Sunday, 6 March 2011

Дуу, клип

Охин үрээ хайрла

Охин үрээ хайрла

Б.Шүүдэрцэцэг- Хулан хайрын тууж(Үргэлжлэл 3)

Тvvнийг замын гацаанд тvгжрэн байж найзындаа очвол авгай хvvхдvvд нь шуугилдан өөрөө гэртээ байсангvй. Ганхуяг тэдний орцноос урам муутайхан гарч машиндаа суугаад бас л хаачихаа мэдэхгvй хөдөллөө. Бусад танил найзууд нь гэхээр дандаа л эхнэрээрээ дамжин танилцсан, эсвэл гэр бvлийн хvрээний андууд байдгийг тэр өнөөдөр л анзаарчээ. Хамгийн гайхалтай нь өнөөдөр амьдралдаа анх удаа шахуу авгайтайгаа муудалцан гэрийнхээ хаалгыг саван гарахдаа л Цэрэнхандгvйгээр өөрөө хэн ч биш, юу ч биш гэдгээ ухаарав. Хvмvvс өөрийнх нь тухай ярихдаа ч авгай нь нөгөө “AG дент” шvдний эмнэлгийн эзэн ш дээ л гэцгээдэг. Өөрөө ч нэг л ажил нь бvтэхгvй бол авгайдаа даатгачихад ганц хоёрхон өдөрт жин тан болчихдог байв. Гэрийн тэжээмэл амьтан шиг нөхрийнхөө сvvдэр дор амьдардаг авгайтай хvмvvсийг тэр ойлгодоггvй. Эмэгтэй хvнд гивлvvр зvvгээд нvvрийг нь нуугаад гэртээ хашчихдаг лалын шашинтны бvдvvлэг ёсыг тэр vзэн яддаг ажээ. Хэрэв бурхан өөрт нь охин заяадаг юм бол алган дээрээ бөмбөрvvлэн өсгөж, бас ээж шиг нь боловсролтой , чадалтай, эр хvний гарыг харахааргvй хvн болгож өсгөнө гэж боддог сон. Охинтой болох нь Цэрэнханд тэр хоёрын хэн хэнийх нь мөрөөдөл байсан ч биелээгvй. Тэр ийнхvv бодолд автан явсаар драммын театрын дэргэд ирчихжээ. “Хан брой” -н уушны газрын дэргэд машинаа тавиад орлоо. Урьд нь хэзээ ч ингэж ганцаараа баар, уушны газраар хэсч vзээгvй энэ эр зөгийн vvр шиг дvнгэнэсэн шуугиант танхимыг хэсvvлэн хараад булангийн ширээнд очин суулаа. Тэгээд аяга хар пиво захиалаад сууж байхдаа л сая нэг сэтгэл тайвшран овоо юм бодохтойгоо болов. “Хандаа зvрх нь дахиад өвдчих вий дээ. Хорин хэдтэй залуу биш дээ. Би ч гэж би. Өвчтэй юм шиг хаалга саван гарч байхдаа ч яадаг юм. Би өөрөө залуу явахдаа ямар сахил хvртчихсэн гэлэн шиг байсан биш дээ.” гэж нэг бодовч эндээс гараад харихгvй гэж шийдэв. Гэнэт гар утас нь дуугарлаа. Дугаарыг нь хартал гэрээс нь залгажээ…. 
Харин Ганхуягийг гарсны дараа Цэрэнханд, Ананд хоёр нэг хэсэг бие биенээ харан чимээгvй суужээ. Хулан ч тэдний хэрэгт оролцоод яахав гэж бодоод хvгээ тэврээд
өрөөндөө орчихов. Зурагтаар vдшийн мэдээ дамжуулан нойрмоглосон Их хурлын гишvvд , хаврын тариалалтын тухай мэдээ хөврөхийг ч vзэж байгаа хvн байсангvй. Ананд буйдангийн тvшлэг налан чимээгvй сууснаа өндийж: 
-Ээж минь та надад ч байг гэхэд ааваас юунд нуусан юм бэ? Аав.. . яаж ч бодсон эр хvнд яаж аятайхан байх юм бэ? Ер нь та хоёр ямар сонин хvмvvс вэ? Аав одоо тэгээд хаачдаг байнаа гээд утсаа шvvрэн авахад нь ээж нь:
 
-Хэрэггvй ээ. Миний хvv. Аав чинь машин барьж яваа биз. Одоо залгаад хэрэггvй. Бухимдлаа тайлагдахаар хvрээд ирнэ биз. Тийм л хvн ш дээ гэснээ хvvгийнхээ толгойг илэн:
 
-Надад ч хэцvv байна. Одоо чи
өөрөө хvvтэй хvн ээжийгээ ойлгож байгаа биз дээ. Хvvдээ очиж чадахгvй vргэлж санаж явна гэдэг ямар хэцvv гэдгийг чи төсөөлөөд vз . Харин яагаад та хоёрт хэлээгvй юм бэ гэдгийг одоо хэлэхэд юу гэмээр ч юм бэ дээ. Би хэзээ нэгэн цагт хvvдээ оччих ч юм шиг санагддаг байсан. Хойд ээжтэнй болчихсоныг нь мэдсээр байж сэтгэлдээ “Бид дахиад хамт байж чадахгvй” гэдэгтэй эвлэрч чаддаггvй байсан л даа. Чамайг харах бvр би тэр хvvгээ өрөвддөг байсан. Аавд чинь анхнаасаа л хэлээгvй болохоор чимээгvй явсаар өдий хvрчихсэн юм. Аавын чинь уурлаж, гомдох нь зөв өө. Хvн ер нь юмыг дандаа өнгөрсөн хойно нь алдаа гаргаснаа, буруу юм хийснээ ойлгодог шvv дээ гээд цvнхээ аваад нэгэн хуучин жижиг дэвтрээс Оргилын зургийг гарган Анандад өгчээ. Испани цус холилдсоны тэмдэг өтгөн долгиолог vстэй, хар хөмсөг сормуустай, Цааш унших... 

Б.Шүүдэрцэцэг- Хулан хайрын тууж(Үргэлжлэл 2)

Харин Хулан байгаа юм байгаагаараа гэсэн шулуун зантай хvн болохоор "Яадаг юм. Yнэн юмыг хайш нь нуухав." гэсэн шинжтэй байсан нь Анандад дэндvv гомдолтой санагджээ. Хаалга савах чимээнээр угаалгын өрөөнд байсан Цэндээ хаалгаар айсан туулайн нvд гарган болгоомжтой шагайж байна. Ананд: -Миний дvv , ээжийг асуувал намайг оройтно гэсэн гэж хэлээрэй гэчихээд гарах гэснээ орон дээр лагхийн суув. Хуланг сэтгэл тайвшруулах ямар нэг аятайхан vг хэлэх байх гэж хий горьдсондоо тvvн шиг хаалга саван гараад явчихаж чадсангvй. Гэтэл өрөөнд салхи татуулан орж ирсэн Хулан хvний урманд тvvнрvv ганц аятайхан харц ч шидэлгvй гоёлын ширээндээ суун vсээ сэнсдэж гарлаа. Орон дээр толгойгоо барин суугаад хулгай нvдээр тvvн рvv хялам хийн харж байсан Ананд сэнсний шунгинах дуунд тэвчээр алдаж vсрэн босоод "Би өнөө орой ирэх ч vгvй" гэхэд Хулан "Дураараа л болтугай" гэж хэнэггvй дуугарчээ.Уур нь гарахад бэлэн байсан залуугийн сэтгэлрvv энэ vг хувин дvvрэн хvйтэн ус цацчих ши г л санагдав. Ананд хvрмээ шvvрч аваад хаалга саван гарч одлоо. Гадаа хаврын хавсаргатавин улаан шороо шуурч байлаа. Залуу гараашнаас машинаагаргаад хаачихаа ч мэдэхгvй мөртөө ухасхийн хөдлөв. Сэтгэл нь хоосрон цээжин дээр нь нэг юм тээглэчихээд байлаа. "Хайр гээч нь намайгаа бас л дахин зовоохоор.. " гэж нэгэн яруу найрагчийн шvлэг байдагсан. Нээрээ л хайр гэдэг юм хvнд жаргалаас илvv зовлон авчирдаг ажээ. Сарын өмнө Хулангийнд байхад сэтгэлд нь бугшсан тэр шарх сэдэрсэн ч юм уу, амьдрал тvvнд даанч утгагvй санагдаж байлаа. "Энэ охин надад vнэхээр сэтгэлгvй юм байна даа. Би л дандаа өмнө хойно нь ороод л доошоо ороод байдгаас биш Хулан хэзээ намайг гэж байлаа. Гэтэл одоо элдвийн юмнуудын захиа махиа ч гарч ирж байх шиг. Би ер нь өөртөө хайргvй хvнийг хичнээн царайчлах юм бэ. "Больё. Больё" гэж бодсоор хотын төв гудамжаар давхиж явлаа. Гэтэл аз болж Батхаан гэдэг найзаас нь мессеж ирэв. "Aagii manaid hureed irj chadah uu?" гэжээ. Хулантайгаа муудалцчихаад юу хийх, хаачихаа мэдэхгvй ёстой л гудамж метрлэж явсан залууд татгалзах юу байхав. Батхааных Их дэлгvvрийн хажууханд дөчин мянгатын нэг хуучны байранд суудаг билээ. Анандыг тэднийд ороход Батхаан өрөөндөө бас нэг найзтайгаа хамт тамхины утаанд живчихсэн сууж байв. -Hy . -Hy .Come on, come on. /Ороод ир / Эр хvн. Авгайтай хvн гэхэд гуравхан минутын дотор ингээд хvрээд ирдэг. За юу уух вэ? гэсээр Батхаан өрөөнөөсөө гарч ирлээ. Ийнхvv монгол англиар хольж ярьдаг нь тvvний имиж билээ. -"Cass" байна уу? -Yes гээд Батхаан галт тогооны өрөө рvvгээ алхав. Ананд тvvнийг зvгээр л Баагий гэж дуудна. Тэр бол багын найзуудынх нь нэг. Баагий өөртэй нь адилхан сэхээтэн айлын эрх банди нарын нэг билээ. Анандыг Хулантай vерхэхэд хамгийн их дургvйцсэн хvний нэг бол Баагий. "Чам шиг номын хvнд Хулан шиг ихэмсэг охин дэмий дээ. Галтай дөлтэй нээлттэй охин л чамд таарна" гэж тэр хэлж байсан юм. Гэвч хайр гэдэг юм хvнд хэлж ирэх биш дээ. Дараа нь бас тvvнийг хvvтэй болоход нь хvн бvр баяр хvргэж байхад Баагйи л ганцаараа "За найз минь чи ингээд өөрөө хvvхдээрээ байж хvvхэдтэй болоод ёстой дөнгөнд орлоо доо" гэж палхийтэл хэлж билээ. Батхаан рок хөгжмийн улаан хорхойтон. Тvvнээсээ ч болдог юмуу. Хvмvvсээс дандаа этгээд гажууд зан гаргана. Хvмvvс инээж байвал тэр хөмсөг зангидаад зогсч байна. Амьтны дургvйцэн ярвайхаар юм тvvнд болохоор таалагдаж байх жишээтэй. Ямар сайндаа л өрөөнийхөө ханын цаасыг хуулж хаяад улаан будгаар Курт Кобейн, Рок-2000 гэх мэт элдвийн юм сараачин чимэглэж байхав. Цааш унших... 

Б.Шүүдэрцэцэг- Хулан хайрын тууж(Үргэлжлэл 1)

Хулан өдөртөө хvvгээ асарсаар завгvй өнжинө. Хэдийгээр Ананд "Памперс" живхийг уут, уутаар нь авчраад даавуу угаах гэгчийг мэдэхгvй байсан ч хvvхэд асарна гэдэг амаргvй ажээ. Дvv нь хичээлээс ирээд овоо туслах боловч хөгжим, хэлний хичээлдээ явчих тул эгчдээ бараг олдохгvй. 
Гэрийнхнийгээ бvгдийг нь явсны дараа нэг
өдөр хvvгээ усанд оруулчихаад хэсэг дугхийх гэтэл Америкаас Тvвшин ярьжээ. Харин Хулан хvvгээ төрvvлсэн тэр өдрийнх шиг догдолсонгvй, нэлээд тайван байгаадаа өөрөө их л гайхаж байлаа. 
-Сайн уу? Хулаан. Би Тvвшин байнаа. Хvv чинь том болж байна уу?
 
-Сайн. Ямар сонин хvн бэ? Миний хvv том болж л байна. Одоо нэг сартай. Чамаар сонин юу байна?
 
-Би хэлний курсээ удахгvй т
өгсөх гэж байгаа. Одоо пицца зөөгчийн ажил хийж байгаа. Тэгэхгvй бол ээжийгээ өрөнд оруулаад энд ирчихсэн юм чинь. Мөнгө явуулахгvй бол болохгvй ш дээ. За, энэ ч яахав. Чамд сонин биш байх л даа. Хvv чинь хэнтэй адилхан юм бэ? Анандтай юу, чамтай юу? 
-Нvд нь л надтай адилхан юм байна.
 
-Тэгвэл х
өөрхөн нvдтэй хvvхэд гэсэн vг. Би чамд илгээмж явуулсан шvv. 
-Яах нь вэ дээ. Ээждээ л м
өнгөө явуулсан нь дээр байлгvй. 
-Тийм их юм биш ээ. Харин Анандаар битгий авахуулаарай. Б
өртэгээ явуулчихгvй юу. 
-Яагаад Ананд авч болдоггvй юм бэ? Арай Анандыг хvрвэл дэлбэрчих юм биш биз дээ?
 
-За, юу гэж дээ. Би чиний Анандыг яах ч vгvй. Зvгээр чамд, бас хvvд чинь бэлэг явуулсан юм. Бас...бас чамд ноднин явахдаа
өгөх гээд чадаагvй нэг захиа байгаа юм. Чи ноднин яагаад намайг гаргаж өгөөгvй юм бэ? Би чамайг хvрээд ирэх байх гэж нисэх дээр зөндөө харсан. 
-Би бvр жаахан бацаан байхдаа л чамд хайртай байсан. Харин чамайг хамар доороосоо ингээд Анандад алдчихна гэж ёстой бодоогvй. Чи хэнийг ч тоодоггvй тийм ихэмсэг охин байсан ш дээ. Тэгээд л би чамд хайртайгаа хэлж зvрхлээгvй байхгvй юу.
 
-Би ч чамайг надад сайн гэж бодож яваагvй. Эртvvд намайг т
өрөхөд байхад утасдахад чинь ... vгvй, хайртай гэж хэлэхэд чинь гайхсан л даа. 
-Би та хоёрыг vймvvлэхгvй ээ. Зvгээр п енг
өрсөн хойно ч гэсэн сэтгэлийг минь мэдэг гэж утасдсан юм. Харин миний тэр захиаг уншчихаад урчихаарай, за юу. За баяртай. Биеэ бодоорой. Баяртай. Хуланг хариу хэлж ч чадаагvй байтал Тvвшин утсаа тавьчихлаа. Утас тасран хэдэн мянган км-ийн алсаас дэргэд юм шиг сонсогдож байсан хайртынх нь дуу хоолойн оронд дийд ... дийд гэсэн чихэнд чийртэй дуу сонсогдлоо. Цонхоороо харахад ганц ч навчгvй нvцгэн улиас дэндvv уйтай. Хөгжим сонсох гээд гарт тааралдсан нэг цомгийг тавьсан ч чих шуугихаас өөр ямар ч нэмэр болсонгvй. Бvсгvй толгойгоо боосон цагаан алчуураа аваад нvvрэндээ нааж байгаад асгаруулан уйллаа. Орой нvд нь хавдчихсан байхыг хараад Ананд их л санаа нь зовон аргадангуй байхад ч Хулан нvvр өгсөнгvй. Анандад сайн байя гэж хичнээн хичээгээд ч нэг л болж өгөхгvй байлаа. Сvvлдээ цаадхийнх нь ч тэсвэр барагдаад: 
-Хулаан, би чамайг гомдоогоогvй байх аа? Тэгээд яагаад надад ингэж муухай аашлаад байгаа юм бэ? гэж хvvгээ тэврэн
өрөөнийхөө хаалгыг хааж байгаад асуухад нь ч дуугарсангvй. Хэдийгээр ямар ч гэм хийгээгvй тvvнийг өрөвдөж байсан ч угийн гөжvvд зан нь хөдлөөд хvvгээ шvvрч аван ээж, дvv хоёрынхоо инээлдэн цайлж суусан гал тогооны өрөө рvv зvглэв. Цааш унших...

Friday, 25 February 2011

Б.Шүүдэрцэцэг- Хулан хайрын тууж

Май хvvхдээ аваарай! гэх дуунаар Хулан хvнд нойрноос сэрлээ. 
Тvвшинтэй х
өтлөлцөн мөсөн хотхонд тоглож байсан нь, нvд нvд рvvгээ ширтэлцэн инээлдэж байсан нь зvгээр л зvvд байжээ. Орон дээрээ арай ядан өндийж уа уа орилсон жижигхэн vрчгэр амьтныг гар дээрээ авлаа. Сувилагч: 
-Их бvтэлттэй т
өрсөн болохоор хvчилтөрөгч залгаж байгаад авчирлаа. Хvvхдээ удаан орилуулж болохгvй шvv, тархиндаа даралттай гээд эргэхдээ “Ээж нь гэж бас хvvхдээрээ амьтан шив дээ” хэмээн vглэх нь чих дэлсэв. Аргагvй ш дээ, Хулан одоо дөнгөж арван наймтай. Мики Маусын зурагтай хөшиг, дэртэй, өрөөгөөр нь дvvрэн Барби хvvхэлдэй, зөөлөн тоглоомтой, бас Бритни Спирсийн фен ээж. Төрөх газрын цонхоор шинэ жилийн гэрлэн чимэглэл гялалзсан дэлгvvрийн цонх харагдана. 
Цамцныхаа энгэрийг яран тэр жижигхэн амьтныг амлууллаа. “Яг Ананд дvрээрээ. Ингээд ангиасаа хамгийн тvрvvнд ээж болдог байжээ. Д
өнгөж гарсан хvvхэд ямар царай муутай байдаг юм бэ? Vгvй ээ, гэхдээ хөөрхөн ч юм уу гэж бодон суутал дэрний хажууд тавьсан утас нь жингэнэлээв Анандаас мессеж иржээ. “Aagii bid hoior tsonhnii dor baina, Hurdan tsonhooroo haraach huuteigee shuu” гэжээ. Бvсгvй мээмээ шов шов хийлгэж ховдоглон хөхөх тэр жаахан амьтныг энгэрээсээ салгалгvйгээр цонхоор харлаа. Гадаа идэр есийн хvйтэн тачигнаж байв. Харин Ананд найзыгаа дагуулаад ирчихсэн толгой нvцгэн гар даллан зогсох аж. Тэгснээ гараа амандаа барьж байгаад. 
-Хулаан, халуун савтай хоол унталгын хувцас авчирсан шvv гэж хашгирахад амнаас нь бөөн уур Цааш унших...

Thursday, 24 February 2011

шүлэг 1

Чамаас одоо уучлалт гуйхад хэтэрхий оройтсон бас мартагдсан
Чиний тэр их итгэлийг алдсан бас орхигдсон
Өдөр өдрөөр чиний сэтгэл үхээд л
Өдөр өдрөөр миний хайр сохроод л
Миний чамд хэлсэн бүхэн салхинд шарлан гандаа л
Гэвч одоо ч би чамайг мартаагүй л
Чамайг хүлээсэн хайрандаа ганцаар л
Би боддог чамайг хайраар бялхаана даа
Хамтдаа жаргалтай байна даа гэж даан ч Дэлгэрэнгүй...