандын гомддог нь ч аргагvй. Тэглээ гээд Хулан яах билээ. Хvний гомдсон сэтгэлийн шархыг худал vнэн vгээр хуураад өргөс авчихсан юм шиг эдгээчхэж болохгvйгээс хойш .Хулан ийнхvv бодолд автан зогссоноо компьютер асаан оюутны илтгэлийн уралдаанд оролцох гэж эхэлсэн юмаа бичихээр шийдлээ. 1991 оны шинэ Yндсэн хуулийг хуучинтай нь харьцуулсан сэдэв сонгоод гарчигнаас хэтэрч чадалгvй орхисон тул тэр илтгэлээ бичсээр нэг л мэдэхэд цаг гаруй толгой өөд таталгvй суучихсан байв..Цаг шөнийн 11 өнгөрчихжээ.Ананд ирэхгvй л байв. Харин Ганхуяг ирээд хоолоо хийчихсэн бололтой гал тогооны өрөөнөөс “Хоолоо идээрэй ” гэж хэд дуудаад чимээгvй боллоо. Тvvнд хоол идэх өчvvхэн ч дур байсангvй .Бодвол Цэндээ л очиж хоол хамт идсэн биз.. Хулан ганц аяга хар кофе уугаад хvvгээ хөхvvлчихээд тэврээд хэвтлээ.Хvv нь сэрж гангар гунгар хийнэ.Хvvгийнхээ хvvхэолдойнх шиг бяцхан яг л эрхийн чинээхэн мантгар гарт нь долоовор хуруугаа бариулахад тас атгачихаад л хэвтээд байх нь дэндvv хөөрхөн. “Миний хvv даанч жаахан байна даа.Хэрэв ярьж чаддаг сан бол хvvтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцахгvй юу. Ингэхэд чиний аав чинь одоо хаачдаг байнаа?” хэмээн ярьж хэвтсэнээ Хулан Анандыг хэн нэгнээс харамлах сэтгэл төрөөд байгаагаа мэдэрч их л гайхав. Хардаад байгаа юм уу гэхээр биш. Хайргvй юм чинь юундаа ч хардах билээ. Тэгсэн мөртөө Ананд өдийд хаана хэнтэй юу хийж яваа юм бол гэж өөрийн эрхгvй бодогдох аж. Энэ нь хvн шvvгээндээ хадгалчихаад барагтай бол өмсдөггvй хувцаснуудаа хэн нэгэнд өгчихье гэхээр хармын сэтгэл төрөөд байлгаад л байдагтай төстэй юм уу даа.Гэтэл Ананд тvvний хувьд ердөө л хуучин хувцас юм гэж vv? Гадаа хаалганы хонх жингэнэн хадам эх нь ирэв бололтой. Удалгvй Цэрэнханд шагайн: -Миний хvv сэрvvн байна уу? Охин минь хоолоо идэхгvй яагаа вэ? Бие нь зvгээр vv? Алив миний хvv эмээдээ ир гэсээр орж ирэв.Цаана нь Ганхуяг зогсоно. Бодвол мань эр Хуланг хоолоо идээгvй энэ тэр гэж эхнэртээ илтгэсэн биз. Хулан хvvгээ тэврэн өндийж : -Зvгээр ээ. Өдөр юм идчихсэн гээд хvvгээ эмээд нь өгөв.Энэ vеэр аав нь утасдаж ” С.Нарангэрэл докторын шинэ номыг авчихсан шvv .Илтгэлд чинь хэрэгтэй бол маргааш аваачаад өгье”гээд зээ хvvгийнхээ тухай баахан асуусан нь бvсгvй сэтгэлийг нэлээд сэргээжээ. Аав нь ингээд л дандаа хэрэгтэй vед утасддаг юм шvv. Удалгvй нярай хvv уйлж, Цэндээ “Та мээмээ өгөх vv?”гэсээр Очирыг авчрав. Орой болсон хойно кофе ууснаас Хулангийн нойр хvрэхгvй л байлаа. Хvvгээ унтуулчихаад гэнэт өлсөж буйгаа мэдэж өндөг шарж идэхээр гал тогооны өрөө рvv явж байтал зочны өрөөнд байх утас дуугарчээ. Хадмууд нь утасныхаа салдаг трубкийг унтлагын өрөөндөө аваачихаа мартсан бололтой. Хулан ханын том цагийг харвал шөнийн 00 цаг өнгөрчихжээ. ”Өдийд хэн ярьдаг байнаа?Ананд юм болов уу” гэж хоромхон зуур таамаглаад утас автал “Алло, алло? Можно говорить с Цэрэнханд?” гэж нэгэн хvн оросоор бага зэрэг гадаад аялгатай асуух нь тэр. Хулан нэгэнт Анандтай хуримаа хийгээгvй болохоор аав , ээжийг нь хэн гэж дуудахаа мэдэхгvй их л хэцvv байдаг байв. Учиргvй л хvний эцэг , эхийг аав аа , ээж ээ гээд байлтай нь биш дээ. Унтлагын өрөөнийх нь хаалгыг зөөлөн тогшиж ”Цэрэнхандтай ярья гэнээ” хэмээн хадмыгаа дуудлаа. ”Өө, утсаа өрөөндөө оруулахаа мартчихаж. Миний хvv , хэн гэдэг хvн юм бол ?” гэсээр Цэрэнханд утас руу очлоо. ”Мэдэхгvй ээ, гадаадын хvн л байсан...” гээд Хулан гал тогооны өрөөнд орж хаалгыг нь хаав.Тэр цай ууж, өндөг идэн тэнд хэсэг ганцаар бодлогошрон суугаад босч гэрлийг нь унтраагаад нойрны эм барьсаар өрөө рvvгээ алхтал Цэрэнханд утсаар ярьж байсан газраа ухаангvй хэвтэж байх ажээ. Хулан ч барьж явсан эмээ шидчихээд гvйн очлоо. -Та яав аа? гээд толгойг нь өвөр дээрээ авч, духыг нь дарж vзвэл бvлээхэн , сормуус нь vлмэдэг чичирхийлж байх ажээ. -Яанаа, ээж ухаан алдчихжээ гэх дуунаар Ганхуяг, Цэндээ хоёр ч гарч ирэв. Цэрэнхандын амьсгаа нь тасалдан, царай нь шохой шиг цав цагаан болжээ.Саяхан л инээмсэглэн утас авч байсан хvн одоо хэдхэн хормын дотор ингээд ухаангvй хэвтэж байна гэдэг Хуланд vнэхээр санаанд багтамгvй байлаа. -Хандаа хөгшөөн , яачихав аа гэсээр нөхөр нь барьж явсан сонингоороо нэг сэвснээ , сандчин өндөлзөж Тvргэн дууддаг юм уу?За байз , цээжийг нь хvйтэн усаар шавшаарай охин минь.“гээд утас шvvрэн авч: -Байна уу? Хотын тvргэн vv ?46 настай эмэгтэй ухаан алдаж уначихаад байна.Гэнэт .За , та нар тvргэлээрэй гэж хашгичин яриад “Эх нь vхэх гэж байхад энэ Ананд гэж нэг юм хаачдаг байнаа ” хэмээн vглэв. Хулан : -Эмч иртэл хөдөлгөөнгvй байлгах нь дээр байх даа гэж өчvvхэн ч сандарсан шинжгvй хачин тайван асуусан нь Ганхуягийн тэр их бачимдлыг овоо намсгаад авав.Хэрэв Хулан бас л сандчаад унасан бол тvvн шиг угийн бухимдуу хvн өөрөө бас ухаан алдаад уначих ч байсан юм бил vv. Гэтэл Цэрэнханд нvдээ арай ядан нээж: -Миний хvv шvvгээнээс бамбайн ханд аваад ирээч гэж дуулдах төдий шивнээд нvдээ дахин анилаа. Тvрvvнээс хойш тvvнийг яагаад ухаан алдсан юм бол гэж гайхсаар суусан Хулан “Бамбайн ханд гэхээр зvрх нь өвджээ” гэж ойлгоод : -Цэндээ, миний дvv шvvгээнээс бамбайн ханд гэсэн бичигтэй шил аваад ир гэхэд Ганхуяг ухасхийн гал тогооноос халбага авчраад эхнэрийнхээ vсийг илснээ: -Бамбайн хандыг юунд уудаг билээ?эж Хулангаас шивнэн асуув . -Зvрхэнд уудаг гэж сонссон юм байна .Урьд нь зvрх нь өвддөг байсан юм уу?гэж өөдөөс нь шивнэн асуулаа. -Би л санахгvй юм. Нэг их өвчин яриад байдаггvй л хvн дээ. Нөгөө тvргэн нь хаачив аа гээд утсаа шvvрэв. Хойноос нь хэд хэд утасдан нэхэл дагал болж байж тvргэний эмч нойрмог нvдтэй эр орж ирлээ. Тэр коридорынхоо хивсэн дээр уначихсан эмэгтэйг гайхан харснаа vзлэгээ эхлэв.Онош тодорхой байсан бололтой. Эмч чагнуураа мултлаад “Зvрхний шигдээс байна. Аль эмнэлэгт хэвтэх юм бэ?” гэлээ. Ганхуяг эхнэрийнхээ нэгэн эмч найзыг утсаар дуудаад, хувийн “Ачлал” эмнэлэгт хэвтvvлэхээр боллоо. Хулан, Цэндээ хоёр гэртээ vлдээд Ананд руу минут тутамд залгаж байсан ч утсаа салгачихсан байв.Тэр мөчид мань эр Золтуяагийн өвөрт vхэр бууны дуунд ч сэрэхээргvй нам унтаж байсныг Хулан мэдсэн бол яах байсныг бvv мэд. Эмнэлгийн дамнуурган дээр нvд нь хагас аниатай ухаангvй шахам байгаа Цэрэнхандыг хоёр хvн аваад гарахад Хулан хvvгээ тэврэн сэтгэл нь шимширсээр vлджээ. Надад анхнаасаа төрсөн охин шигээ хандаад байхад ээж гээд дуудчихгvй яав даа гэж бvсгvй өрөвдөх , харамсах зэрэгцэн бодож байлаа. *** *** Маргааш өглөө нь Анандыг сэрэхэд толгойг нь бахиар хавчих мэт хорлолтой нь аргагvй янгинаж байгааг л мэдэрлээ. Тэр урьд шөнө юу болсныг санах гэж оролдох зуур нvдээ залхуутайяа нээлээ. Огт танихгvй өрөөнд , нэг хvvхэн гарыг нь дэрлэн цээжинд нь наалдчихсан унтаж байх юм. -За , энэ чинь хэн билээ гэж гайхсаар хvvхнийг ялимгvй тvлхвэл ангийнх нь Золтуяа байлаа. Шал мэдэхгvй хурц vнэртэй духи ханхлуулан vс нь аймаар сэгсийчихсэн энэ хvvхэнтэй унтсандаа гэнэт өөртөө дургvй нь хvрч ухасхийн босоод хувцаслах хооронд нь Золтуяа сэрчихлээ.Хайртыгаа өвөртөө оруулаад авсан хvн юу гэж буцаагаад алдахыг хvсэх билээ. Хайрын зөн совин нь тvнийг сэрээгээ биз. Тэр хоромхон зуур vсээ илээд нvцгэн цээжээ хөнжлөөр халхлан өндийж: -Өглөөний мэнд гээд хачин ялдам инээмсэглэв. Мишээж байгаа хvvхний өөдөөс хөмсөг зангиддаг эр гэж ховор биз. Ананд өөдөөс нь өөрийн эрхгvй муухан инээвхийлээд: -За би явахгvй бол болохгvй нь, пока гээд гарч одов. Гадаа хоносон машинаа онгойлгох гэтэл амьсгаадсандаа гар нь чичрээд тvлхvvрээ арай ядан шургуулсандаа өөрөө их л гайхав. Хотын аль гудамжаар яаж явснаа ч анзааралгvй давхисаар хаалган дээрээ ирээд амьсгаагаа дарах зуур “Хуланд юу гэж хэлэх вэ? За, за одоо ч өнгөрсөн” гэж дотроо бодоод хонхоо дарлаа. ГэтэлХулан биш Цэндээ хаалга тайлжээ. -Та өчигдөр хаачив аа?Хандаа эгч зvрхний шигдээс болоод эмнэлэгт хэвтсэн. Хулан эгч, Ганхуяг ах хоёр “Ачлал” эмнэлэг дээр байгаа гэхийг нь сонсоод Ананд буцаад л харайв.Өглөө босоод утсаа залгаагvйгээ сая л санав.Машиндаа суугаад утсаа асаавал Хулангийн мессеж байж байлаа. *** *** Хувийн тохилог эмнэлэг бараадаж , найзынхаа гар дээр эмчлvvлснийх Цэрэнханд өглөөний зургаан цаг гэхэд овоо vг ярихтайгаа болжээ.Хажууд нь шөнөжин удган мод шиг торойтол суусан нөхрийнхөөө улайсан_ нvд рvv харан: -Чи минь харьж хувцсаа солиод цайгаа уу даа. Харин Хуланг над руу ирвэл тахианы шөл явуулчихаарай гэж захив. Хулан ч хэдхэн минутын дараа хоолны халуун сав барьчихсан таксидан ирэв. Цэрэнханд бэрээ хараад баярлан дэрэн дээрээ өндийж: -Миний охин ороод ир гэж сулхан дуугарлаа. Тахианы тунгалаг шөл оочин жаахан тэнхээ орсон Цэрэнханд: -Хулаан, ээж нь хэд хоног босч чадахгvй нь. Москва руу яаралтай 1500 доллар шилжvvлэх хэрэгтэй байна. Миний данс руу гарын vсэггvйгээр чамайг нэвтрvvлэхгvй. Тэгэхээр миний “Виза” картнаас мөнгө аваад “Money gram”-ээр шилжvvлчих. Би чамд картынхаа нууц дугаарыг өгье. Учрыг нь чамд дараа яринаа гээд ядарсандаа дэрээ налав. Хуланд нэг л нууц хуйвалдаанд оролцох гээд байгаа юм шиг санагдсанаас гадна хvний картаар бэлэн мөнгө авна гэдэгт жаахан эвгvйцэж: -Юу гэнээ? Та надад картынхаа нууц дугаарыг өгч болж байга юм уу? Одоо Ананд хvрээд ирнэ биз. Заавал таны картнаас мөнгө авах хэрэг байгаа юм уу? гэж өвчтэй хvнээс далан долоон юм асуучихсан хойноо амаа барьжээ. Энэ хvн хэзээ ч бодлогогvй юм хийхгvй гэдэг нь ойлгомжтой. Тэр анх уулзсан цагаасаа л Хулангийн хvндлэлийг хvлээх бодсон билээ. -Зvгээр ээ.Би чамд төрсөн шигээ л итгэдэг. Миний хэлснээр л хий. Энэ мөнгө хvлээж авах газрын хаяг нь. Доор нь тэр дугаарыг биччихсэн байгаа. Миний карт цvнхэнд бий гээд нэг жижигхэн цаас өгчээ. Хулан ийм хачирхалтай гуйлт биелvvлэхээр эмнэлгээс гарч явахдаа өчигдөр шөнө утасдсан гадаад хvн, гэнэтийн зvрхний шигдээс өвчин, Москва руу мөнгө гуйвуулах энэ бvхэн бvгд хоорондоо холбоотой ямар нэгэн нууц байх нь гэдгийг ойлгожээ. Энэ бол vнэхээр Цэрэнхандын залуу насны нууц байлаа. Тэр Москвад оюутан байхдаа Хосе Игнасио гэдэг куба залуутай метроны буудал дээр танилцан vерхсэн юм. Давирхай шиг гялтганасан хар vстэй, жоготой ширтсэн тунгалаг нvдтэй тэр залуу монгол охины анхны хайрын эзэн байлаа. Москвагийн манантай намраар Лениний ууланд зугаалан, кино театр хэсэн, Калинины өргөн чөлөөгөөр хөтлөлцөн алхдаг асан олон гэрэлт өдрvvдийн дурсамж тэр хоёрын сэтгэлд бий. Ийнхvv гурван жил хайрын баланд согтуурсаар сургуулиа төгсөхийн өмнө бvсгvй хvv төрvvлэв. Оюутны байрны нэгэн жижиг өрөөнд тусгаарласан тэр гурвын амьдрал дэндvv жаргалтай байж билээ. Даанч хvv их л өвчин ороомтгой байлаа. Буржгар хар даахьтай, уртаас урт сормуустай ботгоных шиг торомгор нvдтэй тэр хvv ямар хөөрхөн амьтан байваа. Гэтэл хvvг дөнгөж ой хvрч байх vеэр Хосегийн эцэг Москвад ажлаар ирэхдээ нартай , далайтай дулаан газар бяцхан ач хvvгээ асрахаар Гавана руу аваад нисчээ. Бvсгvй хvvдээ Оргил гэж монголд нэр өгсөн байлаа. Харин эцэг нь хvvдээ Родриго гэж испани нэр хайрласан юм. Даанч сургуулиа төгсөөд алаг vрдээ очих мэдэл бvсгvйд байсангvй. Улсын зардлаар суралцсан тул эх орондоо гурван жил ажиллаж байж дараа нь баахан бичиг сачиг цуглуулан хvнд сурталтнуудыг царайчлан гvйж байж гадаадад амьдрах зөвшөөрөл авдаг цаг байсан юм чинь. Гучин жилээс ч урт санагдсан гурван жилийг хоног тоолсоор арай гэж дуусгаад нөхөр хvv хоёртоо очих гэтэл ээжийнх нь бие муудав. Хөөрхий ээжийгээ бие нь муу байхад газар дээрх ганц охин нь байж орхиод явчихаж чадсангvй. Ээжийгээ асарсаар бас нэг жилийг vдэв. Гэтэл Хосегоос захиа иржээ. Харь нутгийн бvсгvйг дөрвөн жил хvлээсэн эр Эстер гэдэг куба хvvхэнтэй гэрлэснээ бичсэн байв. Бурхан тvvнийг хайртай хvн, анхны vр хоёртой нь учруулахыг таалаагvй юм байлгvй дээ. Цэрэнханд тэр жилээ Ганхуягтай танилцсан юм . Гэвч өдий хvртэл зvрхний энэ нууцаа нөхөртөө хэлсэнгvй. Анхны хайрын эзэн Хосе нь хааяа захиа бичиж, утсаар хvvтэй нь жилд нэг яриулж зургийг нь илгээдэг байв. Одоогоос арван хэдэн жилийн өмнө ардчилал эхлэхийн өмнө бvсгvй Гаванад мэргэжил дээшлvvлэхдээ хvvтэйгээ уулзан элгээ дэвтээж билээ. Тvvнээс хойш Монгол ардчилсан улс болж, Куба коммунизмын сvvлчийн цайз болон vлдсэнээр тэр гурав ч холбоо тасарчээ. Гэтэл өчигдөр шөнө гэнэт Хосе Москвагаас утасддаг байгаа... Yргэлжлэл дараачийн дугаарт 
Тvвшин Америкийн Денвер хотын т
өвийн нэгэн гудамжаар алхаж явлаа. Денверийн хавар. Энэ бол эх нутгаасаа холын холд угтаж буй хоёр дахь хавар нь байлаа.Шувууд жиргэн , нар хөгжилтэй ээнэ. Улаанбаатарын хаврыг бодвол өчvvхэн ч шороо vл босно. Өглөөхөн ээжтэйгээ утсаар ярьснаа бодоод санаа алдав. -Миний хvv энэ зун наашаа ирэхгvй юм байгаа биз дээ. Мөнгөө vрэхийн нэмэр. Тэндээ юм vзэж 

амраарай.Ээж нь ч тэгээд х
өдөө экспедицээр явчихна. -Ээж ээ, би Монголд очмоор байна.Цөөхөн хоног амраад найз нартайгаа улзаад ирье л дээ. -Чи и-мэйлээр vргэлж харилцдаг биз дээ. Илvv зардал гаргаж яах нь вэ? -Таныг санаад байна. Ээж нь утасны цаана инээд алдаад: -За худлаа байлгvй .Ийм том хархvv ээжийгээ юу гэж санадаг юм. Эсвэл энд нэг охинд сайн юм уу? -Юун охин мохин . Ээж балайраад л .Танд мөнгө хэрэгтэй юу? -Хэрэггvй ээ. Ээж нь ганцаараа юм чинь өөрийгөө болгочихно.Хvvгээ виз авахад зээлсэнээ явуулсан доллараар чинь төлчихсөн . -Ээж , манай байрныхнаар сонин юу байна? -Нөгөө Ганаа Герман явсан даа. Өөр сонин гэх юм алга. Бас манай байранд байгаад нvvчихсэн нөгөө Батболдын охин , танай ангийн Хулан төрчихсөн гэсэн. Чи сонссон уу? -Сонссоон... -Чи тэр охиныг шоглож чихийг минь мөн ч их халууцуулдаг сан . Одоо ч та нар ингээд том хvмvvс боллоо доо. Тvвшин ээжээсээ Хулангийн тухай асуух гээд л манай байрныхан хэмээн тойруулаад байсан билээ. Гэтэл нэрийг нь сонсонгуут зvрх нь тvг тvг цохилоод явчихсан билээ. Ай хөөрхий Хулан гэж. Бvр хар багын л хvн бvхний хайр булаасан зэрэмгэр нvдэн цагаан охин байсан сан. Ухаан мэдээ орсон цагаасаа л Хулан тэр хоёр нэг байранд байсан юм. Гурав дөрвөн настай байсан тэр vеэс л Хулан өөрт нь онцгой хөөрхөн охин шиг санагддаг, таалагддаг байв. Yсээ уралдааны морь шиг согсойлгоод боочихсон тоодон палаажтай тэр охинд сайн учраас л Тvвшин гэж дvрсгvй гайхал vргэлж шоглодог байсан билээ. Бас тэр шохоорхлоос гадна бяцхан атаархал ч атгахан зvрхийг нь хатгадаг байсан биз. Тvвшинд аав байхгvй. Тийм болохоор тэр аавтай хvvхдvvдэд байж ядталаа атаархдаг байжээ. Хулангийн аав нь гэж гоё өндөр ах vргэлж л охиноо мөрөн дээрээ суулган эрхлvvлж явахыг харахаараа жаал хvv өмдөндөө шээс алдахаа дөхдөг байв. Тэгээд л аавгvйдээ хачин их гутраад мартагнах гэхдээ vймvvлж гарна. Томчууд ямар хvvхдийн зовлонг мэдэх биш. Тэр vед гэр бvл салах нь одоогийнхоос бага байсан болоод ч тэр юм уу. Байрандаа Тvвшин л ганцаараа аавгvй байж билээ. Мань эр Хулангийн тэр согсоо vсийг зулгаасан, элсэн бөмбөгийг нь гишгэж хагалсан, цасаар нvvрийг нь угаасан зэрэг нь ч vнэхээр тоогоо алдсаан. Харин хэзээ хойно дөрөвдvгээр ангид орсон хойноо Хулангийн хайртай тоглоомыг чулуугаар шидээд хагалчихсан нь арай дэндvv юм болж билээ. Тэр явдлаас болж мань эр өвөөдөө суран бvсдvvлж, «Чамайг даа« хvvхэлдэйн киногоо ч vзэх эрхээ хасуулжээ. -Ингээд чи охин хvvхэд шогло. Яасан задарсан тархи вэ. Чи ээждээ хайргvй юу? Аан. Яасан чих халууцуулж дуусдаггvй тархи вэ? гээд л өвөө нь нарийхан хvрэн тэлээгээрээ ороолгоход нь хvv өвдсөндөө шvдээ тас зуугаад нулимс нь өөрийн эрхгvй асгаран байж билээ. Хvv ийнхvv чив чимээгvй нулимсаа дуслуулан ороолгуулж байхдаа ээжийгээ өмөөрөх болов уу гэж горьдсон боловч хvний урманд ганц өрөвдсөн харц ч илгээсэнгvй . Номоо унших зуур «Болж, болж « хэмээн өвөөгийн талд орж билээ. Тvвшин Хулангийн тэр дотроо цас будраад л байдаг хөөрхөн шилэн бөмбөлгийг нь хагалчихаад их л гэмшиж шинийг авч өгөх гэсэн боловч ямар ч дэлгvvрээс олоогvй юм. Мөнгө цуглуулдаг шаазан арслангаа хагалаад голдуу хорьт, тавьтын мөнгө, цөөхөн хэдэн нэг төгрөгийн зооснуудаа нийлvvлэхэд хорин хэдэн төгрөг болжээ. Гэвч охинд тоглоомыг нь авч өгч чадаагvй. Гурил будаа дөнгөж картнаас гарч байсан Монголд хаанаас тийм чамин эд байх билээ. Сvvлд мэдэхнээ аав нь Хуланд тэр тоглоомыг америкаас авчирч өгсөн байжээ. Тvвшингийн ээж нь шавьж судлаач мэргэжилтэй. Гэртээ латинаар бичсэн мэргэжлийнхээ номуудыг, ажил дээрээ бол томруулагч дуран шагайж суудаг зожиг ганцаармал хvvхэн. Өвөөгийн ярианаас сонсохнээ Тvвшингийн аав нь эхнэр хvvхэдтэйгээ Польшид амьдардаг ажээ. Хvv том болсон хойноо л аав, ээж хоёрынхоо салсан шалтгааныг халти мулти сонссон. Эхнэр хvн vр хvvхдээ өсгөн, нөхрөө халамжлан гэрээ сахиж суух ёстой гэж vздэг аав нь эхнэрээ зун хөдөө шинжилгээний ажлаар яваад ирэхэд нь хардаад гар хvрснээс бvх юм эхэлжээ. Тvвшингийн ээж Одончимэг тэр өдөртөө л хvvгээ аваад аавындаа хvрээд ирж. Тvvнээс хойш бvсгvй дахин нөхөртөө эргэж очоогvй юм. Нөхрийн гар далайлтан дор зvрхээ чичрvvлэн дуртай ажил мэргэжлээсээ хөндийрэн хагас эрх чөлөөтэй амьдрахыг тэр хvссэнгvй. Нөхөртэй, өөрийн гэсэн гал голомттой бvтэн бvлээн амьдралаас эрх чөлөөг илvvд vзсэндээ алдсан оносон алиныг бvv мэд. Ямар ч гэсэн өнгөрсөн амьдралаа хvvдээ дурсах тун дургvй. Харин одоо Тvвшин тэр хоёрын хэнийг ч буруутгаж чаддаггvй. Эхнэрээ зунжин хөдөө явуулахыг хvсээгvй аавыгаа буруутгах хэцvv. Гэтэл өдий олон жил хvvгээ бодоод хvнтэй дахин суугаагvй ээжийгээ бас өрөвдөнө. Багадаа vргэлж дvрсгvйтэн чихийг нь халууцуулж явсных ээжийгээ жаргаах сан гэж чин сэтгэлээс хvснэ. Тиймдээ ч бусад хөвгvvд шиг баар хэсэн, охин эргvvлж мөнгө vрдэггvй байлаа. Монголд байхдаа машин засаад олсон бvх мөнгөө ээждээ өгдөг байв. Бас томоотой л биш болохоос ангийнхаа хамгийн лидер сурагч нь байсан.Хөөрхий залуу
Эртхэн ирцгээгээрэй. Хоёрын vед Ананд очоод гаргаад авчихна биз. . Өнөөдөр гадаа 14 градус гэсэн шvv. Нимгэн хувцсаа өмсөөрэй хэмээн баахан заавар өгөөд гарч одов. Тvvнийг гармагц Ананд , Хулан хоёр нvд ирмэлцэн инээлдэв. 
Тэр хоёрыг хичээлдээ явсны дараа Цэндээ бяцхан Очирыг тэврэн цонх тvшин зогссоор хоцорчээ. Арван зургаатай жаахан охин хотын ахуйд дасах гэсээр нэг л мэдэхэд хоёр сар
өнгөрчихжээ. 
-Одоо мал ид т
өллөөд муу ижий минь ядарч байгаа даа. Бөндөөлэйгээ нэг өвөртөлж унтах юм сан. Миний халзан хонь энэ жил бас ихэрлэнэ дээ. Одоо манайхан юу хийж байгаа бол? Бодвол ижий уураг буцалгаад л Доржоо , Хандаа , Бөндөөлэй гурав маань тогоо руу өндөлзөөд ижийд загнуулж суугаа даа. Гочоо хацар нь сайртчихаад хонио хариулж яваа биз. Мэнд эгч хаахнуур хаваржиж байгаа бол доо .Хоёр муу жаалаа харах, малаа эргvvлэх гээд хаврын хавсарганаар хэцvv л байгаа даа . Болдог сон бол гэртээ ганц харьчихаад ирэхсэн хэмээн санааширч зогслоо. 
Охин д
өнгөж хотод ирээд авга ах Батболдынд буухдаа энэ хотын харь орчин, тэр гял цал амьдралаас сvрдэн тээврийн товчооноос нэг унаанд суугаад гэрээдээ гvйчихмээр санагддаг сан. Тэр цагаан сарын дараахан аавыгаа даган аймаг орж , тэндээсээ микро автобусанд суун хотод иржээ. Цэцэгтэй ягаан торгон өнгө татсан хурган дотортой дээл, vнэгэн лоовууз өмсч, ээжийнхээ алтан ээмгийг зvvн хэрдээ л гангалсан охин Батболдынд хөл тавиад цэвэр цэмцгэр, тохилог сайханд нь балмагдан хамаг хөлс нь цувж билээ. Харин аз болоход авгай нь хачин сайхан ааштай, хачин гоё эгч байв. Цэцэгмаа арваад жилийн өмнө Цэндээг бvр жаахан, сургуульд ороогvй байхад нэг зун нөхөртэйгээ тэднийд очиж байснаасаа огтхон ч өөрчлөгдөөгvй, харин ч улам залуу болчихсон мэт харагдахуйд нь өнгөрсөн арван жилд бvр эмгэн шиг болчихсон ээжтэйгээ харьцуулан бодож ихэд өрөвдсөн сөн. Аав нь тvvнийг хvргэж ирээд захаар нэг өдөр дагуулан явж ээжийнх нь захисан элдэв юмсыг цуглуулаад өглөө нь: 
-За , миний охин, ах эгч нарынхаа vгэнд орж ажил сайн сурдаг юм шvv гэж захин духан дээр нь ганц vнэрлэчихээд л явчихсан.
 
Тvvнийг эрхбиш авга ахындаа овоо дасах гэж байтал Хулангийн хадмынд очих ёстой болов. Ганхуягийнх гэж бас л ахынх шиг нь олон
өрөө байртай , хачин гоё айл. 
Энэ насандаа аймгийн т
өвийг ч тоотойхон vзсэн охинд Хулан , Ананд хоёр дуучин Минжээгийн тоглолтыг vзvvлсэн нь ёстой л бишрvvлжээ. Дараа нь Хулан тvvнд өвлийн хувцас, солонгос косметик авч өгөн улаан хацрыг нь гоё цагаан болгов. 
Тэднийх хvхэддээ долоо хоног бvр зургаан мянгаар живх,
өдөртөө мянгаар жимстэй тараг, нухаш авч, Хулан дөчин мянгаар “Jador” vнэртэй ус, зуун мянгаар “Lac vert “ аваад ганцхан сар хэрэглээд дуусгадаг нь охинд дэндvv vрэлгэн юм шиг санагдана. 
Эд нар тэр их м
өнгийг хаанаас олдог байнаа. Манайх хамаг ноос, ноолуур, мал махны мөнгөө авахад л дөнгөж хоёр гурван сая төгрөг болдог шvv дээ. Ижий тэрнийг нь хvргэх гэж хуруу хумсаа хуйхлах шахдаг. Муу ижий минь. 
Тэр жил ээж нь гучин мянгаар ганц нарийхан алтан гархи авчихаад гурван шуудай гурилын м
өнгөө дэмий ч юманд vрчихэв vv дээ гээд гар руугаа харан харан суусан сан. Гэтэл Батболдын авгай сая төгрөгийн vнэтэй vнэг, булган дээл өнгө өнгөөр нь сольж, ганц гутлыг гурван зуун мянгаар авч өмсдөг байх гэж. 
-Хотын хvмvvс ийм их м
өнгийг хаанаас олдог юм бэ? гэж тvvнийг Хулангаас асуухад тэр инээмсэглээд: 
-Миний дvv Очироогоо сайн хараад гурван нас хvргэчихвэл сургуульд орно. Т
өгсөөд зөндөө их цалинтай ажилд орно. Хотынхон чинь хөдөөгийнхнөөс их баялаг бvтээдэг байхгvй юу гэснээ: 
-Харин ч монголчууд дэндvv ядуу байна. Энэ дуучин хvvхэн л гэхэд надтай vеийн м
өртөө хөрөнгөөрөө манай Монголыг бvтэн жил тэжээчихэж чадна гээд л бодчих гээд нөгөө Бритни Спийрсийн зургийг зааж билээ. 
Өдийд манай нутагт хонин зэрэглээ мяралзаад яргуй нvдэлж байгаа даа. Сугаа гуайн Мандах намайг хот явчихсан гэж дуулаад санаж байгаа болов уу гэж бодохдоо охины хацар улайжээ. 
Аавынхаа vгэнд орж хот руу авга ахынхаа зээг харах гэж ирсэндээ Цэндээ одоо их л баярладаг юм. Тэгээгvй бол х
өгжлөөс хоцорч хөдөө газар хамаг залуу насаа өнгөрөөх байж . Аягvй бол энэ зун өнөөх Сугаа өвгөнийх хадаг тавьж гуйгаад Мандахын авгай болчихсон ээж шигээ галын захад хөлсөө урсган тогоо нэрж , боорцог хайрч суух байсан биз. 
Мандах гэж тэдний саахалт айлын сагсуу шар банди. Сумын сургуульд Цэндээгийн дээд ангид байснаа зургадугаар ангиасаа гарчихсан юм. Дотуур байранд хvvхэд дээрэлхэх юм бол Мандах тvvнийг их
өмөөрдөг сөн. 
Уг нь Цэндээ тоондоо л муу болохоос хэлний хичээлvvддээ хачин сайн байсан. Алсдаа англи хэлний багш болохыг м
өрөөддөг байв. Гэтэл өнгөрсөн жилийн их зуднаар тэднийх гурван зуугаад малаа vхvvлэн модоо барих шахсан эцэгт нь охиноо аймгийн төвд есдvгээр ангид суулгах бэл байсангvй. Тэднийх тэгэхэд дөчөөд хонь, чөдрийн гурван морьтой л vлдэж билээ. Хөөрхий ээж нь гурил хууран : 
Муу охиноо сургууль бараадуулж чадсангvй. Над шиг олон хvvхэдтэй навсгар авгай болох нь дээ гээд шуг шуг хийн уйлж суухад нь аав нь гаансаа нэрэн гал ширтэн суусан сан. Гэтэл тэднийхийг малгvй болсныг дуулсан Батболд аавыг нь хот ороход сая т
өгрөг гарган өгч, тvvгээр нь хэдэн мал авч билээ. 
Сураг дуулах нээ авга ахынх нь охин хvv т
өрvvлж гэнэ. Хуримаа зун хийх гэнэ гэж байснаа аав нь нэг л өдөр сумаас ирэхдээ: 
-За Дэжид минь .Дvv маань зээгээ харуулах хvнгvй хэцvvдэж байгаа гэнэ. Цэндээг хот явуулчихъя гэж тvс тас хэлжээ. Цай самарч суусан авгай нь :
 
-Пээ энэ нялх амьтныг тэр хол айлд…
Өнөө кинонд гардаг Ошин шиг… гэхэд : 
-Ча гэх малгvй болохдоо
өгсөн мөнгийг нь гар тосч авчихаад одоо хvvхэд хараач гэхэд нь чадахгvй гэх нь vv . Битгтй хуншгvй загна. Манай бэр хөөрхөн ааштай. Охин алзахгvй ээ гэснээр Цэндээ хот руу явахаар болжээ. 
Охиныг ийнхvv бодолд автан зогстол жаалын тараг идэх цаг нь болчихов. Дараа нь живхийг нь солин, хооллож унтуулсаар нэг л мэдэхэд vд дунд болчихов. Хонх жингэнэн Ананд, Хулан хоёр ээжийгээ эмнэлгээс гаргаж ирэв. Бяцхан хvv эмээгээ танихгvй бишvvрхэн орилж б
өөн дуу шуу болцгоов. Орой нь Ганхуяг ажлаасаа их л эрт ирж бор мах татан битvv шөл хийн: 
Чи хэвт, хэвт. Наад зvрх чинь одоо их хэврэг болсон шvv хэмээн эхнэрээ сvрхий халамжилж байлаа. Хоолны дараа Ананд, Хулан хоёр
өрөөндөө Сэрчмаагийн “Хаа ч цуг”-ийг хангинуулан, Ганхуяг интернетэд холбогдчихоод сууж байтал Цэндээ тэднийг дуудав. Цэрэнханд гэрийнхнээ зочны өрөөнд байхад нөгөө юмаа хэлье гэтэл болсонгvй бvгд өрөө өрөөндөө орчихжээ. Тэгээд л Цэндээгээр дуудуулсан нь тэр байлаа. Гэргийнх нь хэлэх vг ямар том цохилт болохыг мэдсэн юм шиг Ганхуяг хамгийн сvvлд “Яасан бэ? Хөгшөөн” гэсээр хамгийн сvvлд орж ирлээ. 
-Би та хоёрт нэг юм хэлэх ёстой юм аа .
Өдий олон жил хэлээгvй дуугvй явсныг минь уучлаарай. Тэр зузаан алчуур нөмрөн явган ширээн дээрх цэцэг рvv ширтэн байж энэ өгvvлбэрийг хэлчихээд гvнзгий санаа алдав. Тэгснээ толгойгоо өндийлгөн нөхөр, хvv хоёроо ээлжлэн хараад шийдсэн хоолойгоор: 
-Би Москвад оюутан байхдаа нэг хvнтэй сууж байсан юм. Монгол биш, куба хvн л дээ. Би тэгээд Оргил гэж хvv гаргасан. Тэр маань одоо хорин д
өрөвтэй. Энэ хvртэл гайхсандаа нvд нь томорчихсон сууж байсан Ганхуяг -Юу ? хэмээн өндөлзөхөд авгай нь : 
-Би эхлээд яриагаа дуусгачихья.
 
Би тэр хоёрын хойноос Кубад очих гэтэл ээжийн бие муудаад чадаагvй юм. Тэгээд л чамтай учирсан. Дараа нь Ананд гарсан. Энэ тухай чамд хэлье бодсоор чадсангvй
өдий хvрчихлээ. Тэр хvv маань саяхан Москвад хагалгаанд орсон юм. Би тэр тухай утсаар сонсоод л зvрх өвдчихсөн юм гээд тэр цээжнээсээ нэг том юм аваад хаячих мэт санаа алдлаа. 
Хvvгээ тэврэн зогссон Ананд “Юу, би тэгээд ахтай байсан болж байна уу?” гээд ээж, аав хоёроо ээлжлэн харахад тvрvvнээс хойш таг дуугvй суусан Ганхуяг эхнэр рvvгээ эгцлэн ширтэж:
 
-Чи чинь хорин жил хумсаа нуусан муур шиг явсан хvн vv? “Уучлаарай” гэнэ шvv. За, за. Амар юм болох нь ээ. Ханилсан хань минь гэж би чамд
өдий хvртэл итгэж хамгийгаа дэлгэж явсан. Гэтэл чи… гээд хаалга саван гарчээ… 

Yргэлжлэл дараагийн дугаарт
 

Ганхуяг хаачихаа мэдэхгvй нэг л мэдэхэд гэрээсээ гарчихсан явж байлаа. Сэтгэл нь юунд тэгж бачимдан б
өглөрөөд байгааг бvv мэд. Цэрэнхандын өнгөрсөн амьдралын тэр хэсгийг хорин жилийн турш мэдэхгvй явсандаа юу. 

Эсвэл харь нутгийн хvнд анхны хайраа
өгч, vр хvvхэдтэй байснаа тvvнээс нууж явсанд нь уу ? Он цагийн нугалаасанд хэдийнээ гээгдэн одсон тэр дурсамжтай нь эхнэрээ хардаад байгаа юм уу, бvv мэд. Тэр хоёрын амьдралд хэрvvл хардлага гэж юм бараг байгаагvй дэндvv амар тайван өнгөрснийг сая л анзаарчээ. Ганхуягийн зарим найз нөхөд нь авгайгаа хардан хэрvvл зодоон хийхийг хараад тэр их л гайхаж огт ойлгодоггvй байсан билээ. 
Гэрийнхээ хувцсан дээр цув н
өмөрсөн Ганхуяг багын ганц найз Базарындаа очихоор шийдэв. Урьдчилан утсаар ч яриагvй, айлд очих ямар ч шалтаггvй ч гэсэн өөр оччихмоор газар санаанд нь буусангvй. Тэднийх Сансарт хоёр өрөө байранд дөрвөн хvvхэдтэйгээ чихэлдэн суудгийг нь бодохоор хононо гэж байхгvй. Гэхдээ л ярьж сууж сэтгэлээ онгойлгоё гэж бодов. 
Тэр гараашинд орж тэргээ асаахдаа ш
өнө гэртээ буцаж ирэх эсэхээ ч бодсонгvй. Машинаа асааж байхдаа бензин авах хэрэгтэйгээ санан тvрийвчээ тэмтрэн олоод нээж vзвэл Анандын ээжтэйгээ авахуулсан зураг шууд нvдэнд нь тусчээ. Хэзээний л vсээ богинохон засуулдаг эхнэр нь энэ зургийг авахуулахдаа их л залуухан байжээ. Богинохон халимаг vс уруулдаа vлмэдэг инээмсэглэл тодруулан төв харцаар өөдөөс нь ширтэх сэтгэлд дэндvv дотно царай. Давхраагvй мөртөө уужим магнай, шулуун хамартаа их л зохицсон тас хар нvднийх нь харцанд нэг л гуниг хурсан мэт. 
“Даанч дээ. Хандаа минь, чи надаас юунд
өнгөрсөн амьдралаа нууж явав даа. Хань минь гэж би чамд ямар их итгэж явлаа даа” гэж бодохоос голоод нь нэг юм огшоод ирэх шиг болоход нь тэр эзэнгvй гарааштаа ганцаараа уухилан хэдэн том нулимс унагаж сэтгэлээ онгойлгоод: 
-Энэ хvvхэн сэтгэл рvv минь ус хийлээ дээ. Ингэж эр хvний нулимсыг vзэх хэрэг байсан юмуу даа хэмээн ганцаараа vглэнгээ хаалгаа хапхийтэл хаагаад давхин одлоо. Хамгийн анх шvдний эмнэлэг дээр танилцахад л тvvний тэр гуниглуун харц нvдэнд нь тусч билээ. Гэтэл залуухан бvсгvйн харцанд нуугдсан тэр гунигийн учир хорин жилийн дараа тайлагддаг байж. “Тэр муу куба нь хар юм болов уу цагаан арьстан болов уу. Ядаж испани цусны эр байгаасай. Эхнэрээ нэг муу негртэй явж байсан гэж бодоход
өөрөө доромжлогдоод байга а юм шиг санагдаад байх аж. Цэрэнханд тэр сахал vс болсон юмандаа арай одоо хvртэл сэтгэлтэй юм биш байгаа даа. “ гэж хvртэл бодсоор явахдаа эхнэртэйгээ хамт амьдарсан хорин жилийн турш анх удаа л аймшигтай их хардах сэтгэл төрснөө мэдэрчээ.