Тvvнийг замын гацаанд тvгжрэн байж найзындаа очвол авгай хvvхдvvд нь шуугилдан өөрөө гэртээ байсангvй. Ганхуяг тэдний орцноос урам муутайхан гарч машиндаа суугаад бас л хаачихаа мэдэхгvй хөдөллөө. Бусад танил найзууд нь гэхээр дандаа л эхнэрээрээ дамжин танилцсан, эсвэл гэр бvлийн хvрээний андууд байдгийг тэр өнөөдөр л анзаарчээ. Хамгийн гайхалтай нь өнөөдөр амьдралдаа анх удаа шахуу авгайтайгаа муудалцан гэрийнхээ хаалгыг саван гарахдаа л Цэрэнхандгvйгээр өөрөө хэн ч биш, юу ч биш гэдгээ ухаарав. Хvмvvс өөрийнх нь тухай ярихдаа ч авгай нь нөгөө “AG дент” шvдний эмнэлгийн эзэн ш дээ л гэцгээдэг. Өөрөө ч нэг л ажил нь бvтэхгvй бол авгайдаа даатгачихад ганц хоёрхон өдөрт жин тан болчихдог байв. Гэрийн тэжээмэл амьтан шиг нөхрийнхөө сvvдэр дор амьдардаг авгайтай хvмvvсийг тэр ойлгодоггvй. Эмэгтэй хvнд гивлvvр зvvгээд нvvрийг нь нуугаад гэртээ хашчихдаг лалын шашинтны бvдvvлэг ёсыг тэр vзэн яддаг ажээ. Хэрэв бурхан өөрт нь охин заяадаг юм бол алган дээрээ бөмбөрvvлэн өсгөж, бас ээж шиг нь боловсролтой , чадалтай, эр хvний гарыг харахааргvй хvн болгож өсгөнө гэж боддог сон. Охинтой болох нь Цэрэнханд тэр хоёрын хэн хэнийх нь мөрөөдөл байсан ч биелээгvй. Тэр ийнхvv бодолд автан явсаар драммын театрын дэргэд ирчихжээ. “Хан брой” -н уушны газрын дэргэд машинаа тавиад орлоо. Урьд нь хэзээ ч ингэж ганцаараа баар, уушны газраар хэсч vзээгvй энэ эр зөгийн vvр шиг дvнгэнэсэн шуугиант танхимыг хэсvvлэн хараад булангийн ширээнд очин суулаа. Тэгээд аяга хар пиво захиалаад сууж байхдаа л сая нэг сэтгэл тайвшран овоо юм бодохтойгоо болов. “Хандаа зvрх нь дахиад өвдчих вий дээ. Хорин хэдтэй залуу биш дээ. Би ч гэж би. Өвчтэй юм шиг хаалга саван гарч байхдаа ч яадаг юм. Би өөрөө залуу явахдаа ямар сахил хvртчихсэн гэлэн шиг байсан биш дээ.” гэж нэг бодовч эндээс гараад харихгvй гэж шийдэв. Гэнэт гар утас нь дуугарлаа. Дугаарыг нь хартал гэрээс нь залгажээ….
Харин Ганхуягийг гарсны дараа Цэрэнханд, Ананд хоёр нэг хэсэг бие биенээ харан чимээгvй суужээ. Хулан ч тэдний хэрэгт оролцоод яахав гэж бодоод хvгээ тэврээд өрөөндөө орчихов. Зурагтаар vдшийн мэдээ дамжуулан нойрмоглосон Их хурлын гишvvд , хаврын тариалалтын тухай мэдээ хөврөхийг ч vзэж байгаа хvн байсангvй. Ананд буйдангийн тvшлэг налан чимээгvй сууснаа өндийж:
-Ээж минь та надад ч байг гэхэд ааваас юунд нуусан юм бэ? Аав.. . яаж ч бодсон эр хvнд яаж аятайхан байх юм бэ? Ер нь та хоёр ямар сонин хvмvvс вэ? Аав одоо тэгээд хаачдаг байнаа гээд утсаа шvvрэн авахад нь ээж нь:
-Хэрэггvй ээ. Миний хvv. Аав чинь машин барьж яваа биз. Одоо залгаад хэрэггvй. Бухимдлаа тайлагдахаар хvрээд ирнэ биз. Тийм л хvн ш дээ гэснээ хvvгийнхээ толгойг илэн:
-Надад ч хэцvv байна. Одоо чи өөрөө хvvтэй хvн ээжийгээ ойлгож байгаа биз дээ. Хvvдээ очиж чадахгvй vргэлж санаж явна гэдэг ямар хэцvv гэдгийг чи төсөөлөөд vз . Харин яагаад та хоёрт хэлээгvй юм бэ гэдгийг одоо хэлэхэд юу гэмээр ч юм бэ дээ. Би хэзээ нэгэн цагт хvvдээ оччих ч юм шиг санагддаг байсан. Хойд ээжтэнй болчихсоныг нь мэдсээр байж сэтгэлдээ “Бид дахиад хамт байж чадахгvй” гэдэгтэй эвлэрч чаддаггvй байсан л даа. Чамайг харах бvр би тэр хvvгээ өрөвддөг байсан. Аавд чинь анхнаасаа л хэлээгvй болохоор чимээгvй явсаар өдий хvрчихсэн юм. Аавын чинь уурлаж, гомдох нь зөв өө. Хvн ер нь юмыг дандаа өнгөрсөн хойно нь алдаа гаргаснаа, буруу юм хийснээ ойлгодог шvv дээ гээд цvнхээ аваад нэгэн хуучин жижиг дэвтрээс Оргилын зургийг гарган Анандад өгчээ. Испани цус холилдсоны тэмдэг өтгөн долгиолог vстэй, хар хөмсөг сормуустай, Цааш унших...
Sunday, 6 March 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment