Sunday, 6 March 2011

Б.Шүүдэрцэцэг- Хулан хайрын тууж(Үргэлжлэл 2)

Харин Хулан байгаа юм байгаагаараа гэсэн шулуун зантай хvн болохоор "Яадаг юм. Yнэн юмыг хайш нь нуухав." гэсэн шинжтэй байсан нь Анандад дэндvv гомдолтой санагджээ. Хаалга савах чимээнээр угаалгын өрөөнд байсан Цэндээ хаалгаар айсан туулайн нvд гарган болгоомжтой шагайж байна. Ананд: -Миний дvv , ээжийг асуувал намайг оройтно гэсэн гэж хэлээрэй гэчихээд гарах гэснээ орон дээр лагхийн суув. Хуланг сэтгэл тайвшруулах ямар нэг аятайхан vг хэлэх байх гэж хий горьдсондоо тvvн шиг хаалга саван гараад явчихаж чадсангvй. Гэтэл өрөөнд салхи татуулан орж ирсэн Хулан хvний урманд тvvнрvv ганц аятайхан харц ч шидэлгvй гоёлын ширээндээ суун vсээ сэнсдэж гарлаа. Орон дээр толгойгоо барин суугаад хулгай нvдээр тvvн рvv хялам хийн харж байсан Ананд сэнсний шунгинах дуунд тэвчээр алдаж vсрэн босоод "Би өнөө орой ирэх ч vгvй" гэхэд Хулан "Дураараа л болтугай" гэж хэнэггvй дуугарчээ.Уур нь гарахад бэлэн байсан залуугийн сэтгэлрvv энэ vг хувин дvvрэн хvйтэн ус цацчих ши г л санагдав. Ананд хvрмээ шvvрч аваад хаалга саван гарч одлоо. Гадаа хаврын хавсаргатавин улаан шороо шуурч байлаа. Залуу гараашнаас машинаагаргаад хаачихаа ч мэдэхгvй мөртөө ухасхийн хөдлөв. Сэтгэл нь хоосрон цээжин дээр нь нэг юм тээглэчихээд байлаа. "Хайр гээч нь намайгаа бас л дахин зовоохоор.. " гэж нэгэн яруу найрагчийн шvлэг байдагсан. Нээрээ л хайр гэдэг юм хvнд жаргалаас илvv зовлон авчирдаг ажээ. Сарын өмнө Хулангийнд байхад сэтгэлд нь бугшсан тэр шарх сэдэрсэн ч юм уу, амьдрал тvvнд даанч утгагvй санагдаж байлаа. "Энэ охин надад vнэхээр сэтгэлгvй юм байна даа. Би л дандаа өмнө хойно нь ороод л доошоо ороод байдгаас биш Хулан хэзээ намайг гэж байлаа. Гэтэл одоо элдвийн юмнуудын захиа махиа ч гарч ирж байх шиг. Би ер нь өөртөө хайргvй хvнийг хичнээн царайчлах юм бэ. "Больё. Больё" гэж бодсоор хотын төв гудамжаар давхиж явлаа. Гэтэл аз болж Батхаан гэдэг найзаас нь мессеж ирэв. "Aagii manaid hureed irj chadah uu?" гэжээ. Хулантайгаа муудалцчихаад юу хийх, хаачихаа мэдэхгvй ёстой л гудамж метрлэж явсан залууд татгалзах юу байхав. Батхааных Их дэлгvvрийн хажууханд дөчин мянгатын нэг хуучны байранд суудаг билээ. Анандыг тэднийд ороход Батхаан өрөөндөө бас нэг найзтайгаа хамт тамхины утаанд живчихсэн сууж байв. -Hy . -Hy .Come on, come on. /Ороод ир / Эр хvн. Авгайтай хvн гэхэд гуравхан минутын дотор ингээд хvрээд ирдэг. За юу уух вэ? гэсээр Батхаан өрөөнөөсөө гарч ирлээ. Ийнхvv монгол англиар хольж ярьдаг нь тvvний имиж билээ. -"Cass" байна уу? -Yes гээд Батхаан галт тогооны өрөө рvvгээ алхав. Ананд тvvнийг зvгээр л Баагий гэж дуудна. Тэр бол багын найзуудынх нь нэг. Баагий өөртэй нь адилхан сэхээтэн айлын эрх банди нарын нэг билээ. Анандыг Хулантай vерхэхэд хамгийн их дургvйцсэн хvний нэг бол Баагий. "Чам шиг номын хvнд Хулан шиг ихэмсэг охин дэмий дээ. Галтай дөлтэй нээлттэй охин л чамд таарна" гэж тэр хэлж байсан юм. Гэвч хайр гэдэг юм хvнд хэлж ирэх биш дээ. Дараа нь бас тvvнийг хvvтэй болоход нь хvн бvр баяр хvргэж байхад Баагйи л ганцаараа "За найз минь чи ингээд өөрөө хvvхдээрээ байж хvvхэдтэй болоод ёстой дөнгөнд орлоо доо" гэж палхийтэл хэлж билээ. Батхаан рок хөгжмийн улаан хорхойтон. Тvvнээсээ ч болдог юмуу. Хvмvvсээс дандаа этгээд гажууд зан гаргана. Хvмvvс инээж байвал тэр хөмсөг зангидаад зогсч байна. Амьтны дургvйцэн ярвайхаар юм тvvнд болохоор таалагдаж байх жишээтэй. Ямар сайндаа л өрөөнийхөө ханын цаасыг хуулж хаяад улаан будгаар Курт Кобейн, Рок-2000 гэх мэт элдвийн юм сараачин чимэглэж байхав. Цааш унших... 

No comments:

Post a Comment